• Өнөөдөр 2024-04-25

27 настай залууг хөнөөсөн этгээдүүдийг баривчилжээ

2020-10-23,   481

Хэнтий аймгийн Баянхутаг сум I багийн Жаргалант гэх газарт эрэгтэй хүн мэсний шархтай нас барсан тухайн дуудлага  өчигдөр  04:15 цагт цагдаагийн байгуулагад иржээ. Дуудлагын дагуу очиход 24 настай, эрэгтэй Т.Цэрэндэндэв нь  зүүн суга, хэвлийн тус газартаа хутгалуулж, нас барсан байжээ. Талийгаачийг 22 настай, эрэгтэй О.Х нь согтуурсан үедээ хутгалж, амийг нь хохироосон нь тогтоогдсон байна. Хэргийн газраас 46 кадр зураг, эд мөрийн баримтаар гурван архины шил, хар өнгийн хуванцар иштэй 30 см урттай хутга, шар өнгийн хуванцар иштэй 26.5 см урттай хайч, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хивс хураан авсан аж. Хэргийг  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

Мөн өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн  сумын  I  багийн Нуурын  5-6  тоотод  эрэгтэй  хүн  нас  баржээ. Тодруулбал,  27 настай эрэгтэй Г-г тус сумын З, Д нар нь  согтуурсан үедээ зодож, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Сэжигтнүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай  эрэн  сурвалжилж  илрүүлж, саатуулжээ.  Хэргийн  газраас  42  кадр  зураг,  эд  мөрийн баримтаар орны бүтээлэг, дэрний уут, хөшиг хураан авсан байна.


27 настай залууг хөнөөсөн этгээдүүдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188