• Өнөөдөр 2025-02-19

МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Б.ЭНХТУЯАГИЙН ЭЭЖ Б.ШАРХҮҮ: Миний охиныг онц хэрцгийгээр хөнөөж, танихын аргагүй болгосон байхад “Амиа хорлолт” гэж хэлсэн

2024-01-16,   76532

ОХИНЫХОО ЧАНДРЫГ ЭЛГЭНДЭЭ ТЭВРЭЭД ЭХ ОРОНДОО ИРСЭН. ЭНЭ ЗОВЛОН ЭХ ХҮНД ДЭНДҮҮ ТОМДДОГ ЮМ БАЙНА

     “Ээж ээ, ах аа, би ингээд үхэх юм шиг байна. Хүмүүс намайг бүлэглэн хөнөөх гэж байна. Өнөө орой бүх юм тодорхой болно. Хар нүхэнд хориод хааш нь ч явуулахгүй байна. Миний гадаад паспортыг монголчууд булааж аваад малайзуудад өгчихсөн”. Энэ бол Монгол Улсын иргэн, 25 настай Б.Энхтуяагийн 2013 оны аравдугаар сард ээжтэйгээ утсаар ярьсан сүүлчийн яриа. “Амийг минь авах нь” гэж ярьснаас нь долоо хоногийн дараа түүний цогцос Малайзын нэгэн хотын хар захын үүднээс олдсон байдаг.

     Ертөнцийн мухар, гудамжны төгсгөл, харанхуй өрөөнд хоригдсон монгол эмэгтэй амь гуйсаар, тарчилсаар, хүний нутагт амиа алдсан харамсалтай хэрэг гараад есөн жил өнгөрчээ. Охиноо алдсан ээж есөн намар, есөн өвлийн төдийгөөс өдий хүртэлх өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж байгааг уншигч танд хүргэх гэж байна. Талийгаач Б.Энхтуяагийн ээж Б.Шархүү гуай охиноо алдсанаа үл зөвшөөрч, байж ядахдаа малчин болж, хэдэн малын амьсгалаар хань хийж байгаагаа нулимстай ярьж байлаа. 

-Таны бие тэнхээ сайн уу. Охинтойгоо хамт амьдардаг байсан хашаа, байшингаасаа нүүгээд удаж байна уу?

       -Бие тэнхээ давгүй дээ. Хонхорын хашаа, байшингаасаа яваад 6-7 жил өнгөрчихсөн байна. Үнэндээ “Охиноо хүрээд ирэх болов уу” гэж харуулдсаар байсан. Сэтгэл давчдаад, байж суух газар олдохгүй, арга ядахдаа хэдэн мал бараадаад байж байгаа нь энэ. Охиноо өнгөрснөөс 2-3 жил үгээр илэрхийлж чадамгүй хэцүү байсан. Одоо ч энэ сэтгэлийн зовлонгоосоо ангижраагүй л явна. Үр хүүхдийнхээ хойно үлдэнэ гэдэг хэцүү байдаг юм байна. Энэ зовлонг мэдэрч үзсэн хүн л үүнийг мэдэх болов уу. Хорвоогийн жамаар биш, хүний гарт, харь элгийн зэрлэг балмад хүмүүсийн гарт охин үрээ алдчихна гэж хэн санах билээ. Ийм айхтар зовлон манай гэр бүлд тохиолдсонд одоо хүртэл итгэж чадахгүй юм. Талийгаач охиноо бодоогүй өдөр, зүүдлээгүй шөнө надад бараг байхгүй. Сүүлийн ганц, хоёр жил “За, жаахан ч гэсэн мартъя, үлдсэн үр хүүхдийнхээ төлөө амьдаръя” гэж өөрийгөө хүчилж, хүчээр шахуу амьсгалж, хэдэн үнээнийхээ дэлэнг шувтарч сууна. Энэ хэдэн мал л надад хань болж, сэтгэлийг минь зогоож байна.

-Талийгаач сурахаар Малайз руу явсан гэдэг. Анх яагаад явах болсон тухайгаас нь эхлээд дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? 

        -Үнэндээ ярихаас ч халгам хэцүү юм болсон. Би хоёр сайхан охин, нэг хүүтэй байлаа. Хамгийн бага охин минь эрдэм өвөртлөхөөр харь орныг зориод эргэж ирээгүй. Хонхорт ахлах сургуулиа төгсөж, Хан-Уул дүүрэгт байрлах МСҮТ-д суралцсан юм. Ах нь хөөцөлдөж байгаад сургуульд оруулсан. Хоёр том маань 100 айлын барилгын захад худалдаа эрхэлдэг. Тэр үед бага охин маань ах, эгч хоёртоо туслаад, дэлгүүрт нь байдаг байлаа. Угтаа бол хүүхдүүд маань бараа бараандаа сайхан л амьдарч байсан. Хүү минь бага дүүдээ санаа зовж “Хэдий болтол худалдагч хийх вэ, Анагаахад сур, эмч, сувилагч болсон нь дээр биш үү. Эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байвал чамд өөрт чинь л хэрэгтэй” гэдэг байлаа. Сургалтын төлбөрийг нь төлөхөд бэлэн, өөрийг нь ямар шийд гаргахыг хүлээж байсан. Миний талийгаач охин ер нь дуугүй, даруухан талдаа. Сурах талаар тоймтой хариу хэлэхгүй явсаар нэг л өдөр “Гадаад явахаар боллоо” гэсэн. Тухайн үед “Хүүхдүүдтэй танилцаж, тэнд сургуульд сурах болсон” гэж л бидэнд хэлсэн. Тэгээд 2013 оны хавар Малайз руу ниссэн. Гэхдээ яг хэзээ явах гэж байгаагаа бидэнд хэлээгүй. Даруухан, хүний үгээр байх чинь золиос болдог юм байна лээ. Үнэндээ буруу хүүхдүүдэд уруу татагдаж, гадаад руу явсан. Өөрөө тийм аймар зүйл рүү явж байгаагаа төсөөлөө ч үгүй биз. Гоё, сайхан реклам, бусдын яриа л миний охиныг Малайз руу аваад явчихсан юм.

