• Өнөөдөр 2024-03-29

Нэр дэвшигчид улс төрийн зорилгоор нэгнийгээ хөнөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл гэв

2020-10-15,   607

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч нар нэгнийхээ аминд хүрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Б.Б өчигдөр буюу аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг машинаар дайрч амийг нь хөнөөсөн гэх мэдээлэл бий. 
Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Нэр дэвшигчид нэгнийгээ хөнөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ сарын 14-ний 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст “Машинаар хүн мөргөж, амийг нь хөнөөчихлөө” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийхэд тус сумын харьяат 40 гаруй настай, эрэгтэй Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийсэн байна. Ингэхдээ 53 настай иргэн М-ийг мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед жолоо барьсан иргэн Б нь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, найз нөхдүүд юм билээ. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан нөхөр сонгуульд нэр дэвшигч биш. Тэгэхээр ямарваа нэгэн маргаан үүсэж, сонгуулиас болсон гэдэг зүйл байхгүй. Одоогоор хохирогчид задлан шинжилгээ хийж байгаа тул дүгнэлт гараагүй байна. Иймээс сумын Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн боловч өнөөдөр амралтын өдөр учир ажлын өдөр яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэв.   
 


Нэр дэвшигчид улс төрийн зорилгоор нэгнийгээ хөнөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188