• Өнөөдөр 2022-01-22

КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-IV

2022-01-14,   542

          Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэж эхэлсэн билээ. Эхний удаад бид “КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН” гэх гарчигтайгаар нийт дөрвөн цувралыг бэлтгэн хүргэж буй юм. Өмнөх гурван дугаарт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий 40 гаруй компанийн нэр, түүний “угшилтай” компаниудыг эзэмшдэг хамаарал бүхий этгээдүүд буюу ах Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, эгч Д.Амарзаяа болон эхнэр Д.Бямбасүрэн, хамтрагч Б.Эрдэнэжаргал, Ц.Чулуунзагд нарыг нь танилцуулсан. Мөн Д.Амарбаясгалантай 20 жил нөхөрлөж буй, ажил, амьдралынх нь хамгийн дотнын хамтрагчдынх нь нэг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт Монгол” группийн эзэн Х.Мандахбаярын эзэмшлийн компаниудыг танилцуулсан билээ. 
 
Тэгвэл энэ удаад Монголын толгой баяны дайтай томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй Д.Амарбаясгалангийн ажил, амьдралын хамтрагч Х.Мандахбаяр болон Д.Амарбаясгалангийн олноос “нуусан” хамтрагч буюу Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хувийн компаниараа “Ковид-19” цар тахлын үеийн тендерүүдийг түүж буй М.Бат-Эрдэнийн тухай нийтэлж байна. 
 

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН ОХИН М.БАТ-ЭРДЭНЭ “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТЭРБУМААС ДЭЭШ САНХҮҮЖИЛТТЭЙ ТЕНДЕРҮҮДИЙГ “ТҮҮДЭГ” БОЛЖЭЭ 

 
         МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлан байгуулсан“Төрөлх Алтай” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг М.Бат-Эрдэнэ гэх эмэгтэй Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, түүгээр зогсохгүй “Биомед трейд” гэх хувийн компаниараа эмнэлгийн тоног төхөөрөмж, “Ковид-19” халдварыг илрүүлэх оношлуурын тендерийг хүртэл “хамдаг” болжээ. 
         Энэ хоёрыг түүхийг сөхвөл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, М.Бат-Эрдэнэ нар 1998 онд Говь-Алтай аймгийн Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит I сургуулийн 10в ангийг хамт төгсжээ. Улмаар 2018 онд ангиараа төгсөлтийнхөө 20 жилийн ойн уулзалтаа хийх үеэр Д.Амарбаясгалангийн санаачилгаар “Төрөлх Алтай” ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Ингээд төрийн бус байгууллагын тэргүүнээр Д.Амарбаясгалан, гүйцэтгэх захирлаар нь М.Бат-Эрдэнэ ажиллаж эхэлсэн байгаа юм.
 
Төгсөлтийн 20 жилийн ойн уулзалтаасаа хэдхэн сарын өмнө “Моносфарм трейд” ХХК-д ахлах менежерийн ажилтай байсан М.Бат-Эрдэнэ гэх эмэгтэй энэ цагаас “Төрөлх Алтай” ТББ ба Д.Амарбаясгаланг төлөөлөн Говь-Алтай аймгийн сум бүрд ажиллах болж, “Биомед трейд” ХХК-ийг байгуулж, бизнес ч “цэцэглэж” эхэлжээ. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар М.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн ИТХ-ын хуралд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулан төлөөлөгчөөр сонгогджээ. Ингэж нэр дэвшихэд нь МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар тусгайлан дэмжиж, сурталчилгааных нь сэтгүүл дээр Д.Амарбаясгалан “Ангийн ажилсаг охиныг минь дэмжээрэй” гэсэн бол, У.Хүрэлсүх “Ээжийн минь нутгийн охин” гэсэн утга бүхий илгээлт хүртэл гаргаж байжээ. 

Ийнхүү МАН-ын дэмжлэгийг, тэр дундаа ангийн хөвгүүн Д.Амарбаясгалангийнхаа дэмжлэгийг авсан Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Эрдэнэ “Био мед трейд” ХХК-иараа “Ковид-19” цар тахлын үеийн тэрбумаас дээш санхүүжилттэй бүх л тендерт оролцож, “түүдэг” болжээ. 

Тухайлбал, 
  • 2020 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн яамны “Эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер- 1.3 тэрбум төгрөг

  • 2020 оны есдүгээр сард Батлах хамгаалах яамны “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай, эм, эмнэлгийн төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл” нийлүүлэх тендер- 988 сая төгрөг

  • 2021 оны аравдугаар сард Эрүүл мэндийн яамны “Хэт авиан оношилгооны тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер 1.4 тэрбум төгрөг

  • 2021 оны арванхоёрдугаар сард  Эрүүл мэндийн яамны “Оношилгооны тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер- 1.3 тэрбум төгрөг зэргээр тендер “түүсэн” баримтууд байна. Энэ бол тэрбум давсан санхүүжилттэй, шалгарсан тендерүүдийнх нь зөвхөн жишээ нь.  Мөн 20-200 сая төгрөгийн санхүүжилттэй 10 гаруй тендерт шалгарч, 800 гаруй сая төгрөг авсан баримтууд нь ч байна. 

