• Өнөөдөр 2024-12-13

ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТСАН ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: Сайжруулсан гэх хортой түлш дөрвөн дүүгийн минь амийг ганц шөнийн дотор авчихлаа

2023-10-01,   24714

33 НАСТАЙ ЭМЭГТЭЙ 6-14 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТАЖ, НАС БАРЖЭЭ 

  33 настай эмэгтэй бага насны гурван хүүхэдтэйгээ гэртээ угаартаж, амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс талийгаач бүсгүйн ар гэрийнхэнтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. 

ТАЛИЙГААЧ БҮСГҮЙН ЭГЧ: БИД ГОМДОЛТОЙ БАЙГАА УЧИР ДҮҮ НАРЫНХАА ЦОГЦСЫГ ШИНЖЛҮҮЛЭХЭЭР ЭМНЭЛЭГТ ХҮРГЭСЭН 

               Тэрбээр “Дөрвөн хүнээ алдчихсан бид уй гашууд автаад хэцүү байна. Дүү минь 14 настай эрэгтэй, 10 настай эмэгтэй, зургаан настай эрэгтэй хүүхэдтэйгээ хамт биднийг орхиод явчихлаа. Тэднийхээ тухай бодохоор итгэж чадахгүй, зүрх зүсээд байна. Дүү нар минь сайжруулсан шахмал түлш гэх хортой түлшинд ганц шөнийн дотор амиа алдчихлаа гэж бид хардаж байна. Бидэнд үнэхээр хүнд байна. Ялангуяа аавд нь ямар хэцүү байгаа гэж санана. Бид дүү нарынхаа цогцсыг шинжлүүлэхээр эмнэлэг рүү шилжүүлчихсэн байгаа. Шинжилгээний хариу гарахаар бүх зүйл тодорхой болох байх. Бид маш их гомдолтой байна. Энэ хэцүү үед би өөр зүйл ярьж чадахгүй нь” гэв.

               Өөр нэг хамаатан нь болох Б “Би энэ аюултай мэдээг дуулаад өглөө Дорнодоос ирсэн. Айж, сандраад хүмүүстэй ч уулзаж чадахгүй байна. Юу болоод байгааг ч сайн ойлгохгүй байна. Тэдэнтэй хамт байсан муур хүртэл угаартсан байсан гэж сонссон. Гэр бүлийнх нь хүн тэр шөнө хөдөө ажлаар явчихсан байсан юм билээ. Харамсаад барахгүй юм даа. Ар гэрийнхнийх нь зүгээс сайжруулсан түлшний угаарт тэднийг хордсон гэж үзэж байгаа. Түлж байсан түлшийг нь шинжлүүлэх, ямар хор агуулж байгааг нь тогтоолгохыг хүсэж байна” гэв.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НАЙМДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Б.ТУЛГА: ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТАЖ, НАС БАРСАН ЭМЭГТЭЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦААГҮЙ  БАЙНА

Угаартаж нас барсан талийгаач нарын хашаа 

      Бид талийгаачийнхыг утаа мэдрэгчтэй байсан эсэх талаар тус хорооны Засаг даргаас тодруулсан юм. Тэрбээр “Манай хорооны иргэд угаартаж нас барсан нь үнэн. Гэхдээ би нөхцөл байдалтай бүрэн танилцаж, тодорхой мэдээлэл аваагүй байна. Хороогоо төлөөлж мэргэжлийн хүмүүс талийгаачийнд очсон. Манай хорооны айл болгон утаа мэдрэгчтэй, түлшний карттай. Бусад мэдээллийг цагдаагийн газраас тодруулах хэрэгтэй” гэсэн юм.

     Манай улсад он гарснаас хойш 1800 гаруй хүн сайжруулсан гэх шахмал түлшинд угаартаж, хордсон байна. Түүнээс 440 орчим бага насны хүүхэд гэх тоон мэдээлэл бий. Харин сүүлийн зургаан сарын дотор 50 хүн угаарын хийнд хордож,  амиа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм. 

ЖИЛ БҮР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИНД ХОРДОЖ, ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ НАС БАРДАГ ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГТ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

       Сайжруулсан шахмал түлшинд жил бүр зуу зуун хүн гэр бүлийнхэнтэйгээ, нялх хүүхдүүдтэйгээ угаартаж, хордож нас барж байна. Тэгвэл шахмал түлшний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ. Туршилтаас айхгүй байгаа.Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” хэмээх тайлбар өгөхөөс өөрийг шийдэж чадахгүй өдийг хүрээд байна. Сайжруулсан шахмал түлшинд угаартаж, хордож нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн төр засгийнханд илүүтэй гомдолтой байгаа юм. Сайжруулсан шахмал түлшинд хэд хэдээрээ хордож нас барж байгаа хэргийг тэдний хэн нь  хариуцах вэ.

