• Өнөөдөр 2024-03-19

К-поп ертөнцийн анхны өнгөт арьст од

2020-10-21,   1585

К-поп ертөнцөд анх удаа өнгөт арьст гишүүнтэй хамтлаг төрөн гарч буй нь олныг шуугиулаад байна. “DR-entertainment”-ийн охидын хамтлаг болох “Black Swan” буюу “Хар хун” хэмээх хамтлаг нь таван гишүүнтэй бөгөөд энэ сарын 16-ны өдөр “Tonight” гэх уран бүтээлээр анхны гараагаа  хийсэн юм. Тус хамтлагийн  гишүүн Фатоу Самба нь 1995 онд Синегал улсад төрсөн,  к-попын түүхэн дэх анхны  өнгөт арьст гишүүн.

Сонсогч, үзэгчдийн анхаарал  тус хамтлагийн гол реппер шинэ гишүүн Фатоу дээр төвлөрч байгаа ба түүнийг хамтлагийн “маркетинг” хэмээн дүгнэж буй хүмүүс цөөнгүй байгаа юм.

Фатоу “Би Сенегалд төрж Бельгид өссөн. Одоогоор Солонгост амьдарч байна. Би өөрийнхөө тухай маш олон зүйл ярих хэрэгтэй байгаа хэдий ч чухам юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. “Black Swan” хамтлагт орсон маань миний хувьд маш том амжилт юм. Үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгаа болохоор би их сандарч байна” гэж бичсэн захидалдаа онцолжээ.

Тэрбээр дуулахаас гадна фото моделийн салбарт  чамгүй амжилт гаргаж яваа  нэгэн юм.


К-поп ертөнцийн анхны өнгөт арьст од
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188