• Өнөөдөр 2024-03-28

Х.Ананд Францын уран зохиолын онцлох 10 бүтээл, дууг нэрлэлээ

2020-10-14,   3634

Энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа Франц орон судлаач мэргэжилтэй, тус улсад соёлын менежментээр суралцсан, нийгэм, улс төр, эдийн засаг, уран зохиол, амьдралын хэв маягийг судалдаг Х.Анандыг урьж оролцууллаа. Тэрбээр Монгол-Францын төвд соёлын төсөл хариуцан ажилладаг бөгөөд  уран зохиолын онцлох арван бүтээл, хуучны арван дуу, орчин үеийн арван дууг хуваалцлаа.   

Францын онцлох арван уран зохиол

Францын уран зохиолд маш олон сонгодог бүтээл бий. Дэлхийн шилдэг 100 зохиолын 15 нь франц зохиол, тэр дундаа эхний 50-д арав нь багтдаг. Францын уран зохиолын онцлог нь хувьсалтай холбоотой. 1789 онд Наполеон Бонапарт хувьсгал хийснээр Францын уран зохиолд өөрчлөлт, шинэчлэл авчирсан юм. Түүнээс өмнө  нийгэм нь өнөөгийн Монголынх шиг байлаа. Нийгмийн давхарга нь ангилалтай, баячууд нэг хэсэгт, ядуус нэг хэсэгт амьдардаг, дундаж давхарга гэж байдаггүй байлаа. Ийм нийгэмд тэд хувьсгал хийж гарч ирсэн юм. Франц орон хэрхэн өнөөгийн дүр төрхөө олсон бэ гэдэг нь уран зохиолтой салшгүй холбоотой. Тэд номын соёлтой ард түмэн байсан ба бичсэн номоосоо өөрсдийгөө анзаардаг байж. Зохиолч, философичид нь хөндлөнгөөс харж бичдэг, түүнийгээ уншиж сэргэдэг ард түмэн байжээ. Энэ үүднээс Францын уран зохиолын онцлох арван номоо нэрлэж байна.

  1. Шарль Бодлер-Өвдсөн цэцэг- Les Fleurs du mal (1857)

  1. Альберт Камю -Этгээд хүн-L’Etranger (1942)

Альберт Камюгийн “Этгээд хүн” зохиол тухайн нийгмээ сэрээсэн бүтээл юм. Хүн яагаад өөр байж болохгүй юм бэ, нийгэмд чи, бид яагаад адилхан байх ёстой гэдэг асуудлыг хөндсөн юм. Жишээлбэл  ЛГБТ асуудал ч юм уу, бусад хүн биднээс өөр байж болно гэсэн санаа уг номоос эхлэлтэй. “Өөр байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, ийм байх ёстой” гэсэн хайрцаг байдаггүй юм шүү гэсэн санааг тусгасан бүтээл юм.

  1. Виктор Хюго- Шоовдор хүмүүс- Les Miserables (1862)

Виктор Хюгогийн гурав дахь зохиол буюу “Шоовдор хүмүүс” зохиол нь нийгэмдээ шоовдорлогдсон хүмүүс хийгээд түүний учир шалтгаан, зангилааг нь тайлбарладаг. Тухайн үеийн нийгэм ядуу тариачид ихтэй тэднээсээ татвар авдаг байлаа. Гэтэл дүү нараа тэжээхийн тулд талх хулгайлсан хүүд насаар нь хорих ял онооно. Тухайн зохиолоор хүндээ биш, нийгэмд буруу байгаа гэдгийг тусгажээ.

  1. Антуан дэ Сэнт-Экзюпери-Бяцхан хунтайж-Le Petit Prince (1943)

“Бяцхан хунтайж ном” Монгол хэлнээ орчуулагдан гарсан байна билээ. Хүүхдийн дүрээр “Яагаад ингэдэг юм бол” гэсэн асуултаар томчуудын амьдралыг шүүмжилснээрээ алдартай бүтээл юм.

