• Өнөөдөр 2024-03-29

“ЗАГВАРЫН ХАТАН ХААН КОКО” ШАНЕЛИЙН 1959 ОНД ӨГСӨН ХОВОР ЯРИЛЦЛАГА

2022-07-24,   778

“Загварын ертөнцийн хатан хаан Коко” гэгддэг Францын нэрт загвар зохион бүтээгч Габриэль Бонхеур Шанелийн 1959 онд “Runway” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

                    Дэлхийн I дайны дараагаас энгийн бөгөөд дэгжин, спортлог загварын хувцас урладагаараа алдартай болсон “Коко” Шанель уг ярилцлагыг өгөхдөө 75 настай байжээ. “Runway” сэтгүүлийн сэтгүүлчтэй ярилцах үедээ “Коко” 75 настай ч, ихэмсэг, дэгжин байдлаа алдаагүй мөн хэдэн хором болоод л янжуур асааж байсан гэнэ. “Загварын ертөнц ухрах бус урагшлах ёстой” хэмээн ярьсан түүний “Загварын хатан хаан”-ы цайны ширээнд уншигч та бүхнийг урьж байна.

-ХУУЛБАР, ДУУРАЙЛТГҮЙГЭЭР АМЖИЛТ ГЭЖ ҮГҮЙ-

-Энэ жилийн загварын чиг хандлага ямар байх талаар хэлж чадах уу?

         -Үгүй.

-Яагаад үгүй гэж. Мэдэхгүй гэж үү?

                    -Мэдэхгүй ээ. Хэрэв мэдэж байсан бол бүр ч чамд хэлэхгүй байх байсан.

-Гэхдээ гурван долоо хоногийн дараа шинэ загварын цуглуулгаа танилцуулах гэж байж мэдэхгүй байж болох юм уу?

        -Болно оо. Гэсэн ч би гурван долоо хоногийн дотор загвараа хангалттай өөрчилж чадна шүү.

Гэхдээ мэдэх гэдэг нь хэтэрхий оновчгүй үг байх. Загварын ертөнцийн өөрчлөлт маш хурдан болж байна. Тэгэхээр ирэх загварын чиг хандлагыг мэдэж, ойлгоно гэж бараг л боломжгүй.

Үнэн хэрэгтээ би аль ч даашинзаа бүрэн хийгээгүй. Одоо юу болохыг мэдэхгүй л байна. Би даашинзаа эцэс хүртэл нь дуусгадаггүй. Тийм ч учраас л даашинз хийдэг. Чи мэднэ дээ. Загвар гэдэг чинь үүнтэй л төстэй эд.

-Тэгээд эхлүүлснээсээ хойш эцсийн мөч хүртэл нь ажилладаг хэрэг үү?

           -Сүүлчийн шөнө хүртэл гэж хэлж болно (инээв).

-Таны загвар моданаас гарах вий гэхээс айдаг уу?

          -Моданаас гарчих вий гэж айдаг минь үнэн. Бүтээсэн бүхнийг маань аваад явна. Харин дараа нь ямар ч хэрэггүй болдог.

-Одоо шинэ загварын цуглуулга чинь хэр байна вэ?

                    -Би чамд үнэнийг хэлье. Олон салсан, хэсэг хэсгээрээ байгаа даа.

-Үнэхээр үнэн гэж үү?

            -Тийм ээ. Гэхдээ олон хэсэг салсан байгаа нь л бүрэн бүтэн үнэн юм.

-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд моданд орж байгаа загварууд ихэвчлэн этгээд, хачирхалтай байх юм. Таны баримталдаг чиг хандлага чинь юу юм бэ?

           -Би загвараас гайхалтай содон зүйл олж чадаагүй. Хүмүүс үрэлгэн гэж үзсэнтэй ижил бус. Бас би үрэлгэн байдалд дургүй.

-Гуалиг бэлхүүс дээрээ гоёмсог гоёл өмсөх нь үрэлгэн гэж үү?

           -Үгүй, үгүй, үрэлгэн байдал биш. Харин түүнээс илүүтэй амт гэж хэлж болно. Өөрийн хүссэн зүйлээ амтлах мэдрэмж.

-Энэ салбарт өнгөрсөн үеэ даган дуурайсан загварын чиг хандлагын талаар юу гэж боддог вэ?

         -Надад үнэхээр тэнэг санагддаг. Хүмүүсийн хийж байгаа зүйл бол өнгөрсөн үе. Харин загвар ухрах биш урагшаа явах ёстой. Бид буцдаггүй. Бид өөрсдийн цаг хугацаатай амьдрах ёстой.

-Тэгэх нь үнэхээр тохиромжтой зүйл мөн үү?

          -Би лав өнгөрсөн 1958 оноос илүү 1960-аад оныг бодно.

-ДЭГЖИН, ГОЁМСОГ БАЙДАЛ БОЛ БАРИМТ-

-Дэлхийн загварын ертөнцөд нэр хүндтэй ажиллахын юу нь хамгийн их бэрхшээлтэй байна вэ?

                    -Өө, эмэгтэйчүүдийг илүү хялбархан хөдлөх боломж олгохын тулд. Битгий нүүрээ нуу, хандлага бүү өөрчил, битгий даашинзаа чихэж өмс гээд л. Энэ маш хэцүү. Гэхдээ үүнийг надад байдаг цор ганц бэлэг гэдэгт итгэдэг.

