• Өнөөдөр 2024-04-19

Л.БАТТӨР: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тохиолдол буурч байна

2021-07-30,   486

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ““Улаанбаатарт 398, орон нутагт 896 шинэ тохиолдол илэрлээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймагт халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Ард иргэдийн дунд шинжилгээний тоо буурсан учраас халдварын тохиолдол буурч байна уу гэх эргэлзээ байна. Улаанбаатар хотын хэмжээнд дөрөвдүгээр сартай адил халдварын эерэг эзлэх утга буурсан. Бид дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтооход халдварын тохиолдол 300 илэрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 398 бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд халдварын тохиолдол буурч байгаагийн илрэл юм” гэлээ.


Л.БАТТӨР: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тохиолдол буурч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188