5. Густав Флобер-Бовари хатагтай-Madame Bovary (1857)

6. Мишель дэ Монтень –Эсээнүүд- Les essais (1580)

Мишель Дэ Монтень өөрийнхөө нэрээр ном бичээд гаргахаар францчууд уншихгүй байж л дээ. Тэгэхээр нь перс хүн Францаар аялж буйгаар бичээд нийгмийг шүүмжилсэн юм. Гэтэл хүмүүс перс хүний үгийг сонсоод,  өөрсдийгөө танихад нь нэмэр болсон гэдэг. Хувьсгал гарахад “Эсээнүүд”, “Шоовдор хүмүүс”, “Парисын дарь эхийн сүм” гурав зайлшгүй нөлөөлсөн юм.

7. Стендаль-Улаан  ба Хар-Le Rouge et le Noir (1830)

8. Виктор Хюго-Парисын дарь эхийн сүм-Notre-Dame de Paris

9. Марсель Пруст- Алдагдсан цагийн эрэлд-A la recherché du temps perdu (1927)

Бид юмаа алдчихаад харамсдаг даа. Уг номонд “Нэгэнт алдсан бол март. Ахиад эхэл. Алдсан бол түүнийг тэр цагт нь үлдээ. Чиний амьдрал одооноос ахиад эхэлж байгаа учир шинээр асаж бадар” гэсэн утгатай ном юм. Дайны хямарсан он жилүүдийн дараа уг ном хэвлэгдэж хүмүүст амьдралаа ахин шинээр эхлэх боломж олгосон бүтээл.

10. Франсуа Рабле-Гаргантуа-Gargantua (1534)

Энэ зохиол нь тухайн үед ханаж цадахаа мэдэхгүй идэж, уудаг хүн эцэстээ мангас болдог гэдгийн харуулсан нийгмийн давхарга, ялгааг шүүмжилсэн зохиол.

Миний онцолсон эдгээр арван бүтээл бүгд нийгмээ шүүмжилсэн зохиолууд билээ. Францчууд “Нийгмийн асуудлаа хөндлөнгөөс харсны ачаар өдгөө сайхан нийгэмд амьдарч байна” хэмээн харж, уран зохиолоо дээдэлдэг ард түмэн юм. 

Онцлох арван дуу

Хүн тухайн улсын дууг сонсоод нийгмийг нь таньж болдог. Бид дууны аянд нь ач холбогдол өгдөг бол францчууд тухайн дууны үгэнд нь ач холбогдол өгдөг аж. Парист хайрыг дуулдаг болохоор хайрын хот юм билээ. Хүний сэтгэл хөдлөлийг дуундаа гаргаж мэдрэмжид илүү ач холбогдол өгдөг. Тэр үүднээс Францын хуучны арван дуу, орчин үеийн арван дууг онцолж байна.

Хуучны дуу:

  1. Ne me quitte pas- Jacques Brel

 

  1. L’Hymne a l’amour – Edith Piaf

 

  1. La Boheme- Charles  Aznavour

 

  1. La vie en rose-Edith Piaf

 

  1. L’Amour, l’amour, l’amour- Mouloudji

 

  1. Je t’aime, moi non plus- Jane birkin, Serge Gainsbourg

 

  1. Pour que tu m’aimes encore- Celine Dion

 

  1. Non, je ne regretted rien-Edith Piaf

 

  1. Et sit u n’existais pas- Joe Dassin

 

  1. Je ne veus pas travailler-Pink Martini

 

Орчин үеийн дуу:

  1. Toi et Moi- Paradis

 

  1. Verite- Claire Laffut

 

  1. Paris Seychelles- Julien Dore

 

  1. Balance ton quoi- Angele

 

  1. Ca ira- Joyce Jonathan

 

  1. Papaoutai- Stromae

 

  1. Amour Plastique-Videoclub

 

  1. Si t’etais la- Louane

 

  1. Elle me dit- Mika

 

  1. Le lac- Julien Dore

-Манай булан оролцогчоороо дараагийн зочноо нэрлүүлэх хүсэлт тавьдаг. Та аль чиглэлийн, хэн гэдэг хүнийг санал болгох вэ?

Дараагийн зочноор Франц Улсад улс төрийн философи, олон улсын харилцаа, дипломат үйл хэргээр сургуулиа дүүргэсэн Б.Дөлгөөнийг урьж байна.


Х.Ананд Францын уран зохиолын онцлох 10 бүтээл, дууг нэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 14:59:14
    Zochin: Awwwww
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188