• Өнөөдөр 2024-04-19

60 тэрбумын хэргийг сэргээж, ТЕГ-аас шалгаж байна

2020-10-14,   548

АТГ-аас МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох 60 тэрбум төгрөгийн хэргийг дахин шалгахаар болжээ. Тодруулбал, хамтарсан ажлын хэсгээс хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн прокурорт хандсанаар Нийслэлийн прокурорын газраас эл шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан байна. Ингэснээр эл хэргийг хоёр дахь удаагаа сэргээж,  ТЕГ-аас шалгахаар болж байгаа юм.

Хэргийг эргэн сануулбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын талаарх ярианы бичлэг цацагдсан нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үер шуугиан тарьсан юм. 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд АТГ, ЦЕГ, тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн нь энэ.

Ташрамд дурдахад, бичлэгт оролцсон зарим нэр бүхий хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, эл хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноогоосон байдаг.


60 тэрбумын хэргийг сэргээж, ТЕГ-аас шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188