-Хүний биед юу хөдөлж, юу хөдөлдөггүй талаар хэр сайн мэддэг гэж боддог юм бэ дээ?

             -Бид биеэ хөдөлгөхийг хүсэхгүй байсан ч, хүний бие байнга л хөдөлж байдаг.

                    Одоо гэхэд л би хөдлөхийг хүсэхгүй байгаа ч, чамтай ярихын тулд чам руу харж, сонсож, ярьж байна шүү дээ. Бид хөдөлж байна. Харин надад төвөг учруулдаг хувцастай байсан бол бүр ч хөдлөхгүй. Гэсэн ч ялгаагүй л хөдөлсөөр байх болно. Харин хувцас маань барих болно шүү дээ.

-Та өнгөрсөн жил Мари-Хелен Арнод зориулж бүтээсэн гоёмсог хувцсаа өмсөж болно. Харин тэр хувцас хэр хугацаанд моданд байх бол?

           -Ердөө хэдхэн л долоо хоног.

Мари-Хелена үзэсгэлэнтэй, гоё биетэйн дээр маш залуухан. Хэрэв тэр өмсөж байгаа тохиолдолд миний даашинз моданаас гарахгүй. Гэхдээ эргэлзэж л байна.

-Мари-Хелена таны загварыг өмссөн байгааг хараад шүүмжилж, гомдоллох зүйл гардаг уу?

            -Өнөөдрийг хүртэл энэ талаар бодож үзээгүй юм байна. Надад хэлсэн учраас чинь л бодлоо. Үгүй гэж хэлнэ. Би өөрчлөгдөхгүй.

-Та дэгжин байдлыг юу гэж тодорхойлох вэ?

            -Өршөөгөөрэй?

-Дэгжин байдал...

           -Бурхан минь, дэгжин байдлын тодорхойлолт. Хэцүү юм. Чи надаас маш хэцүү асуулт асууж байгаагаа мэдэж байна уу.

Гоёмсог, дэгжин байдал маш олон зүйл агуулдаг. (хэсэг дуугаа хураав). Би чамд хэлэх болно оо. Дотроо бодож, давтсаар байгаа зүйлээ хэлье.

Миний хувьд дэгжин байдал бол баримт. Гэхдээ хүн бүр ойлгодоггүй байх. Миний бодлоор эмэгтэйчүүд хэт их хувцасладаг ч, хангалттай дэгжин байж чаддаггүй.

-Өнгөрсөн жил таны урлаж, бүтээсэн даашинзны загварыг бүр дэлхий даяар дуурайлган хуулбарласан байсан. Бараг бүх орны оёдолчин таныг хуулбарлаж, олон мянган хувь хэвлэсэн. Шанель стиль гудамжинд гарсан. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

            -Би тэгсэнд нь баяртай байгаа (инээв). Тэр бол миний хайж байсан зүйл гэдэг нь ойлгомжтой. Миний зорилго стиль бий болгох явдал байсан.

Өөр бас нэг зүйл. Миний бодлоор Францад ямар ч загвар байдаггүй. Дэлхийн улс, үндэстэн бүрд хэв маяг гэж байдаг. Гудамжинд ч хүмүүс чам шиг хувцаслах хэв маяг. Харин гудамжны хүмүүсийн хэв маягийг эзэмшсэнээрээ би амжилтад хүрсэн гэж бодож байна.

Гэхдээ би хуулбарлалтад итгэдэггүй, дуурайлгасанд итгэдэг. Энэ нь аль хэдийнэ дуурайж эхлэхэд тохиромжтой гэсэн үг.

-Хуулахаас илүү дуурайх нь чухал гэж үү?

          -Загварыг хуулбарлах нь маш хэцүү зүйл байсан. Харин одоо хийхээ больсон. Байгаагүй зүйлийг хамгаалах гэсэн нь маш их шуугиан тарьсан. Энэ зүйл үргэлж эрсдэлтэй байдаг ч, надад инээдтэй санагдаж байв.

                    Бид хуулбарлалт, дуурайлалтаас загварыг хамгаалахыг хүсэж байгаа. Гэсэн ч бид хамгаалж чадахгүй. Яагаад хамгаалж болохгүй вэ гэхээр, хэн ч харахгүй юм бол яаж мода болох юм бэ. Миний ярьсан зүйл шиг түүх олон бий. Гэхдээ энэ талаар би ярихгүй. Чи ч надаас ийм асуулт асуугаагүй. Харин энэ зүйл бол нэг алдаа гэдгийг нь чамд хэлье.

Гэхдээ энэ асуудал минийх биш, “Haute Couture” загварын асуудал. Энэ бол хуулбарлагдах вий гэсэн утга учиргүй айдас. Харин миний хувьд хуулбарласан нь илүү амжилттай болсон. Хуулбар, дуураймалгүйгээр амжилт гэж үгүй.

 


“ЗАГВАРЫН ХАТАН ХААН КОКО” ШАНЕЛИЙН 1959 ОНД ӨГСӨН ХОВОР ЯРИЛЦЛАГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188