-Таны охины амиа алдсан хэрэгт хоёр монгол охин хамааралтай байж болзошгүй гэх яриа гарсан байдаг. Яг ямар хүмүүстэй Малайз явсан юм бэ?

       -Есөн жил өнгөрсөн учраас мартаж, санаад байдаг болжээ. Зарим юмаа тодорхой санахгүй байна. Охиноосоо хойш уймраа, мартаж, санах өвчтэй шахуу л болж. Миний охины үхэлд Монголын хоёр ихэр охин хамааралтай гэж би харддаг. Тэд зуучилж, миний охиныг гадаад руу авч явсан. Ихрийн нэг нь бүүр миний охинтой хамт Монголоос Малайз руу ниссэн байгаа юм. Нөгөө ихэртэй нь Малайзад очоод өрөө түрээсэлж, хамт амьдарч байсан гэсэн. Охин очоод чатаар захиа бичдэг байсан. Бидэнд “Хүүхдүүдтэй хамт байр түрээсэлж байгаа” гээд энгийн л юм ярьдаг байлаа. Тодорхой нарийн ширийн зүйл хэлж байгаагүй. Тэгээд нэг өдөр утсаар яриад, хамт амьдардаг хүмүүстэйгээ муудалцаад, гэрээсээ хөөгдсөн тухайгаа хэлсэн. “Би тэр хэдийн том нууцыг нь мэдсэн. Тэгээд тэд намайг зодож, биед минь халдаад хөөчихлөө. Намайг гудамжны үзүүрээс Аксены хүмүүс барьж аваад, машинд суулгаад явж байна” гэж бидэнд хэлсэн. Аксен гэдэг нь хоёр ихэр охины эгчийнх нь нөхрийн баруун гарын хүн юм байна лээ. Хятад, Малайзын эрлийз гэх юм уу даа. Тэгээд нас бартал нь тэр хүн миний охиныг тамлаж, хүмүүсээр мануулж байсан. Бид бодохдоо талийгаач маань хүний наймаа, хар тамхины гэмт хэргийн гэрч болсон байх. Тийм том бүлэглэлтэй холбоотой ямар нэг хууль бус юмны тухай нууцыг мэдсэн учраас тэд охиныг минь цааш харуулах даалгавар өгсөн гэж харддаг. Малайзад паспортоо хураалгалаа л бол хүн биш болдог юм байна лээ. Ердөөсөө л хүний гарт орсон гэсэн үг. Яаж ч чадахгүй, ямар ч хөдөлгөөн хийх боломж, бололцоо байхгүй.

-Нас барахаасаа өмнө ар гэрийнхэн рүүгээ олон удаа залгасан байдаг. Та бүхэн цагдаагийн байгууллагад хандаад нэмэргүй байсан юм уу?

           -Тийм ээ, хэд хэдэн удаа бидэн рүү залгаж, амь гуйсан. Тэр болгоныг нь бид хурааж авч, цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Тэмүүжин болон холбогдох албан тушаалтнуудад хандсан ч охиноо аварч чадаагүй. Тэд миний охины амь гуйж байгаа утасны бичлэгийг кино үзэж байгаа юм шиг л сонсож суухаас хэтрээгүй. Хүн худалдаалах гэмт хэргийн тасагт хандахад интерполоор сурвалжилж, Малайз руу мэйл бичсэн гэж хэлсэн. Интерполоор сурвалжилна гэдэг чинь дэлхийн сайтад зургийг нь тавиад л болдог юм байна лээ шүү дээ. Өөрөөр юу ч хийж чадаагүй. Консул, яамныхан ч дорвитой хөдлөөгүй. Талийгаач охин маань бидэн рүү олон удаа “Намайг хөнөөх гээд байна, намайг ирээд аваач, харанхуй өрөөнд хориод, утас хураагаад авчихлаа. Би хүний утас гуйгаад ярьж байна. Намайг 4-5 залуу хөөгөөд байна” гээд мөн ч олон удаа ярьсан. Амь гуйж байгаа нь л чихэнд сонсогдоод байдаг юм. Харамсалтай нь, бид ч, манай цагдаагийнхан ч юу ч хийж чадаагүй. Хэрэв бид хүчирхэг орны иргэн байсан бол охиноо авраад, элэг бүтэн байж байх байлаа. Өөрсдөдөө гомдохоос өөр яалтай билээ дээ.

-Охиноо утсаар ярихад та бүхэн ямар хариу өгч байсан бэ. Таны охин ямархуу зан ааштай хүүхэд байсан бол?

