• Өнөөдөр 2024-04-23

Дэлхийд өнөөдөр: Д.Трамп руу хор илгээжээ

2020-09-21,   697

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп руу рицин хортой илгээмж ирсэн тухай Цагаан ордны хамгаалалтын албаныхан мэдэгдсэнийг CNN уламжлав. Хууль сахиулагчид Нью-Йорк муж руу нэвтрэх цэгт зэвсэгтэй эмэгтэйг саатуулсан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгч рүү хор илгээсэн байж магадгүй гэнэ. 

Энэтхэгт байшин нурж, найманнас барав 

Энэтхэгийн баруун хэсгийн Махараштра мужид гурван давхар байшин нурсан байна. Гамшгаас  сэргийлэх албаны мэдэгдэж буйгаар, одоогоор найман хүн нас барсан бөгөөд 20-25 хүн нурангид дарагдсан байж магадгүй аж. Ослын газар аврах албаныхан ажиллаж байна. 

“Эмми” шагналын эзэд тодорлоо 

АНУ-ын Лос-Анжелес хотод теле академийн шагнал гардуулах 72дахь ёслол  болж өнгөрлөө. “Эмми” хэмээн алдаршсан энэхүү шагналын “Шилдэг драм цуврал”-аар “Залгамж”, “Шилдэг инээдмийн цуврал”-аар “ШиттсКрик” тодорлоо. Түүнчлэн шилдэг богино хэмжээний цувралын шагналыг “Хадгалагчид” хүртсэн бол жүжигчинКэтринО'ХараболонЮжинЛеви нар шилдэг инээдмийн жүжигчдээр тодорчээ. Мөн жүжигчин ЖеремиСтронг шилдэг эрэгтэй жүжигчин, Зендая шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна. 


Дэлхийд өнөөдөр: Д.Трамп руу хор илгээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188