• Өнөөдөр 2024-04-20

Жон Ленноны мэндэлсний 80 жилийн ой тохиож байна

2020-10-09,   728

“The Beatles” хамтлагийн талаар мэдэхгүй хүн цөөн. Тэднийг XX зууны шилдэг дуу гэгддэг “Yesterday” дууг дуулснаар нь сонсогчид нэн түрүүнд санан дурсдаг биз ээ. “The Beatles” хамтлагийн гоцлол дуучин Жон Леннон мэндэлсний 80 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэрбээр 1960 оны эл өдөр Их Британийн Ливерпүүл хотод мэндэлжээ. Ойг тохиолдуулан түүний хүү Шон Леннон “The Beatles” хамтлагийн гишүүн Пол МакКартнитай радиогийн нэвтрүүлгээр шууд ярилцлага хийнэ хэмээн мэдээлсэн билээ. Жон Леннон нь 1970 онд “Бийтлз” хамтлаг тарнаас хойш хэсэг хугацаанд уран бүтээлээс завсарлаж байгаад эргэн хөгжмийн урлагтаа хөл тавьсан билээ. Улмаар өөрийн гэргий Йоко Онотой хамтран “Double Fantasy” цомгоо гаргаад байсан юм. Тэрбээр 1980 оны арван хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Нью Йорк хотод гэрийнхээ гадаа бусдын гарт амь насаа алдсан юм.  Ташрамд дурдахад, түүний дуулсан “Imagine” дууг АНУ-ын төрийн дуулал болгох тухай хүсэлт цөөнгүй удаа гарч байжээ. Ийнхүү түүний дуулсан таван дууг хүргэж байна.
1.John Lennon – Imagine

2.The Beatles – Help

3.John Lennon – How?

4.The Beatles – Don’t let me down

5.John Lennon – Stand by me


Жон Ленноны мэндэлсний 80 жилийн ой тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188