        -Бид охиныг минь хөнөөчихнө гэж үнэхээр санаагүй. Айлгаж, сүрдүүлж байгаа байгаасай л гэж итгэж байсан. Үнэндээ цагдаа нартаа найдаж байсан юм. Бас Монгол шигээ санаж, арай ч тийм айхтар зүйл хийчихнэ гэж бодоогүй. Хүү минь дүүдээ “Ах нь одоохон очлоо, виз мэдүүлчихсэн байгаа, виз нь гарчихлаа, санаа зоволтгүй, удахгүй очоод наад хүмүүстэй чинь хариуцлага тооцно” гэж хэлсэн. Одоо бодохоор “Удахгүй очлоо, виз гарчихлаа” гэж хэлсэн нь буруудсан ч байж мэднэ. Бодоход охин маань тэр хүмүүст “Миний ах удахгүй ирнэ, та нарыг мэдэж байгаа. Цагдаад хэлнэ” гэж хэлсэн байх. Тэгээд л тэр хүмүүс амийг нь бүрэлгэсэн байх гэж боддог. Гэхдээ бид Малайзад очлоо гэхэд хаана байгаа гэж хайх байсан юм билээ дээ. Бас миний охиныг усан тээврээр цааш нь хил давуулах гэж байсан байж магадгүй. “Онгоцны буудлаас зугтаачихлаа” гэж утсаар ярьж байсан юм. Охин минь их тэвчээртэй, зөрүүд, гүргэр хүүхэд байсан.

-Охиных нь цогцос олдсоны дараа та хүүтэйгээ цуг Малайз руу явсан. Тэнд очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бидэнд албаныхан хэлэхдээ “Охин чинь амиа хорлоод, захын үүдэнд модноос өөрийгөө дүүжилсэн байна” гэж хэлсэн. Бид тэр үедээ ч, одоо ч үүнд нь итгэдэггүй юм. Энэ бол санаатай аллага. Нэгдүгээрт, албаныхан бидэнд хэргийн газрыг буруу зааж өгсөн. Манайхаар бол “Барс” зах шиг газрын үүдэнд өөрийгөө боомилж, амиа хорлосон гэж тэд хэлсэн. Гэтэл охины минь олсон газарт очоод гэрчүүдтэй уулзахад “Охиныг чинь шөнө дунд 4-5 залуу авчирч, хаясан. Нэг эмэгтэй хүмүүсээс зугтааж, захын цаад талд байрлах гадилын мод руу гүйсэн. Тэгээд толгой руу нь шаазан том ваараар зодож, амийг нь бүрэлгэсэн. Тэгээд амиа хорлосон болгоод хаяад явсан. Биднийг ингэж хэлсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү. Тэгвэл бид дуусна” гэж хэлсэн. Бас тэр захын цөөнгүй худалдагч ч харсан байсан.

-Таныг очиход задлан шинжилгээ хийсэн байсан уу. Цогцос таниулах ажиллагаанд та оролцсон уу?

       -Эндээс явахдаа консулаар дамжуулж “Задлан хийж болохгүй” гэж хэлсэн боловч очиход охиныг минь яраад, задлаад хаячихсан байсан. Толгойд нь оёдолгүй газар бараг байгаагүй. Нүүр, ам, бие нь битүү хөх няц, хүн танихын аргагүй болсон байсан. Охин үрийг минь зэрлэг, балмад, онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн байсан. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигтай. Харь элгийн хүмүүст зэрлэгээр зодуулж, “Чиний амийг хэн ч нэхэхгүй, нохойноос дор амьтан минь” гэж доромжлуулж байхдаа миний охин яасан их айж, ээжийгээ дуудсан бол гэж бодохоос гол зурж, зүрх өвддөг. Миний охиныг элэг нэгтнүүд нь худалдаж, харийнхны гарт өгсөн гэж бодохоос сэтгэл өвдөж, дэлхий хөмрөх шиг санагддаг. Яагаад заавал миний охин гэж... Эндээс явахдаа хамаатныхаа шинжээч эмэгтэйтэй цуг явсан. Цогцос таниулахад оролцож, бичлэг хийсэн ч бид балрах шахсан. Тэр улсынхаа хууль журамд болдоггүй юм байна лээ. Тэр үедээ миний ухаан балартаж, зарим зүйлээ санахгүй хэмжээнд очсон.

-Малайзад шүүх хурал гэж болсон уу. Гэмт хэрэгтнүүдийг баривчилсан юм уу?

       -Шүүх хурал гэхэд хэцүүхэн юм болсон. Сэжигтэн гэж Аксен гэж хүнийг авчирч, бидэнтэй уулзуулсан. Шүүхийн танхим гэх юм уу, цагдаагийн газар гэдэг юм уу нэг газарт уулзсан. Цагдаа нарт “Энэ Аксен гэж хүн миний охиныг хөнөөсөн, хөнөөх ажиллагааг гардаж хийсэн” гэж хэлсэн ч баривчлаагүй. Тэгээд хүү минь цагдаа нарт хандаж, “Та нар энэ хүнийг баривчилж чадахгүй бол би өөрөө учраа олно. Эр хүн шиг уулзъя” гэсэн чинь татгалзсан. Бүүр миний хүүг “Гомо юм уу” гэж хэлсэн шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Аксены биед халдсан, хүч хэрэглэсэн гээд цагдаа нь буу гаргаад ирсэн гэнэ лээ. Малайзын талаас бидэнд олигтой юм хэлээгүй. Ер нь бидэнтэй харьцаа ч үгүй. Олон хүн онц хэрцгийгээр хөнөөсөн аллага гэдгийг гэрчилсэн ч амиа хорлолт болгож шийдэхээр улайрч байсан.

