• Өнөөдөр 2024-04-19

Таван настай хүүхэд угаартаж нас баржээ

2020-10-01,   1223

Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш цөөнгүй иргэн угаарын хийд хордож, эрдэнэт амиа алдаад байна. Хүйтний эрч нэмэгдэж буй эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх бүр гал түлж эхэлсэн. Тэгвэл дахин нэг бяцхан зүрх угаартсаны улмаас хорвоог орхилоо. 


Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хороонд “Таван настай хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл өчигдөр 20:41 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар Шуурхай жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газар очиход таван настай Б нь сайжруулсан шахмал түлш түлсэн гэрт угаартаж нас барсан байжээ. Мөн талийгаач хүүгийн хамт хүргэн ах болох 29 настай Ч нь угаартсан байдалтай ухаангүй байсан бөгөөд нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. 

Бид энэ талаар Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга Б.Ган-Эрдэнээс тодруулахад “Надад энэ тухай мэдээлэл ирсэн. Гэхдээ би дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байх. Цагдаагийн байгууллагаас тодруулаарай” гэв. Харин хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхэд нас барсан хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Одоогоор нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.   
 


Энэ хэргийн талаар Эргэлт.мн дахин мэдээлэх болно 
 


Таван настай хүүхэд угаартаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-03 12:10:45
    Ganaa: Yul bolood bna daa ene olon hvnii ami nas alban tushaal mongo erh medlees hymdhan bolson tsag gejvv arai heterhii yumaa ingeed duugvi suugaad baij bolohgvi tsag bolson bol garaad temtshed belen bolood bna shv tewcheer aldarch bna shv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 21:14:04
    Mgl: Tyyxii nyyrs xereglej bxad ygaartdaggyi bsan um yy. Yrd omno n ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188