• Өнөөдөр 2024-04-25

Нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн хүнд бэртэж, хоёр хүн амиа алджээ

2020-10-08,   975

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрлах мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, тус сумын Шинэ-Айл багийн Нүхт компанийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч, хоёр хүн нас барсан тухай дуудлага өчигдөр 12:37 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн 51 настай, эрэгтэйн хоёр гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Өлгий сумын харьяат иргэн 65 настай, эрэгтэй К, Баяннуур сумын харьяат 65 настай, эрэгтэй С нар нас барсан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн хүнд бэртэж, хоёр хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-09 11:59:58
    Хохь нь: үйлийн үр
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188