• Өнөөдөр 2024-04-23

Буугаар тоглож байгаад төрсөн дүүгээ хороосон харамсалтай хэрэг гарчээ

2020-09-28,   865

Хөвсгөл аймгийн ...... сумын эмнэлэгт зургаан настай, эмэгтэй Д буудуулсан шархтай ирж, шархаа даахгүй нас барсан байна. Тодруулбал, энэ сарын 26-нд ах дүүс болох эрэгтэй, намайн настай Б, эмэгтэй, зургаан настай Д нар тоглож байхдаа “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр оролдож байгаад сум алджээ. Улмаар Б төрсөн дүү Д-гээ буудаж амийг нь хохироосон байна. Уг хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж. 
Иймээс иргэд та бүхний галт зэвсгээ хүүхдээс хол, аюулгүй болгож хадгалахыг анхааруулж байна. 


Буугаар тоглож байгаад төрсөн дүүгээ хороосон харамсалтай хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188