• Өнөөдөр 2021-06-22

ЭМЯ: 1312 хүнээс коронавирус илэрч, зургаан иргэн нас барлаа

2021-06-09,   92

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан зургаан иргэн нас барлаа. Ингэснээр "Ковид-19" халдварын шалтгаант нас баралтын тоо нийт 324 болж байна

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1312 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 68 мянга 287 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудыг задалбал, Афганистан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 4-нд ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрсэн. Харин Улаанбаатарт 972, орон нутагт 340 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан зургаан иргэн нас барлаа. Ингэснээр "Ковид-19" халдварын шалтгаант нас баралтын тоо нийт 324 болж байна" гэлээ


ЭМЯ: 1312 хүнээс коронавирус илэрч, зургаан иргэн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414