• Өнөөдөр 2024-04-20

Цасан шуурганд боогдсон 15 иргэнийг аврагчид аварчээ

2020-09-24,   639

Баян-Өлгий аймагт энэ сарын 23-нд болсон хүчтэй цасан шуурганд аялалаар явж бйасан иргэд боогдсон байна. Тодруулбал, тус аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт гурван автомашинтай 15 хүн аялж яваад цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болж тус аймгийн Онцгой байдлын албанд дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өнгөрсөн шөнө 01.10 цагт газар дээр нь очиж, авран хамгаалсан байна.


Цасан шуурганд боогдсон 15 иргэнийг аврагчид аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188