• Өнөөдөр 2024-04-19

Намар унших шинэ найман ном

2020-09-17,   1612

Номын баяр болох гэж буйтай холбогдуулан дотоодын болон орчуулгын олон бүтээл шинээр “мэндэлж” байна.  Намар уншвал зохих найман номыг бид уншигч танд санал болгож байна.

  1. “Бороонд норсон Чехов” –Я.Баяраа

Яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраагийн  “Бороонд норсон Чехов” нэртэй шинэ шүлгийн түүвэр хэвлэгдэн гарчээ. “Цөн”, “Таслал” зэрэг шүлгийн түүврээ хэвлүүлж байсан ба эл түүвэр гуравдахь шүлгийн ном нь юм.

  1. Цагаан манан, гэгээн гуниг- Г.Мэнд-Ооёо

Зохиолч Г.Мэнд-Ооёогийн “Цагаан манан, гэгээн гуниг” хэмэээх шинэ ном хэвлэлтээс гарчээ.

“Туулсан замнасан, явсан суусан, эрсэн олсон, үзсэн харсан, уншсан дуулсан, ухаарсан бүхэн минь утгын бөмбөрцөг дотор эвсэн найрсаж эсээ, нийтлэл, дурсамж, хөрөг, эргэцүүлэл, тэмдэглэл болж бичигдсээр байх авай” хэмээн зохиолч Г.Мэнд-Ооёо номынхоо тухай бичжээ.

  1. Монтэнийн намтар- Хэрхэн амьдрах вэ?

Эсээ бичлэгийн мастер гэгддэг Монтэнийн намтрыг  П.Номинбилэгийн орчуулгаар “Арвис” паблишинг хэвлэн гаргажээ. Энэхүү номонд “Хэрхэн амьдрах вэ” гэх асуултад 20 хариулт байдлаар бичигдсэн аж.

       4. “Залуу эмчийн тэмдэглэл” –Михаил Булгаков

Бид Михаил Булгаковыг “Мастер Маргарита” зохиолоор нь аль хэдийн мэддэг болсон билээ. “Анд” хэвлэлийн газраас “Залуу эмчийн тэмдэглэл” номыг нь эрхлэн гаргаад байна.

  1.  “Пачинко”- Мин Жин Ли

Солонгос гаралтай Америк зохиолч Мин Жин Ли-гийн “Пачинко” бүтээлийг Б.Эгшиглэнгийн орчуулгаар “Balj and Purev” хэвлэлийн газраас гаргажээ. Японд амьдарч буй солонгосчуудын тухай бичигдсэн агаад арав гаруй жил судалгаа хийж бичигдсэн ном нь аж. 

  1. “Фаренхайтын 451 хэм”- Рей Бредбёри

Америкийн алдарт зохиолч Рей Бредбёригийн “Фаренхайтын 451” ном Д.Дашмөнхийн орчуулгаар гарчээ. Ном унших шаардлага олон нийтэд үгүй болсон гэж үзсэнээс номыг шатаадаг болж, Фаренхайтын 451 хэмд номыг галдваас үнс болдог тухай өгүүлнэ.

  1. "Ёст Хаан Аригбөх"- Д. Урианхай

Зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн шинэ ном гарахад бэлэн болжээ. Монголын эзэнт гүрний тав дахь хаан Ёст хаан Аригбөхийн хувь заяа, ээдрээтэй түүхийг тэрбээр судлан, бичжээ.

  1.  “Оршихуй №2”-Даниил Хармс

“Boobooks” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Андерграунд цувралаар Даниил Хармсын өгүүллэгийн түүврийг гаргахад бэлэн болжээ.  Оросын зохиолч Даниил Хармс нь өөрийн этгээд, тэрслүү санаа илэрхийлдэгээрээ алдартай уран бүтээлч билээ. 


Намар унших шинэ найман ном
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188