• Өнөөдөр 2024-04-25

Талбай дээр цугласан иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авахаар болжээ

2021-01-25,   688

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Оюутолгойн гэрээг өөрчлөх хүртэл Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн.

Улмаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлээд байсан юм.  Тэгвэл талбайд "Ковид-19" халдвар илэрсэн иргэний нэгдүгээр хавьтал очсон бөгөөд  цугласан иргэдийг хамгаалалтад аваад байна. Тодруулбал, талбайн эргэн тойронд хамгаалалт гарч, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм. Мөн тэнд цугласан бүх хүнээс "Ковид-19"-ийн шинжилгээ авахаар болжээ. 


Талбай дээр цугласан иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188