• Өнөөдөр 2024-04-24

Кендаллын “харцыг булаасан” сагсчид

2020-10-15,   12658

Реалити шоуны од, загвар өмсөгч Кендалл Женнер NBA-ийн тоглогчидтой  хамгийн их нэр холбогдсон бүсгүй юм. “Миний амьдралд эрэгтэй хүн хэрэггүй, гэхдээ энэ нь эрчүүдтэй уулзаж хөгжилдөх боломжгүй гэсэн үг биш” гэж К.Женнер ярьсан удаатай. Кендаллтай үерхэж байсан, нэр холбогдсон сагсан бөмбөгчдийг танилцуулья.

1.Девин Бүүкэр

Саяхан Кендалл “финикс санс”-ын тоглогч Девинтай хамт явж харагдсан гэх мэдээлэл гараад байсан. Тэднийг дөрөвдүгээр сард Седона хотод аялж байхад нь анх паппарацчид харсан бөгөөд Кендаллыг нисэх онгоцны буудлаас тосон авч буй зургийг нь дэлгэж байв.

2.Жордан Кларксон

2016 оны арваннэгдүгээр сард Кендалл  AMA-ийн дараах Дрэйкийн үдэшлэг дээр Жордантай үнэхээр ойр дотно харилцаж байгааг эргэн тойрныхон нь ажигласан бөгөөд тэд ч  энэхүү харилцаагаа олноос төдийлөн нуугаагүй юм.  

3. Расселл Анжело

Тэдний харилцаа нууцлаг, олон нийтэд ил гараагүй ч  хамт байгаа нь гэрэл зурагчдын камерт өртөж, шуугиан тарьж байв. Кендаллын мэдээлснээр тэд зүгээр л найзууд байсан гэнэ.

4. Блейк Гриффин

Кендалл Блэйк нар 2017 оны зун болзож эхэлсэн боловч харилцаа нь тогтворгүй байсан. 2018 оны өвөл тэдний харилцаа дуусгавар  болсон нь Блэйкийн хуучин найз охинтой холбоотой байж болзошгүй гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байв.

5. Бен Симонс

Блэйкээс салснаас хойш хоёр сарын дараа Кендалл Бен Симмонсыг олж харсан гэдэг. Тэд дотно харилцаатай болсныг 2018 оны зун олон нийт мэдсэн бөгөөд хосуудын харилцаа тийм ч удаан үргэлжлээгүй.Энэ бүхний дараа Кендалл Анвар Хадидтай уулзаж эхэлсэн гэх ч загвар өмсөгч хуучин найз залуутайгаа хамт явж харагдсан.

6. Кайл Кузма

Daily Mail өнгөрсөн долдугаар сарын дөрөвний өдөр Кендалл, Кайл нарыг дарвуулт завин дээр хамт байхыг харсан ч тэд хайр сэтгэлийн холбоогүй ба сайн найзууд гэх тайлбарыг өгчээ.


Кендаллын “харцыг булаасан” сагсчид
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188