-Талийгаачийн цогцсыг Монголд авчирсан уу. Мөн охины тань үхэлд хамааралтай байж болзошгүй гээд байгаа ихэр охидтой уулзсан уу?

       -Охин үр минь хүний нутагт барьцаалагдаж, тарчилсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн. Цогцос нь хөрсөн байхад бид очсон. Эрүүл саруул үдсэн охиныхоо биеийг жижигхэн шаазан вааранд хийгээд, үнс болгоод авчирсан. Ийм л хатуу тавиланг бид эдэлж сууна. Хамгийн гачлантай, сэтгэлийн зовлонтой нь миний охин надаас, ахаасаа аврахыг хэдэнтээ гуйсан шүү дээ. “Намайг алах гээд байна, авраарай. Цагдаа нарт хэлээд өг, намайг харанхуй нүхэнд хорьсон. Би зугтаагаад гараад ирлээ, миний утсыг хураасан. Хүний утас гуйгаад ярьж байна, та нар ирэх болж байна уу” гээд олон удаа утсаар ярьсан гэж бодохоор гол зураад байдаг. Охиныхоо цогцсыг эх орондоо авчрах гэж ёстой хэцүү юм болсон. Малайз, Солонгос, Хятад дээгүүрээ цогцос нисгэхгүй гээд л. Улс, орнууд зөвшөөрдөггүй юм байна лээ шүү дээ. Тэгээд арга ядахдаа цогцсыг нь чандарлаад, жаахан үнсийг нь элгэндээ тэврээд ирсэн дээ. Чандрыг нь Гачууртад буяны өргөөнд нутаглуулсан. Тэр ихэр охидтой уулзаагүй, чадаагүй. Зөндөө хайсан боловч биднээс зугтаагаад алга болсон.

-Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ. Ихэр охидын дүү нь ярилцлага өгөхдөө “Талийгаач охиныг бараг танихгүй. Гэхдээ тэр хар тамхи татдаг байсан” гэж ярьсан байна лээ?

        -Охиныхоо үснээс тугийг авчирсан. Энд авчраад шинжилгээнд хамруулсан. Ямар нэгэн юм илрээгүй. Тэр охид өөрсдийгөө өмөөрөхдөө юу ч гэж ярьсан байж мэднэ. Хэзээ нэгэн цагт тэр охидтой уулзаж, охиныхоо талаар асууна гэж боддог. Цагдаагаас хүүг минь хэд хэдэн удаа дуудаж, хавтаст хэргийг нь хаах бичигт гарын үсэг зур гэж хэлсэн. Гэхдээ дандаа оройн цагаар дуудсан. Нэгийг нь алдчихсан би нөгөөхийг нь шөнө дөлөөр яаж явуулах билээ. Би хүүгээ явуулаагүй. Одоо хүртэл хэргийг нь хаагаагүй байгаа. Бид гомдолтой учраас гарын үсэг зурахгүй. Энэ хэрэг амиа хорлолт биш, улс дамнасан гэмт хэргийн аллага. Монголчууд малайзуудтай хамт бүлэглэж, санаатайгаар миний охиныг хөнөөсөн.

       Тэр ингэж ярьсан.

  “Охиноо алдчихсан эхийн сэтгэлийг хэн ч ойлгохгүй байх. Миний үзсэн зовлонг өөр нэг ч ээж бүү амсаасай. Үр хүүхдээ гадаад руу явуулахдаа сайн судалж, нөхөрлөж байгаа хүмүүсийг нь хянаж байгаасай гэж хүсэхдээ зовлонгоо ярьчихлаа. Малайз, монголчуудын гэмт хэргийн бүлэглэл намайг амьдын тамд унагаж, дээлтэй минь хатааж, үрээс минь салгасан”гээд уртаа санаа алдаж, тэмтэрч суусан юм. Тэгээд тэр “Өөр ярих юм алга даа. Эцсээ хүртэл Монголын цагдаа, тагнуул, Малайз дахь албаныхан, тэр ихэр хүүхдүүдэд гомдсоор, гомдлоо тээсээр би хорвоогоос явах байх” гэлээ.

 


МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Б.ЭНХТУЯАГИЙН ЭЭЖ Б.ШАРХҮҮ: Миний охиныг онц хэрцгийгээр хөнөөж, танихын аргагүй болгосон байхад “Амиа хорлолт” гэж хэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 62
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 12:02:47
    evii: er ni bol temuujin muu tembuugees l hunii ami nehhiin bishuu tuhain orond suugch elchin said hamaaral buhii humuus hamgiin gol ni ter 2 iher ******** temuujin ene hedees l mash ih yum garhiin bishuu temuujin chini said baihdaa har tamhichin ynhanuudtai mash oir dotno baisan bizdee magadgui mani hunii tamhi enee teree huuli bus yumiig zuudug uchraas l ynhnuud sain ah geed suid boldog eldev hogiin uildel ni barigdaad oron shorond oroh bol huuli zuin said ni nam haadag shand ni doh tembuutei umhii bugsiig ni ashiglaj baisiin bishuu...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 10:40:03
    Хан: Тэр ихэр охид гээд байгаа нөхдүүдийг заавал олох хэрэгтэй Адилхан монгол хүн байж яасан хүйтэн сэтгэлтэй новшнууд вэ Тэд олджил таараа Монголын газар нутгаас хаашаа зайлах юм Харь элгийн алуурчинтай нийлж хүнээс гажууд м хийчихээд яаж энэ хорвоо дээр явж чадаж байнаа Ийм бузрын юмнууд хэзээ нэгэн цагт илэрдэг л байхгүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 13:15:32
    Зочин: Охин нь өөрөө сайн дураараа явсан гэж ойлгов. Охин ээж, эгчдээ юу ч хэлэхгүй нууж. Ээж нь охиноо зөрүүд, тэвчээртэй зөрүүд гэж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 12:16:44
    Төмөр: Заавал цусан өшөө авах хэрэгтэй тэр сэжгтэй охидыг бүү март хэзээ нэг өдөр тэд уулзана амьдаар нь хэрчиж ал.иргэдээ тооддоггүй й золбин төр засаг бидний дайсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 12:11:23
    аа: Монгол охидууд гадаадад гарахаараа гадаадыханы өвөр хэсээд монголчуудаа царай муутай орк гээд тоодоггүй юмаа, энэ охиныг өрөвдөх хэрэггүй, баян хар тамхи хэрэглдэг Малайзын хятад найз залуудаа алуулсан юм байна, гэрт нь цуг амьдарч байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 10:23:22
    Сэтгүүлч Чанцалдуламд: Хэдэн жилийн өмнөх ярилцлагыг саяхан мэт ингэж тавиад хүмүүсийг бухимдуулж гишүүн Тэмүүжинг харлуулах ямар зорилго өөрт чинь байгаа юм бэ? Энэ ээж одоо байхгүй, охиных нь хэрэгч олон жил монголын тал аав нь маш уйгагүй хөөцөлдөж хэрэгтэнийг шийтгүүлж чадсан шүү дээ. Хэрэг шийдэгдэж дуусаад нилээн хэдэн жил өнгөрсөн биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 08:16:30
    Зочин: Тэмүүжингээс бүхнийг асуу!!'Тэр мэдэх юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-26 17:51:47
    f: Evii dee. Bolomgui bolool ochij chadaagui, oilgoogui baih. Gehdee heterhii hainga, oorsdoo bas duugee, ohinoo hamgaalj chadaagui haramsaltai zuil boljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-26 14:21:32
    Zochin : Mongol Africa huuhnuud buun buunuuruu bie ee uneleed, 1 hargalzagch shig humuusteigee yavj bdiin bnlee shuu. Esvel end tend bar niihan uudend. Ohiduud medseer bj iim ajil uursduu hiideg , zugtaad garaad bolihod asuudal eruusuu bhgui gazar. Harin Singapore eniig tsetsegleh ged iim huuhnuudiig sain hil deerees oruulahgui bolson bnle.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-26 14:21:03
    Zochin : Mongol Africa huuhnuud buun buunuuruu bie ee uneleed, 1 hargalzagch shig humuusteigee yavj bdiin bnlee shuu. Esvel end tend bar niihan uudend. Ohiduud medseer bj iim ajil uursduu hiideg , zugtaad garaad bolihod asuudal eruusuu bhgui gazar. Harin Singapore eniig tsetsegleh ged iim huuhnuudiig sain hil deerees oruulahgui bolson bnle.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-26 10:58:35
    Хөх Монгол: Малайз улс ямар муухай юм бэ? Алтантуяагийн араас явдаг шиг явж Малайзчуудаас энэ хөөрхий охины амийг нь нэхьe Монголчууд аа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-25 20:46:22
    зочин: Монголчууд харьд бие бииендээ ингэж харгис ханддаг ямар муухай юм бэ? Тэр 2 ихэр охид тамд очих нь гарцаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-25 20:03:28
    Монгол хүн: Тэр 2 ихэр нүгэлтэн үйлийнхээ үрийг энэ ба дараа төрөлдөө дамжин эдлэх нь дамжиггүй амьдаараа өтөж үхээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-25 20:00:52
    Зочин : Малайз их муухай улс юм аа сүүлд гарсан ерөнхиылөгч нь цагдаа нартах хар тамхиныханыг газар дээр нь өчиггүй буудах зөвшөөрөл өгсөнөөс хойш нилээн багассан байх гэхдээ л шижгийн улс юмаа тэр 2 ихэр монгол хүүхнүүд бол цэвэр монгол хүмүүс биш хужаагийн хүүхдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-25 13:01:49
