• Өнөөдөр 2024-03-29

Америкийн яруу найрагч Луиза Глюк Нобелийн шагнал хүртлээ

2020-10-08,   728

Америкийн яруу найрагч Луиза Глюкийг  "Гашуун, догшин гоо үзэсгэлэнгээр хувь хүний оршихуйг бүх ертөнцийнх болгосон онцгой найраглаг дуу хоолойтойн учир" Нобелийн утга зохиолын шагнал олгох болсныг шагналын хороо зарлалаа. Тэрбээр 2004 оноос Йелийн их сургуульд адъюнкт-профессороор ажиллаж буй, Америкийн философийн нийгэмлэгийн гишүүн билээ. Яруу найрагч Луиза Глюк австри-унгар гаралтай еврей гэр бүлд төрсөн бөгөөд Сарра Лоуренсын коллеж, Колумбийн их сургуульд суралцан, Йель, Бостон, Айовагийн их сургуульд багшилж байжээ. 1968 онд “Firstborn” түүврээ хэвлүүлж, утга зохиолын салбарт хөл тавьсан байна. Тэрбээр олон улсын нэр хүндтэй олон шагнал гардаж байсан бөгөөд Пулитцерийн шагналыг яруу найргийн төрлөөр хүртэж байжээ. 


Америкийн яруу найрагч Луиза Глюк Нобелийн шагнал хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188