• Өнөөдөр 2024-04-18

Зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

2020-10-19,   528

Аравдугаар сарын 17-ны 18:45 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Тоёото приус маркийн автомашины жолооч А согтуугаар жолоо барьж, 42 настай эрэгтэй Э, гурван настай эмэгтэй Ц нарыг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтаажээ. Хэргийн газраас зугтсан жолоочийг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага иржээ. Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт зургаан хүн амиа алдажээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

-Аравдугаар сарын 17-ны 16:20 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Өндөр толгой гэх газар Орхон  голын гүүрэн дээрээс Тоёото приус маркийн  автомашин онхолдож, жолооч 48 настай, эрэгтэй Мзорчигч 51настай эрэгтэй Б нар амиа алджээ.

-Мөн эл өдөр 19:57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр II баг Бэрхийн давааны баруун ам гэх газар Ниссан тида  маркийн автомашин мөргөлдөж, зорчигч найман сартай, эмэгтэй С нас баржээ.

-Аравдугаар сарын 18-ны 19:00 цагийн орчим  Дундговь аймгийн Дэрэн  сумын Сул гэх газар Kia Frontier Э жолоочтой автомашин нь улсын дугааргүй Даюун маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч  34 настай, эрэгтэй Г-ийн  амь хохирсон байна.

-Мөн 12:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Дэрэн сумын Бэлэндалайн гарам гэх газар Mitsubishi Minicab З жолоочтой автомашин нь Марзан шанд гэх голын эрэг мөргөж, жолооч 61 настай, эрэгтэй амиа алдсан байна.

-Харин тус өдөр 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын II баг Арвайн тал гэх газар Hyundai Porter  маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч настай настай, эрэгтэй Н амь хохирсон.

 

Эх сурвалж: ТЦА

 


Зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 15:20:07
    Ухамсаргүй жолооч нарт анхаар Хүүхэд!!!: Хүүхэд эндмээргүй байна. ухамсаргүй хүмүүс нь мөрөөрөө үхээсэй билээ. хүний ертөнцөд хөл тавиад удаагүй бага балчир хүүхдүүд амьдрал үзэлгүй хорвоог орхисоор л байх уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188