• Өнөөдөр 2024-03-28

"Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакцин клиникийн хоёр туршилт давчихсан"

2021-01-20,   550

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Халдварын тархалтыг харахад нэг орцны хүмүүс өвчилж байна гэлээ. Энэ нь лифт болон агааржуулах хоолойгоор халдварлаад байгаа юм уу?

-Орцны халдвар голомтлон гарч байгаа. Энэ халдвар амьсгалын болон агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс хүн хоорондын зай баримтлахгүй, маск зүүхгүй байх, ялгадас зэргээс халдвар авах эрсдэлтэй. Нэг орцны хүмүүс агааргүй орчинд орж, лифтээр зорчдог, олон удаа таардаг. Тиймээс халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Баянгол дүүргийн 19 дүгээр байранд халдвар гарч иргэдийг хоёрдогч хавьтал хэмээн тандалтын шинжилгээнд хамруулж байсан. Цаашид ойр орчмын хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа.

-Өчигдөр манай улс Энэтхэг Улсаас вакцин авах талаар ярилцсан гэсэн. Иргэдээ бүрэн вакцинжуулах боломжтой болж байна гэсэн үг үү?

-Энэтхэг Улс бол дэлхий нийтэд эм, вакцины үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Энэтхэг Улсаас тавт, гуравт, улаан бурханы вакциныг манайх сүүлийн 15 жил хэрэглэж байна. Одоо тус улсад үйлдвэрлэсэн вакцин нь хоёулаа клиникийн туршилтыг даваад гарчихсан. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас 140 эмч, мэргэжилтнүүд ДЭМБ-тай хамтаран  гаргасан энэ вакциныг хэрхэн хэрэглэх талаар сургалтанд хамрагдсан.


"Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакцин клиникийн хоёр туршилт давчихсан"
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188