       Иймд иргэд та бүхнийг хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцныхаа агаарыг хоёр цаг тутамд сэлгэн, яндангаа хөөлөх, түлш бүрэн шатаж дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин, зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг унтраахгүй байх зэргээр угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТСАН ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: Сайжруулсан гэх хортой түлш дөрвөн дүүгийн минь амийг ганц шөнийн дотор авчихлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 35
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 13:39:01
    zochin: Iim olon hun nas baraad baihad naad hor heregluulhee boliod zugeer l nuursee tuleech ee, arai ch dee, uursdiinhuu bish gehed ur huuhdiinhee tuluu eserguutseech ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 13:39:01
    zochin: Iim olon hun nas baraad baihad naad hor heregluulhee boliod zugeer l nuursee tuleech ee, arai ch dee, uursdiinhuu bish gehed ur huuhdiinhee tuluu eserguutseech ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 23:24:46
    Иргэн : Битгий өвөл болоосой л гэж боддог болсон байр орон сууцжуулах ажлыг зохион байгуулж өгөөчээ л гэж хүсэх бнадаа тэгвэл нь алтан хүний амь аврагдах болно үүнийг улс төржүүлсэний хэрэггүйээ түлш түлэхгүйгээр орон сууцжуулах нь л нэн тэргүүний ажил болгох хэрэгтэй лизэндээд иргэдээ орон сууцаар хангаачээ хоосон байрууд зөндөө л бнашдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 23:19:34
    Иргэн: Сайжруулсан түлш бол чимээгүй бактерлогийн хордуулсан зэвсэг яндан хөөлхөдл аймшиг йн үнэр гарч бдаг иймд ард иргэдээ орон сууцжуулах хэрэгтэйшдээ өглөө үнсээ гарахад л аймгийн хар тортог гардаг хамаг гэрийн тавилга маань тас хар болж тогтдог бузар ай түлш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 23:19:33
    Иргэн: Сайжруулсан түлш бол чимээгүй бактерлогийн хордуулсан зэвсэг яндан хөөлхөдл аймшиг йн үнэр гарч бдаг иймд ард иргэдээ орон сууцжуулах хэрэгтэйшдээ өглөө үнсээ гарахад л аймгийн хар тортог гардаг хамаг гэрийн тавилга маань тас хар болж тогтдог бузар ай түлш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 22:32:46
    Дэлгэр аа: Маш тэнэг шуналтай төрийн сайд дарга нарын хариуцалгагүй бдлаас болж монгол гэр бүлээрээ тэднтй хятадаас оруулж ирсэн хортой түлшинд угаартаж бишээ шууд хордож үхэж бгааг төрийн дээд удирдалгууд яагаад мэдсээр бж арга хэмжээ авахгүй бна вэ.санаатхй үйлдэл шүү.Огцоруулаа,ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 09:21:37
    Зочин: Өнөөдрийн 21р зуунд монгол шиг нүүрс, үнс ,нүхэн жорлон, угаадас ,яриад явж байгаа улс ховорхон л байгаа байх арчаагүй төр засагтай амиа бодсон ард түмэнтэй болхоороо л ийм эмгэнэлтэй амьдарч байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 01:14:59
    Зочин: Гэхдэн гал түлчээд хамаг юмаа битүүлчхээр чинь угаартана шт 100%өөрсдийн хариуцлага юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 22:42:44
    Боогий: Ямар ч тэнэг хүн галтай байхад өрхөө бүтээж яндангаа авдаггүй юм шүү дээ!Монголчуудыг хордуулж дуусгахаар хичээж байгаа мэт санагддаг боллоо!Хэн нэгэн угаартаж бурхан болох бүрд л хохирогсдыг буруутгах аога хайдгаа болимоор юм!Хамгийн эхэнд ерөнхийлөгч болох замаа хортой түлшээр зассан У.Хүрэлсүх хариуцлага хүлээх ёстой юм биш үү дээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 18:54:39
    SEKSY: S AWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 18:14:29
    Иргэн: Тэр утаа мэдрэгч гэх зүйл нь ажилладаггүй юм бналээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 13:35:20
    U: Horooduud bugd ugch bga ter zuwhun uursdiin hariutslaga bugdiig tur ru chiheh hereggui ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 12:02:29
    Уншигч: Увсын Чойжилсүрэн хариуцах юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 11:28:33
