• Өнөөдөр 2024-03-29

Н.ТҮВШИНБАЯРЫН ХЭРЭГТ “ХЕРО” Б.БААТАР, Г.ГАНЗУЛ, С.ГАЛ-ЭРДЭНЭ НАРЫН 10 ХҮНИЙГ ГЭРЧЭЭР ОРОЛЦУУЛНА

2022-05-11,   2532

        Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин, багын найз Э.Энхбатыг онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гараад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард талийгаач Э.Энхбатыг Н.Түвшинбаяр зэрлэг, балмадаар зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан юм. Улмаар улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлсэн ч гэмтлээ даалгүй өнгөрсөн арванхоёрдугаар сард таалал төгссөн билээ. 

         Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 29-нд болсон билээ. Тус хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 12-ны 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон. Мөн шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

             Тэгвэл маргааш болох шүүх хуралдаанд 10 гэрч оролцуулахаар болжээ. Тодруулбал, “Херо” Б.Баатар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганзул, тус хэлтсийн мэргэжилтэн Б, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ, түүний жолооч, хэрэг болсон газрын үйлчилгээний төвийн ажилтнууд зэрэг 10 хүнийг гэрчээр оролцуулж байлцуулахаар болжээ.

 


Н.ТҮВШИНБАЯРЫН ХЭРЭГТ “ХЕРО” Б.БААТАР, Г.ГАНЗУЛ, С.ГАЛ-ЭРДЭНЭ НАРЫН 10 ХҮНИЙГ ГЭРЧЭЭР ОРОЛЦУУЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 14:11:56
    Ch.Chimed: Eeljilj uber deer garch erhelj ******** erchuudiag zodolduulson hergiin ezen G.Ganzul yamar neg hemjeend hariutslaga uureh yostoi yum bish uu.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188