• Өнөөдөр 2024-03-19

Цэцэрлэгийн багш нарын “Саран хөхөө” театрт авчирсан реализм

2020-10-21,   682

Италийн Ром хотод байрлах Колизей театрын хамгийн захад суух үзэгчдэд ч хоорондын яриа, дуу хоолойгоо хүргэхийн тулд тухайн үеийн жүжигчид хоолойн бяр, чадлаа уралдуулж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дорноговь аймгийн Сайншанд сумын 14 цэцэрлэгийн багш, ажилтнууд өнгөрсөн амралтын өдөр МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Надмидын зохиолуудаар “Саран хөхөө” театрт жүжигчилсэн тоглолт үзүүллээ. Тэд Саран хөхөө театрт микрофон хэрэглэхээс татгалзаж, хоолойн бядаа ашиглан тоглолтын турш өнөө темпээ алдахгүй байсаар жүжгийг төгсгөсөн нь нэн сонирхолтой. Жүжигчилсэн тоглолтын уралдааныг зарлаад удаагүй ч цэцэрлэгийн багш, ажилтнууд идэвхтэй оролцож, сурагчид, эцэг эхчүүдэд зориулан тайзны соёлыг сурталчилсан жинтэй тоглолт зохион байгуулсан гэж хэлж болно. Ганц шөнийн дотор бэлдээд орсон” гэх багш нарын яриа ч мөн чих дэлсэнэ.

Эртний Ромын домогт өгүүлснээр нийтийн тооллын 70-80 онд Колизей театрыг барьж байгуулсан нь ард олонд соёлыг сурталчлан таниулсан төдийгүй театрын урлагийг анхны эхээр нь бүрэн хүргэж байсан гэх. Нэг талаараа  хоолойн хүч, цар хүрээ нь дуучин, жүжигчинд тавьж болох шалгуур мөн. Жүжигчилсэн тоглолтын хэсгүүд дээр хоолоо бэлдэхийн тулд мах хэрчих, оторт яваа айл хонь төхөөрч, мах чанан түүнийгээ зооглох зэрэгт үнэнхүү реалист шинжийг ашиглаж чадсаныг дурдах нь зүй. Театрын тайзан дээр, ялангуяа тоглолтын дундуур чанасан мах идэх, хөлдүү мах хэрчих зэргийг үзэгчид урьд өмнө нь харж байгаагүй болов уу. Нэгэн жүжгийн гол хэсэгт ууртай нөхөр нь гэртээ бухимдсаар ирж, данхаа шүүрч, цоргоор нь цай залгилахад жүжигчний завжаар нь үнэхээр цай урсаж байхыг харах үзэгчдэд сонирхолтой байсан биз. Тэд театрын соёлоос мартагдсан, аль эсвэл бидний хаяж, гээсэн байж болох соёлыг Догшин хутагт, соён гэгээрүүлэгч Д.Равжаагийн үүсгэн байгуулсан Саран хөхөө театрт буцаан авчирсан нь Тэгээс эхэлсэн бүхэн тэг дээрээ эргэн очдог-ийг сануулна.


 

Жүжгүүдээс балчир сурагчид соёлоос гээгдсэн талыг нь олж харахын зэрэгцээ инээд хөөрөөр дүүрэн гэрийн зүг мордоцгоосон нь уг жүжигчилсэн тоглолтын гол үнэ цэн байлаа. 188 жилийн арвин түүхтэйСаран хөхөөтеатрыг ноён хутагт Д.Равжаа байгуулснаар нүүдэлчин соёлтны театрын урлагийн анхны суурь болсон юм. Харин энэ театраас тайзны урлагийг үнэт шинжүүд одоо ч урсан гарсаар байх аж. МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Надмидын 95 жилийн ойг тохиолдуулан уг жүжигчилсэн тоглолтыг А.Эрдэнэ-Очирын нэрэмжит аймгийн Төв номын сантай хамтран зохион байгуулжээ. Цэцэрлэгийн багш, ажилтнууд зохиолч Н.Надмидын өгүүллэг, хүүхдийн зохиол, жүжгийн зохиол зэргээс сонголтоо хийн өөрсдөө найруулан анх удаа тайзан дээр амилуулсан нь тэднийг театрын урлагаар уралдуулсан анхны тохиолдол болсон юм. Тэд өөрсдөө найруулан, жүжигчилсэн хэлбэрээр үзүүлснийг харсан үзэгчид цэцэрлэгийн багш, ажилтнуудын авьяас, чадварыг гайхан магтацгааж байв. Мөн үүнээс өмнө иргэдийн дунд сугалаа явуулж, 50 номын азтан тодруулсан юм.

Зохиолч Н.Надмид нь ОХУ-д Марксизм-Ленинизмийн дээд сургуулийн оройн ангийг төгсөж нутагтаа ирснээр МЗЭ болон дэлхийн II дайны үед олон улстай харилцаа, холбоо тогтоох бичгийн ажилд шамджээ. Тэрбээр “Сүхбаатарын тухай өгүүллэгүүд”, “Хүлээс алдарсан нь”, “Учраагүй танил” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд түүнийг “Улаанбаатарт суугаа миний аав” киноны зохиолыг бичсэнээр нь уншигчид сайн таних билээ.


Цэцэрлэгийн багш нарын “Саран хөхөө” театрт авчирсан реализм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188