    Эээ: Хэдэн хүний амиар туршилт хийх юм бүү мэд. Бурууг дарга нар өөрсдөөсөө зайлуулж амиа хойхоолдог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 11:28:32
    Эээ: Хэдэн хүний амиар туршилт хийх юм бүү мэд. Бурууг дарга нар өөрсдөөсөө зайлуулж амиа хойхоолдог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 09:47:23
    Насанжхргал: Хүүхэд минь нүүрсээ түлээд эхэлсэн бна.Угаар мэдрэгч байхгүй бна лээ.Эхлээд ажилдаггүй юм өгсөн байсан.Одоо мөнгөөр зарна гээд өгөөгүй л байна лээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 23:20:55
    Зочин: ЭНЭ САЙЖРУУЛСАН ГЭХ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БНА, НИЙТ ХЭДЭН ХҮН ЭНЭ ХУГАЦААНД ЭНЭ ТУРШИЛТАНД ХОРДОЖ, ЗОЛИОС БОЛЖ НАС БАРСАН ТУХАЙ ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛЖ, ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ БҮХ НИЙТЭЭРЭЭ ШААРДАЦГААЯ!!! ЭНЭ АРАЙ Л ХЭТЭРЧ БАЙНА!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 19:06:14
    Эмээ: НАС БАРСАН НЬ ИЛ ХАРИН БҮГДЭЭРЭЭ ХОРДООД ХАНИАЖ ХАХАЖ ЦАЦААД УУШИГГҮЙ БОЛЖ БАЙГАА НЬ ДАЛД .ЯВААНДАА БҮГД МӨХӨЖ ДУУСАХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА ДАА . ҮХЭЖ ДУУСАХААСАА ӨМНӨ ДАНХ , СҮХ , СУМ ГУРВААР ЭНЭ ТҮЛШНЭЭС ГАРСАН ХИЙГ ҮНЭРЛҮҮЛМЭЭР БАЙНА ШҮҮ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 14:53:15
    Tuya: Choijilsvren Guaigaas hariultiig n aw
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 11:33:15
    Зочин: Хүкээс эхлэлтэй новш гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 11:32:28
    Suwd: Tenegt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 10:48:22
    Оюун: Харамсаад баршгүй хайран сайхан хүмүүсийн амь нас амьдралыг хортой түлшээр устгаж байгаа төрд гомдолтой байна .өөрсдийнхөө албан тушаал идэх мөнгө шуналаас өөр бодох юм алга .цахилгаан үүсвэр хийсэн Даваа гуайн бүтээл Хабрид хасын амины орон сууц ,бас 1 монгол инженерийн зуух нь еврогийн орнууд сонирхож байгаа гээд хорт түлш түлэхгүй утаанаас салах олон боломжийг шуналтнууд дэмждэггүй л зэвүүн хүрч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 09:55:26
    Зочин: Хортой түлшээ больёо. Зүгээр л задгай нүүрсээ түлцгээеэ. Дайн болж байгаа пм шиг хүмүүсээ хордуулж алдаг төр засаг байж болохгүй. Төрсөн эхийг өвлийн хүйтэнд гэрийн таавчиктай 2 эмнэлгийн хооронд зөөсөн гээд Хүрэлсүх ерөнхий сайдаасаа огцорч засгийн газар солигдож байсан. Гэтэл нэг шөнийн дотор нэгэн залуу эх 3 хүүхэдтэйгээ сайжруулсан хэмээх хортой түлшинд угаартаад нас барчихсан байхад Засгийн газрын тэргүүн нь сайд нартайгаа аймаг хэсэн дараагийн сонгуульд ялалт байгуулахаар улайрч явна. Энэ 4 хүний нас барсан асуудлаар Засгийн газар жинхэнээсээ огцорох ёстой юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 09:05:36
    zochin: choijilsureng zailuulaah heregtei, ard tumneeree turshilt hiih gej zutgeed baisan ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 06:09:28
    зочин: хэдэн хүний амиар туршилт хийж үзэх вэ??дарга нараа бүр химийн хороор шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 23:08:40
    Зочин : Энэ МАН-ийханий шахмал түлш гээчийг болих хэрэгтэй хичнээн хүн амь насаараа хохировдоо. Утаатай ч гэсэн түүхий нүүрсээ түлдэг байхад арайч ингэж олон хүн угаартаж амь насаараа хохирч байгаагүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 23:01:37
    Олл: Шадар сайд Амарсайхан гэж дурак юу хийдэг хүн бэ ажлаа хийгээчээ улс орны аюулгүй бдл ард иргэдийн амь нас цаашлаад аюулгүй орчинд амьдарах нөхцлийг бүрдүүлэх хүн чинь Амарсайхан биздэ хамгийн түрүүнд очих ёстой хүн яагаад очиж бга байдлтай нь ар гэрн хүмүүстэй уулзахгүй бга юм ажил үүргээ мэдэдгүй бол зайлаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 21:43:27
    Зочин: Утааг улстөржүүлээд яахав дэ өөрсдөө хатиуцлагатай байл да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:05:24
