• Өнөөдөр 2024-03-29

У.ГЭРЭЛТ-ОД: Гэрт амьдрахаар монгол ахуйтайгаа илүү ойртдог юм байна

2021-07-16,   5866

   Зуслангийн хашаандаа шинэ гэр барьж, орчин үеийн хэв маягаар тохижуулсан У.Гэрэлт-Одтой ярилцлаа. Тэдний гэр бүл монгол гэрийг шинэлэг хэв загвараар барьсан амралтын газартай болохоор эртнээс төлөвлөж буй гэнэ.

 

-Сайн байна уу та. Зуслангийн гэрээ сайхан тохижуулжээ. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулаач. Модон эдлэл хийдэг үү?

-Баярлалаа. Манай гэр бүлийн хүнийг Баянзул гэдэг, архитектор мэргэжилтэй. Намайг У.Гэрэлт-Од гэдэг, маркетер мэргэжилтэй. Манай гэр бүл барилгын зураг төслийн чиглэлээр бизнес эрхэлдэг. Модон эдлэл хийж үзэх эртний хүслээ хоёр сарын өмнөөс биелүүлж ”Woody lifestyle” нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хамгийн эхний захиалгуудаа хийж, эздэд нь бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгөөд байгаа. Мөн байгальд ээлтэй хулсан, дэрсэн дагалдах бараа бүтээгдэхүүн худалдаалдаг.

-Гэрээ ингэж тохижуулах санаагаа хаанаас олж, хэр удаан бодож төлөвлөсөн бэ?

-Гэрийнхээ тохижилтын санааг гаднынхан монгол гэрийг хэрхэн орчин үеийн хэв маягтай уялдуулан тохижуулж, тав тух бүрдүүлэн амьдарч байгаагаас санаа авсан. Мөн өөрийн үзэмж мэдрэмжинд тохирох, өртөг багатай шийдлийг бодож төлөвлөсөн юм. Гэрийн буурь цутгах, шинэ гэр худалдаж авч, барьж, тохижуулах ажлаа гурав хоногт амжууллаа. Гал тогоо, хооллох болон зуух̆ны хэсгээ хийж дуусгаагүй байна. Гэрээ бүрэн тохижуулж дуусаад залуу гэр бүл, амралтын газарт зориулсан монгол гэрийн тавилгын ком гаргаж, лизингтэй худалдаалахаар төлөвлөж байна.

-Өөрсдөө гэрийн гадна, дотно тохижуулалтаа хийв үү?

Поддоноор тавилга хийж үзэх хүслээ терасса хийхдээ туршиж үзлээ. Бага зардлаар, богино хугацаанд, ажиллагаа бага бас сонирхолтой байсан. Терраса хийхдээ газраа тэгшилж, поддоноо хооронд нь холбоод, хиймэл навчаар чимэглэсэн. Тэгээд дор нь хиймэл зүлэг дэвсэж, угсардаг сүүдрэвч тавиад л бага төсвөөр шийдчихлээ. Мөн оройдоо гэрэл асаадаг. Ихэнх цагийг гэрээсээ илүү гадна терраса дээрээ өнгөрүүлж байна даа.

-Гэрээ тохижуулахад нийт хэдэн төгрөг болсон бэ?

-Таван ханатай монгол гэр, орос тааран материал авч хүнээр оюулсан хөшиг, нэмээд сайн чанарын эсгий авахад 4.5 сая төгрөг болсон. Гэрийн буурь цутгах, паркетан шал шахах зардал материалынх нь үнэ ороод хоёр сая орчим төгрөг болсон. Харин тавилгуудынхаа зардлыг тооцож амжаагүй байна. Терраса хийхэд 26 ширхэг поддон орсон. Зах зээлд поддон нэг нь 5000, 7000, 8000 төгрөг гээд янз бүрийн үнэтэй байна лээ. Сүүдрэвч 400.000 төгрөг болсон бол хиймэл зүлэг м2 20.000-40.000 төгрөгийн үнэтэй байсан. Ингээд терраса хийх нийт зардал 1.5 сая төгрөгт багтаж байна.

-Монгол гэрээ ингэж тохижуулахыг хүсэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ. Анхаарах зүйлс  юу байсан бэ?

-Монгол гэрт өмнө нь амьдарч үзээгүй болохоор борооны ус орж ирэхээс хамгаалах хаяавч хийгээгүй байсан. Гэтэл паркетан шалаа шахуулж дууссаны дараа аадар бороо орж, гэрт ус ороод шал энд тэндээ пөмбийчихсөн. Тиймээс шалаа шахуулахаасаа өмнө борооны хамгаалалт, хаяавчаа сайн шийдээрэй гэж зөвлөе. Мөн монгол гэрт амьдрахаар монгол ахуйтайгаа илүү ойртдогийг хэдэн өдөр гэрт амьдрахдаа ойлгож, мэдэрлээ. Гэрээ арчилж, тордоод завгүй байдаг юм байна. Ингээд л өдөр бүр хашаа хороогоо цэвэрлэж, янзлаад хөдөлгөөний дутагдалд орохгүй, илүү бүтээлч хандлагатай амьдарч байна.

Б.Бадамзул


У.ГЭРЭЛТ-ОД: Гэрт амьдрахаар монгол ахуйтайгаа илүү ойртдог юм байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-30 10:33:31
    зочин Ө: Гэрийн буйраа яаж цутгасан бэ? юуюу орох вэ? зөвлөгөө өгч туслаач
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-14 12:56:59
    Gobhudhh: Hodoo yavaad amidarval zaluuchuudad ulger jishee boloh uym bishuu uymhanaar uym hiij
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-14 12:56:59
    Gobhudhh: Hodoo yavaad amidarval zaluuchuudad ulger jishee boloh uym bishuu uymhanaar uym hiij
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-14 12:56:59
    Gobhudhh: Hodoo yavaad amidarval zaluuchuudad ulger jishee boloh uym bishuu uymhanaar uym hiij
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-14 12:56:57
    Gobhudhh: Hodoo yavaad amidarval zaluuchuudad ulger jishee boloh uym bishuu uymhanaar uym hiij
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-14 12:56:56
    Gobhudhh: Hodoo yavaad amidarval zaluuchuudad ulger jishee boloh uym bishuu uymhanaar uym hiij
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-01 14:52:47
    zochin: goe umaa mundag zaluuus bna.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-16 14:04:09
    Зочин: Сайхан гэр байна Аймаг суманд очиж амьдар
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188