    Сарандаваа: Малайз.Синга..Хонг конг.тайвань.гм оронтой ямар нэгэн харилцаа холбоотой байсан одоо байгаа.бүх монгол хүмсииг шалгаж хянах хэрэгтэй.г...Холбоо сүлбээг нь.энэ бол зөвхөн Малайзчууд л гэж харвал жинхэнэ хамтрагчид нь халхлагдахд л яваа..Алив юмыг томоор дээрээс нь толинд мэт харж судалж анализ хииж мэдэлгүй.сохор харалган байхаар хүнээ алдацгаагахдл..хэргийг нь ё илрүүлж чадахгүй...гэдгээ ч илтгээд. Л..тэр хүмст амархан хоол зууш гэдгээ л харуулсаар тэнэг гэж харагдахаар..амиа хорлочлооо л гэчих гээдл хаачихаар яаж ч чадахгүй эн мангарууд гэж тоглоомын мангарууд гэж байгаа шдээ..угаасаа ч өөрсдөө л тиим шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-24 13:33:45
    Зочин: Тэр тэнэг тэмүүжин гэгч одоо юуч,болоогүй мэт их хуралд сууж тарвалзаж байна. Гадаад яам элчин гээд ир л арга байсан баймаар. Сэтгэл дутажээ. Тэмүүжин шиг хүн монголын төлөө зүтгэхүү???!!! Би хэзээнээсээ түүнд дургүй. Хийж буй ажил нь нэг л хуурамч байдаг хүндээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-24 13:33:44
    Зочин: Тэр тэнэг тэмүүжин гэгч одоо юуч,болоогүй мэт их хуралд сууж тарвалзаж байна. Гадаад яам элчин гээд ир л арга байсан баймаар. Сэтгэл дутажээ. Тэмүүжин шиг хүн монголын төлөө зүтгэхүү???!!! Би хэзээнээсээ түүнд дургүй. Хийж буй ажил нь нэг л хуурамч байдаг хүндээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 11:53:37
    ард: Ард түмнээ өмөөрч чаддаггүй Засгаар яадаг юм бэ? Ядуугийн балаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 11:16:52
    Харамсал: Иргэдээ гдэггүй төртэй улс үнэхээр харамсмаар арчаагүй улсдаа манайх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-08 09:13:08
    Зочин: Цагдаагийхан олигтойхон ажилаад ядаж тэр 2 муухай хүүхнийг н шалгөх хэрэгтэыш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 13:05:37
    Үг: Малайзтай суусан 1 рүүхэн монгол охидыг уруу татаж зардаг гэсэн. Өмнө хь америкт байхдаа ч гэр бүлээрээ ниылж охидыг хохироодог байсан гэх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 08:38:12
    3: Цэрэг цагдаагийн хүмүүсээ Орост сургаад байвал ийм хэвээрээ байх болно. Баруунд сурга !!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 00:44:52
    Erlegiin elch: Mongoloo avaachij aldag 2 iher ******** udahgui yag adilhan uheh bolno
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-06 13:08:51
    Зочин: Алтантуяа биш бил үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-06 13:04:08
    БИЕЭ ҮНЭЛЭЛТ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН. : Янханы экспортогч улс болсон. ХӨЛДҮҮ ХАРАЛГАН МОНГОЛЧУУДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 18:09:35
    Ромко: Тэр дуудсан цагдааг ил гаргаж нэр устай нь тавь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 13:30:04
    zochin : chairan chunii ami nas !!! , yduu um daa mongolchuud !!! yaaltaich bilee!!! emgenel ilerchiilee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 12:50:52
    Мөрдөгч: тэр 2 ихэо гэх янхнуудыг олж өөрсдийг нь тийм болгох хэрэгтэй. Охины сүнс алуурчдыг бүгдийг нь араасаа аваад яваасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 11:45:23
    Уншигч: Энэ муу малайзууд яагаад монголчуудыг хөнөөгөөд бдаг юм бэ??? Даварцан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 11:37:29
    Хм: Малайз бол үнэхээр аюултай газар. Хаана ч амиа алдахаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 09:18:22
    ё: хялбар аргаар мөнгө олох гээд эрсддэг сүүлдээ цагаан тагтаа болдог авьяас бүх монголчуудад байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 22:58:55
    Tuya: Singafurt udsan bas hunii naimaachdii g olj ireh heregtei Manai huuliin baiguulaguud denduu hocrogdson hulchgaruud yum daa!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 09:12:42
    Зочин: Малайз Синга луу янхнууд очдог нь тэр үедээ нууц биш л байсан. Мэлэн будилаад яахав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 08:16:06
    зочин: Угаасаа Малайз.Хятад ....гээд улс руу явж сурна гэдэг өөрийгөө л эрсдэлд хийж бгаа хэрэг..ялангуяа Малайз гэх муу ёрийн улсыг ихэд анхааруулж бдаг ш дэ..гэтэл гашуун ийм туршлага бсаар бтал манай охидууд яваад бдаг нь их л тоогүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 05:28:47
    Эрдэнэ: Малайз руу манай цагдаа эрүүгийнхэн тулж ажиллаад одоо бгаа хүмүүсээ авах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 05:28:45
    Эрдэнэ: Малайз руу манай цагдаа эрүүгийнхэн тулж ажиллаад одоо бгаа хүмүүсээ авах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 05:28:44
    Эрдэнэ: Малайз руу манай цагдаа эрүүгийнхэн тулж ажиллаад одоо бгаа хүмүүсээ авах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 03:01:33
