• Өнөөдөр 2024-04-20

Коронавирусээр найман хүн өвчилж, шинээр нэг голомт үүслээ

2021-03-06,   725

Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын лабораторид 24803 шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол тав нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Мөн голомт нь тодорхойгүй нэг иргэний тандалт судалгааны ажил явагдаж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын долоо нь ойрын хавьтал байна” гэв. Түүнчлэн шинээр нэг голомт үүссэн бөгөөд арилжааны банканд ажилладаг нэг иргэнээс коронавирус илэрчээ.

 


Коронавирусээр найман хүн өвчилж, шинээр нэг голомт үүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188