    Zochin: Humuusee uusduu archaatai haruytslagatai bhgui bol darga nart naidvar taviad suugaad baival hortoi nuursend uheed l bh baihdaa. nuurs tulj bgaa ued buhii hudulmur hamgaalalaa dagah heregtei. thonhoo ongoilgo, yndangaa huul geh met zunduu zuil bgaa sh dee. Deer uees humuus MAL in hursungee hovholj hataaj tulsh hiiseer irsen hamgin sain tulsh bogood butuu honovol bas l hun ugaartaj, tolgoi uvduh, buuljuh sinj temdeg bsan bhoor humuus zuv zohistoi hereglej irsen shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 19:55:40
    zolchin: Hortoi tulsh staaj hegelesnees UB -in utaa ygaar bagadsan buursan ym bna uu. Budeg saaral, manan l uvul baidag shuu. Gadnaas orj irhed. Tovlorloo buuruulj, ger horooloo bagasgaj, humuus oron nutag ruu nuuj baij l utaani asuudal bagasna tuunees utaa bagasahgui ee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 19:48:30
    иргэн: Ard tumen minee uuruu uusdiigee hamgaalj, sonor seremjtei baitsaaldaa.ter shamal tulshig heregleheeser umnu shinjijgeend ugch baival yasan.Darga nart naidah naidvar tun baga shuu.Er n bol huduu oron nutagtaa amidrah bolomj bgaa sh dee.Saikhan malinhaa argal, oi mod dotorh gushuu modoo uurin duraar tuleed, heden mal avch mallaad, nogoo jimsee tariad, tuugeed zaraad bnaa bna. Tsever agaaraar amisalaad, uusduu hariutslagatai baival yasan.Odoo ued UHSENI HOHI AMIDIN ZOL gegch l bolj bna daaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 15:58:54
    Zochin: Humuus mini uuruu uursdiigee l hamgaalahgui bol hortoi nuur ugluu geed nemergui bolson tur zasag batij bgaa humuusee diilehgui ted nar oilgohguigees hoish uursduu l uursdiigee hamgaalah heregtei bolomj toi bol uur halaaltiin ym heregleh esvel yandangaa buulgahgui urhuu buteehgui baih talaas toono ymaa butuuleed ynzlah heregtei bas nuurs ch saihruulsan tulsh ch bai tulee ch bai sain untraaj baij yandangaa avch urhuu buteehgui adilhan l ugaataj ********shde jaahan baihad tulee tuldeg bailaa asv eej maani oroi galaa untaagaad tsoggui bolgood urhuu buteedeg bsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 15:51:22
    Zochin: Ireh songuuliar 76 maliig ******** hurelsuh oyunerdene zandan geed 3 novshiig songohgui baival taarna oyuberdene geed estoi danh nervenden tasrsan ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 15:48:43
    Zochom: Iim hortoi tulsh hujaagaas oruulj ireed hereglej baigaa ni manai turiin teneguudiih ch Gelee uursduu bas jaahan uhaantai bsimaar ym yandangaa avaad urhuu tataad untaad naihdaa yahav de nasaaraa Gert usluu aav eej maani oroi galaa buren untarch ugui yu gej sain shalgaj bgaad urhuu bureedeg bsan tegehdee nuur bish tuluu tuldug bsan yach bodson nuurs medeej tuluu shig bish uchir yandangaa avch urhuu buteej bolohgui gedgiig Tom humuus baij oilgomoor ym daaraad baival tulshee nemej hiigeed urhuu bureehgui untsan deer baimaar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 12:23:55
    irgen: MAN haan munge l idehiig bofohoos hunee bodson ajil bnuu.Hortoi mah.tulsh.Ene hortoi tulsh henii beznes.henii harmaa tuntiij bga ve.Shudarga l turiin tushee bbal duugaraache.MANAN.HUN bugd niileed hun alj bn.Hunii amud yvah batalgaa ch bhgui.Shorond orj erhee hasuulan.evchtei boltloo zoduulj.tsagaan mah n gardaggui hun bhgui boltloo shiitguulj bgaag hen hariutslaga huleeh uom.Hunii erhiin HUNAN gedeg nuher MAN iin zahialgaar tomilogdson.Ene hun duugarch bnuu.Zagdjav gj jinhene hulgaich nuher olon hunii eruul mendeer togloj bgaag MGLd bga NUB.OU iin shuuh duugarch arga hemjee avch bolohgui uo.Zuunii luivarchin SU.Bayrtsogtiig Zuunharaagiin shorondoo hiichih.Dargaar n Namsamand aa tavichihaa.Uneheer zevuu hurch bn.Ard tumniig doodiin dood bdld avaachlaa.MU iin EK ugee helne uu.Avtobus bol MANAN.HUN ii songuuliin munge.duugai l suugaad.evdreed.hortoi budag.utaand n hordood yvna.ter bol huuli.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188