• Өнөөдөр 2024-04-24

Морьтой гол гаталж яваад живсэн иргэнийг эрэн хайж байна

2020-10-23,   431

Увс аймгийн Тэс сумын төвөөс зүүн зүгт 25 км-т байрлах Баян-Овоо багийн Жирээгийн Адаг гэдэг газар тус сумын харьяат иргэн 36 настай, эрэгтэй Н мал тууж Жирээ голыг морьтой гаталж яваад живжээ.

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 19-ний 15:12 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд аравдугаар сарын 22-ны 08:00 цагаас эхлэн:

  • Жирээ голын усаар 16 км-т завиар урсаж
  • 2-3 метрийн гүнд 12 удаа шумбалт хийж
  • голын эрэг дагуу 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19.10 цагт түр зогсоосон байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг ахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Морьтой гол гаталж яваад живсэн иргэнийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188