    zochin: Im ornuudruu huuhdee surgaltand yvuulj bolohgvi yum bna.Muuhai unertei parvaisan har humuus bdag shdee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-24 15:50:18
    эх хүн: 2 ихэр 2 бузар минь та 2 энийг уншиж байвал, энэ эхийн амссан бүх тамлалтыг та 2, та 2 ийн эцэг эх үр хүүхэд чинь хэдэн мянгантаа үржүүлж амсах болно, үмхий 2 н.овш ооооо, үмхий бузар гэр бүл, цаг нь болоход зураг хөрөг нь нийтлэгдэж танигдах биз, гишгэх газаргүй болно оо, энэ хэргийн араас явах сайн сэтгүүлч алга уу монголд, хармаар бн үмхий бузар 2 ихэрийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-24 12:38:30
    Gg: End bichsen nohoin ******** heniig omoorood bnaa chinii vr hvhed zerleg aluurchinii gart vhehed chi inged helehgv bhaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-24 09:37:03
    irgen: mnai ulsiin zasgiin gazar odoo dorvitoi huduluuch ee zarig n unuruu survjlaga beldeech ee unuruud mungu ogvol ireh bh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-24 06:58:41
    Ум мани бадмэ хум : Яасан ч өрөвдөлтэй юм бэ, тэр ихэр охид хуурч аваачаад,харийн нутагт хар тамхинд хүртэл оруулсан байна ш дээ,бузарын юмнуудыг үйлийн үр нь гэсгээж таарна,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-24 04:34:45
    Аа: За юм бүрийг кино шиг ойлгохоо болих хэрэгтэй дээ. Юугээ л тэгээд нүдэн балай чих дүлий хаана хаанаа хараад суухав дээ. Худлаа гэдгийг тухайн үед малайзын тал ч Монголын тал нь ч хэлсэн. Зүгээр нэг төсөөллөөрөө зарим хүмүүс ярих юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 22:40:49
    Зочин: Заавал монголчууд оролцсон байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 22:35:58
    Үнэн: Малаыз эртэй амьдардаг монгол хүүхэн охидыг худалддаг гж сонссон. Цөөн хэдэн хүүхнийг шалгавал. Эх ах нар нь одоо монголд ирсэн гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 20:28:15
    Зочин.: Хамгийн муу төртэй улсын иргэд ийнхүү хохирсоор байх уу. Төр хэзээ хүчирхэг болох вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 17:34:39
    Зочин: Тэр ихэр охидод хяналт тавих хэрэгтэй охидиын хурч хил гарч авч наймаалагчид бх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 16:43:56
    DJ: Zarim commentuud dotor xergiig medej bga olon xun bga bololtoi gej... Xajuud ni xarsan yum shig bsan yum shig comment bichixiin sonin yum aa. Burxan mini Malaiz ntr chin aimaar uls ba tegeed ali ulsiin irgediig yaxaa ch meddeg gazar ba. Mongoliin tur iim zambaraagui yaj ch bolno gedgiig ch meddegiin ba
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 16:32:14
    Зочин: Тэр ихэр охидын хамсаатангууд нь их л өөрсдийгөө өмөөрч бх чин.сургуульд сураагүй гэхр ийм хүн хар тамхи татна гэж юу байхав дээ.өмхий мөнгөний төлөө хүн алсан хүмүүс бол яах аргагүй үйлийн үрээ амсах л бно. Хүний гомдол харуусал тасрахгүй хэцүү ч юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 16:23:08
    цусан өшөө авах хэрэгтэй: Тэр ихэр охидын зургийн хаягтай нь тавьчихаач нэг өдөр үйл нь ирж үхэцшээх блгүй дээ. 013 онд яваад тэр ондоо хар тамхинд ороод хууль бус зүйлтэй хутгалдаад тэгсэнээ хамсаатанууд нь алсан гэч бичээд бгаа энэ гэрч, төр гэдэг хоёр бол нөгөө үхлийн муухайгаар үхэх үйлтэй 2 ихрийн хамсаатан нь мөн. Тэр ихэр охидын монгол дахь дахь эцэг эх эгч дүү нар хүүхэд нь байвал бүгдийн алж цусан өшөө авах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 13:39:00
    Хөөцөлдөж нөхөн төлбөр аваасай: Энэ нөгөө ихэр шулмасууд зориуд харлуулах комeнт оруулж бн даа. Хэн итгэх үү???? олны хараал идмэрүүдээ. Энэ ээжийг ингэж дээлтэй нь хатаасныхаа үйлийн үрийг хэдэн үеэрээ хүртэх бий вий!!!! Малайз гэж бузрын улсаас нөхөн төлбөр заавал олж авах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 12:01:17
    Gerch: Ter ohiniigch iher geh ohudiigch, tsug amudradag bsan oor nzuyfiig ni ch medne. Iher ohid bol gujirduulsen. Taliigaach ooroo har tamhind dontson bsan ni gedeg ni unen. Tsug bdag nzuud ni har tamhunaas ni hargah vej mash ih zudersen. Hicheelee taraad gertee irehed ni yanz buriin tendhiin sonin2 haltar humuustei har tamhi tataad suuj bdag bsan genelee. Tsug amidardag nzuud ni uurlaad ahij gert har tamhi awchirch tatah yumuu yanz buriin hun awchirwal chamtai tsug amidrahguu gej hurtel helj bsan. Haayaa gert ni ochihoor tsug amidardag nzuud ni hamag yumiig ni uhaad har tamhiig ni haij bdag bsan. Teriig ni olj ustgahgui bol ted oirsdoo ayuld orno. Suuldee taliigch ooroo barag yawsan bh. Hamt bhaa bolidnoos hoish barag sariin daraa nas barsan bna gej medee sonsson. Ternees ter iher ohid bolon hamt bdag nzuud ni yamarch holboogui bsan. Mongol ohidiig bol tsewer gujirdej bna. Harin yaaj nas barsniig ni medehgui yum. Uhtel ur haram gej ene eejid bol hamarch buruu bhgui ee. Harin ar geree zowooj hunii nutagt ochij har tamhind orson taliigchid bas buruu bii gej boddog. Busad hamt amidardag nzuud ni har tamhind dontson negch hun bgaagui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 10:31:55
