• Өнөөдөр 2024-04-18

Ц.БИЛЭГТСАЙХАН: "Ковид-19" халдварын омикроны тархалт буурч байна

2022-05-06,   48394

   ХӨСҮТ-ээс  "Ковид-19" халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

   Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Ковид-19” халдварын омикроны тархал буурч байна. Долоо хоногт өдөрт батлагдаж байгаа хамгийн өндөр тохиолдлын тохиолдолтой арван улсыг бүртгээд явж байгаа. Үүний тавдугаар байрт БНСУ бүртгэгдсэн бөгөөд өдөрт илрэх тохиолдлын тоо 50 мянгаас өндөр байна. Япон Улс харин долдугаар байрт бүртгэгдэж, өдөрт илрэх тохиолдлын тоо 20 мянга орчим байна. Харин аравдугаар байранд БНХАУ орж байгаа бөгөөд өдөрт илрэх халдварын тоо 18 мянга орчим бүртгэгдэж байна. Түүнчлэн хойд хөршид өдөрт 5000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, коронавирусийн халдвар мөн илэрсээр байна. Тэгэхээр манай урд , хойд хөрш хоёрт халдвар бүртгэгдсээр байна.

   Олон улсад омикроны нэг, хоёр, гурав, дөрөв, тав гэж бүртгэгдэж байна. Ихэнхдээ хоёр хувьд бол 90 хувиас дээш давамгайлж байна. Харин дөрөв, тавдугаар хувилбар өмнөд Африк, Европийн улсуудад цөөн тоотой байна. Манай үндэсний төв вирусийн хувилбарын шинжилгээг тогтмол хийдэг. Он гараад омикроны давалгаа эхэлсэн” гэв.

 


Ц.БИЛЭГТСАЙХАН: "Ковид-19" халдварын омикроны тархалт буурч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188