• Өнөөдөр 2024-03-29

Дэлхийд өнөөдөр: “Duty Free”-г үүсгэн байгуулагч өв хөрөнгөө хандивлалаа

2020-09-18,   519

Татваргүй барааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч, тэрбумтан ЧакФини өв хөрөнгөө сайн үйлсийн төлөө хандивласан тухай “Forbes” уламжлав. Гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан хоёр сая ам.доллар үлдээгээд, бусдыг нь  хандив болгон өргөснөө тэрбээр онцолжээ. Сан-Франциско хотод цомхон байранд эгэл даруу амьдардаг Фини хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг буяны сан, сайн үйлсийн төлөө зүтгэгч нарт 40 жилийн хугацаанд найман тэрбум ам.доллар хандивласан юм. 

Ливийн Засгийн газрын тэргүүн огцорно 

Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүнийн албыг 2016 оноос хойш хашиж буйФаизСарраж ойрын хугацаанд ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. “Аравдугаар сарын сүүүлчээс өмнө албан тушаалаа гүйцэтгэх засаглалын шинэ тэргүүнд хүлээлгэн өгөх хүсэлтэй байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Ройтерс” уламжиллаа. Түүнчлэн парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг даруй зохион байгуулах боломжтойг Фаиз Сарраж онцлов. 
Ташрамд дурдахад, 1969 оноос хойш тус улсыг удирдсан МуаммарКаддафи 2011 онд амиа алдсаны дараа Ливид хоёр Засгийн газар тогтсон юм. Одоогийн байдлаар Ливийн зүүн хэсгийн ТобрукфельдмаршалХалифаХафтарынтэргүүлдэгүндэсний армийнхны дэмжлэгтэй  парламент засаглаж байна. Харин баруун хэсэгт, Триполид үндэсний зөвшилцлийн Засгийн газар ажиллаж буй.

“Аравдугаар сард коронавирусийн вакцинжуулалт эхэлнэ”

Шинэ коронавирусийн эсрэг вакцинд АНУ-ын иргэд ирэх сараас хамрагдаж эхэлнэ хэмээн тус улсын Төрийн тэргүүн ДональдТрамп мэдэгдлээ. “Аюулгүй, үр дүнтэй байдлаар вакцинжуулалт хийнэ ” гэсэн тэрбээр мөн энэ оны эцэс гэхэд АНУ 100 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой хэмээн онцолжээ. 
Коронавирусийн халдвар авсан хамгийн олон тохиолдол одоогоор АНУ-д бүртгэгдээд байгаа бөгөөд 6.6 сая хүн өвчилж, 196 мянган өвчтөн нас бараад байна. 


Дэлхийд өнөөдөр: “Duty Free”-г үүсгэн байгуулагч өв хөрөнгөө хандивлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188