• Өнөөдөр 2024-04-26

Л.ЭНХСАЙХАН: Коронавирусийн аль ч вакцин хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална

2021-07-23,   701

          Улсын хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар 1881268 иргэн дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаад байгаа. Энэ үзүүлэлт нь вакцинжуулалтад хамрагдвал зохих нийт хүний 57.8 хувьд хүрсэн. Тэгвэл дархлаажуулалттай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр

“Вакцин хамгаалж чадаж байна уу, хамгаалахгүй байна уу. Ялангуяа Хятад вакцин үр дүнтэй эсэх талаар хүмүүс сүүлчийн үед маш их асуух боллоо. БНХАУ, ОХУ, Бельги, БНСУ, Энэтхэг зэрэг улсад үйлдвэрлэсэн аль ч төрлийн вакцин тухайн хүнийг вирусийн халдварын өвчлөл, нас баралт, хүндрэлээс 85-100 хувь хамгаалж байгаа гэдэг судалгааны дүн гарсан. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд эрсдэлтэй. АНУ-д гэхэд вакцинд хамрагдаагүй хүмүүсийн 97 хувь нь эмнэлэгт хэвтэж, нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан.

          Одоогоор дэлхий дахинд анхаарал татаж буй дельта хувилбараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцины хоёр тундаа бүрэн хамрагдах явдал гэж үзэж байна. Бид хичээвэл вакцины үр нөлөө сайн гарна. Одоогоор манай улсын хүн амын 58 хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Энэ нь маш сайн үзүүлэлт. Гэхдээ вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс энэ вирусийн мутаци үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлж байна.

          Мөн эмнэлгийн ачааллыг нэмж байгаа нь шалтгаанд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байна. Үнэхээр вакцин хийлгэж болохгүй шалтгаантай иргэд байгаа. Гэхдээ хийлгэх боломжтой ч вакциныг эсэргүүцэж байгаа иргэд бий. Коронавирусын аль ч вакциныг хийлгэсэн тухайн хүнийг уг өвчнөөр хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална” хэмээсэн юм.

 


Л.ЭНХСАЙХАН: Коронавирусийн аль ч вакцин хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-24 00:04:24
    Irgen: 2 tun ******** baktsintai hvn yagaad vheb tegeed
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188