    Нараа: Таны ярилцлагыг нэгд нэгэнгүй уншлаа. Юун түрүүнд сайхан охиноо, дүүгээ алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. Би нэг зүйлийг хэлмээр байна. Нас бардаг охин бид хэд яг нэг үеийх одоо байсан бол 34төй гэсэн үг. Тэр үед интернет сошиал сайн хөгжөөгүйг далимдуулж гадаад руу ялангуяа малайз сингапур хонгконг гэх мэт азийн орнууд руу өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн хүмүүс сонинд их зар тавьдаг байсан. Бид нар 25тай их сургуулиа төгсөөд олигтой ажилд ч орж чадахгүй дээрээс нь хүүхдээрээ гэнэн тэнэг болохоор тийм юманд итгэж явж олон охид амь насаараа хохирч байсан даа. Би энэ охины ахын ярилцлагыг одоо ч маш сайн санаж байна. Дүүтэйгээ ярьсан яриа бичсэн мессежээ үзүүлээд дүү минь их хүнд байдалд байнаа гээд ямар билээ дээ сувгаар ярьж байсан. Хүнээ нохойноос дор үздэг ГХЯ, элчин сайд нь жоохон шуурхай ажилласан бол амьд гарах боломж байсан гэж боддог. Туслаарай агаа гээд бичсэн байсан эвий минь. Тэгэхдээ энэ охин надаас авахуулаад өөр зөндөө охид гадаад руу явж амиа алдахаас амиараа хамгаалсан юм шүү. Би бас тэр үед өндөр цалинтай зөөгч авна гэсэн заранд хууртаад Хонгконг руу явах гэж байсан. Аав ээж минь энэ охины талаар мэдээ үзээд амьд мэнд нүдэнд үзэгдэж харагдаад л байж бай гээд болиулж байсан. Явсан бол бас алуулах ч байсан юм билүү. Хөөрхий чи минь олон охидын амийг өөрийхөө амиар хамгаалсан юм шүү. Миний их олон найзууд тэр үедээ энэ охины талаар мэдээ үзээд гадаад ялангуяа азийн орнууд руу явахаа больж байсан. Бид нар хэн нь ч гэсэн зугаа уэнгэл хөөж амархан аргаар мөнгө олно гэж бодож байгаагүй юм шүү. Гэнэн байж ар гэртээ тус нэмэр болье, амьдралаа сайхан болгоё л гэж явья гэж байсан шүү. Янхандах гэж очдог нтр гээд байгаа хүмүүс өмхий амаа нэг удаа хамхичаарай. Энэ гэр бүлд ээжид нь ахад нь дахин гүн эмгэнэл илэрхийлье. Ах нь хөөрхий минь байнга л өөрийгөө буруутгадаг байх даа. Би хурдан очсон бол би дүүгээ аварсан бол гээд л. Ямар хэцүү айхтар хагацал вэ... Дүү нь тэгэхдээ өөрийхөө амиар өөр олон охидын амийг аварсан шүү гэдгийг дахиад хэлмээр байна. Гэр бүлийхэнд нь гүн эмгэлэд илэрхийлье. Сайхан ээж минь та урт насалж удаан жаргаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 08:01:37
    Зочин: Энэ малайз гэж яачихсан улс вэ дандаа монголчуудыг алж байдаг өөрсдийг нь алах юмсаэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-22 22:22:47
    Устга: ТЭР ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ИХ ОХИДЫГ ОЛЖ УСТГААРАЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-22 19:59:30
    Аюул: Малайз маш аюултай газар, шүүх цагдаа нь авилгад эзлэгдсэн. Охид миньдээ юм уншиж өөрсдийгөө аюулаас аврахгүй бол Монгол гээд өмөөрөх элчин нь юу ч хийж чадахгүй мафиас нь айж хар амиа хоохойлоод
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-22 18:12:02
    Малайз: Малайзад зөвхөн янхандах гэж монгол хүүхнүүд очдог.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-22 17:19:14
    МОНГОЛ ЭЭЖ: Миний найз О 2014 онд Хонконд элчингийн ажилтнаар яваад 10 хонолгүй Алтан амиа Элчингийн ажилчид амьдардаг байрандаа амиа алдсан. Миний найзыг бас амиа хорлолт гэж цагдаагийн дүгнэлт гарсан. Өчнөөн олон хүүхдээ орхиод МОНГОЛ ЭЭЖ хүн амиа хорлоно гэж байхгүй гэж боддог.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-22 16:58:05
    Төр: Биеээ үнэлэж байгаа мансуурах бодисын элдэв наймаачидтай орооцолдож, Малайзийн эрүүгийнхэнд алагдсан хүүхэн гэж тухайн үедээ ярьж, бичигдэж байсан. Алагдсаны дараа нь Тайланд дахь манай элчингийн идэвхтэй оролцоотойгоор, ЦЕГ-с хүртэл төлөөлөгч эх, ах 2-той нь явж ирсэн санагдана. Эх нь нилээдгүй цайруулж, цагааруулж, худлаа ярьж бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-14 11:27:24
    zochin: ymar chechuu um be??? . gemt cheregtniig ilruulj adilchan zovooch estoi , mongolchuud tsug niilj alsan baina.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-14 00:14:43
    zochin: yadag muu muuhai sejgiin iher ohid ve !!! Evii dee saihan mongol emegteid zarsan bna shuu dee !! Ter novshiin iher ohid uhej bur amudaaraa tamd ochvol taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-13 15:16:16
    zochin: Altantuya shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188