Ингэж дөнгөж 2018 онд байгуулагдсан, “цүнхний” шахуу “Био мед трейд” ХХК 2019 оноос эхлээд Эрүүл мэндийн яам, улсын төв эмнэлгүүд болон орон нутгийн эмнэлгүүдэд оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдэд төвөггүй шалгарч эхэлсэн байгаа юм. Эмнэлгийн тоног төхөөрөмж импортлоод 20 жил болж байгаа компаниудтай хоёрхон жилийн түүхтэй компани өрсөлдөж ялаад байсныг салбарынх нь эхэндээ гайхаж байсан гэх юм билээ. Гэтэл энэ компанийн захирал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ангийнх нь охин байжээ. Түүнчлэн, Д.Амарбаясгалангийн үүсгэн байгуулж, өөрөө тэргүүлж байсан “Төрөлх Алтай” ТББ-ын гүйцэтгэх захирлаар М.Бат-Эрдэнэ ажилладгийг дээр дурдсан. Тэгвэл “Төрөлх Алтай” ТББ нь байгуулагдсан цагаасаа Говь-Алтай аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус аймагт Д.Амарбаясгалангийн нэр хүнд, карьерыг өсгөдөг чухал байгууллага ажээ. Тиймдээ ч Д.Амарбаясгалан төрийн бус байгууллагынх нь бүх ажлыг нугалдаг ангийн охин ийм сайн ханддаг биз ээ. 

       Сонирхуулахад, М.Бат-Эрдэнэ нь Д.Сарангэрэлийн Эрүүл мэндийн сайд байх үед Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Улмаар Д.Сарангэрэл М.Бат-Эрдэнийг Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшиж байх үед нь “Ковид-19 цар тахал анх дэгдэх үед буюу 2020 оны гуравдугаар сард Монголд анх удаагаа коронавирусийг эрт илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ-нд хандивлаж байсан бүсгүй” хэмээн магтаж, сурталчилгааных нь сэтгүүл дээр ярилцлага өгч байжээ. 
 
Гэтэл М.Бат-Эрдэнийн “Биомед трейд” ХХК Д.Сарангэрэлийн ярьсан дээрх хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 16-нд Эрүүл мэндийн яамтай “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн тест нийлүүлэх 12 сая 950 мянган төгрөгийн гэрээ байгуулж байжээ. Бэлэглэсэн гэх үү, бэлэн мөнгөөр нь авчирч өгсөн гэх үү, мэдэхгүй юм. 

КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-IV
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 07:54:28
    del: батэрдэнэ гэдэг авгай ямар юмны бизнес хийх вэ дээ оффис ч байхгүй байсан (2018) гэнэт баахан тендэр аваад эхэлсэн эхэлсэн шүү дээ монголд арын хаалгагүй бол гэнэт баяжих ямар ч боломжгүй шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 04:17:21
    Залуу: Юун Амарбаясгаланг харлуулах борлуулах вэ???? Та бидний төлсөн татварын мөнгөнөөс бүрдэх улсын төсвийн хөрөнгийг яаж ах дүү амраг садан хамаатнаараа цөлмөж бгааг эрэн сурвалжилж гаргаж байна шүү. Үйлийн үр үсний ширхэгээс нарийн гэдэг дээ. Эрх мэдлээрээ далайлгаж хууль шүүхээс нэг хэсэг зугатааж болох бх. Олны хөрөнгө хумсалсан муу үйлийн төлбөр заавал төлөгдөж таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 17:55:37
    Зочин: Анги байж болохгүй, нутаг ус байж болохгүй яацан новшийн нийгэм бэ. Тийм л хангалттай баримт байгаа бол шалгуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 16:33:26
    Зочин: Хаа хамаагүй ажлаа хийж явсан хүмүүсийг хомроголон гүтгээд байна даа, энэ сайт лав нэг шантааж хийх гээд байгаа бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 13:36:40
    ЖДҮЧИН: ЖДҮЧИН Амарбаясгалан үхэж далд ор. Энэ балин хамарт авгай ч үхэж далд ор. КОВИДООР баяжсан та нарт үхэхээс өөр сонголтгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 12:08:57
    Золоо: Амарбаясгалан авилгачдыг их л айлгажээ төлбөртэй цуврал мэдээ гаргаж энэ тэр. Ингэх тусам л авилгачидтай сайн тэмцэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 12:04:44
    Zoloo : МАН-ын зарим нэг ноотой гарууд нь авлыгын хэрэг нь илрэхвий гэхээс айсандаа генсэкээ шар сайтын золбин нийтлэлээр гөвөх захиалга өгчихсөн юм бишүү ккк ямартай ч Амарбаясгаланг харлуулах гэж чичирж байгаа нь намынхаа идээ бээрээ шахаад эхэлсэнтэй холбоотой байх л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:58:20
    Гүндэгмаа: Захиалгатай хүн харлуулах ажил хийх юмаа бас арай дэндүү юм ингэж хүнийг гүтгэж болохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:57:42
    Цэрэндулам нь : Энэ ч явхаан байсан арга барил байгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:56:16
    Irgen D: Батэрдэнэ гэж мундаг л эмэгтэй байна. Ковидын үед түргэвчилсэн тест хандивлаж байсан хүн шүү. Бүр холбох юмаа олж ядаж байх шив чааваас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:54:51
    Nanjid: Ene bvvr neh hogiin holsnii site ymaa ene hvniig bvvr baij boloh chadah medeh bvh argaaraa harluulj muulah ymaa Amarbaysgalan gdg hvn harinch shudraga ilvv dutuu zangvi namdaa nertei tortei mundag hvn shvv tanar sain medehgvi baij bitgii ingej chadah chinegeerei hudlaa harluulad bai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:54:48
    ЗОЧИН : өөө хөөрхий шантааж хийх аргааа бүүр олцон сайт юмаааа Ийм явцгүй юм хийж байснаас хийгээгүй байсан нь дээр шүүү!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:52:25
    Tsende: Ymarch barimtgui hudlaa medee bna shu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188