• Өнөөдөр 2024-03-29

Хавтаст хэрэг: Монголын анхны бүх насаараа хорих ял авсан этгээд

2021-10-02,   7536

“Эргэлт.мн” сайт Монголын Криминологичдын холбоотой хамтран “Хавтаст хэрэг” булангаа долоо хоног бүрийн бямба гарагт уншигч танд хүргэдэг билээ. Энэ удаад Монголд анх удаа бүх насаараа хорих ял авсан этгээдийн хавтаст хэргийг тоймлон хүргэе.

Шүүгдэгч Х нь 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ. Тэрбээр өмнө нь залилан, гэмт хэргийг үл мэдээлэх, хулгайлах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт тус тус холбогдон ял шийтгүүлж байсан аж. Харин 2017 оны долдугаар сарын ..-нд онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэний улмаас бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн байна.

Хэрэгтэн Х болон хохирогч А нар нь найз Б-тэй нийлж, долоо хоногийн турш Х-ийн гэрт архи ууцгаасан байна. Хэрэг гардаг өдөр найз Б-гээ 00 руу явсан хойгуур хохирогч А болон хэрэгтэн Х нар хоорондоо маргалдаж, эхнэрийг нь г..ий гэж хэлсэнд Х уурлаж, ширээн дээр байсан хутга болон заазуурыг авч хохирогчийн хоолой болон нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, алхаар цохиж, хохирогчийг 10-аас дээш удаа хутгалж, 10-аас дээш удаа заазуурдан хөнөөсөн байна. Х хохирогчийг онц хэрцгийгээр хөнөөж байхыг Б хараад цочролд орсон бөгөөд хохирогч А-д туслах гэсэн боловч газар тунасан цусан дээр хальтирч унасан байна.

Энэ үед хэрэгтэн Х нь "Хоёр хүний асуудалд битгий ор гэж байна п....минь" гээд Б-ийн толгой руу өшиглөхөд Б айсандаа дахиж хөдлөөгүй аж. Хэрэгтэн Х хохирогчийг хөнөөснийхөө дараа орны бүтээлэгт боож, Б-тэй хамжин өргөж, машиныхаа арын тээшинд хийжээ. 2017 оны долдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хохирогчийн цогцсыг машиндаа хадгалсан бөгөөд энэ хугацаанд гэмт хэрэгтэн Х болон түүний найз Б нар Х-ийн гэрт үргэлжлүүлэн архи ууцгаасаар байжээ.

Гэмт хэрэгтэн Х нь хохирогч А-г хөнөөсөн бөгөөд үйл явдлыг харсан цорын ганц гэрч болох Б-г айлган сүрдүүлж, "Энэ талаар хүнд хэлбэл би чамайг ч мөн А шиг болгох болно" гэж хэлээд хажуудаа байлгаж байсан гэдэг. Б нь хэрэг болсон өдрөөс хойш гэмт хэрэгтэн Х-гийнд нэлээд хэдэн өдөр архи уусан бөгөөд "Тамхи аваад ирье" гэж Х-д хэлж, хашаанаас нь гарснаар зугтаж, болсон хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн аж.

Шүүгдэгч Х мэдүүлэхдээ “Архи ууж байхдаа А бид хоёр маргалдсан. Тухайн үед талийгаач А том өрөөнд буйдан дээр сууж байсан ба би өөдөөс нь хараад сууж байсан. Би согтуу байсан болохоор А-г чи урьд нь намайг хоёр удаа зодож байсан гэж хэлсэн. Талийгаач А ч гэсэн манай эхнэрийг г..ий гэх зэргээр хэлээд үүнээс болоод бид хоёр муудалцаад би том өрөөний ширээн дээр байсан заазуурыг авсан ба А-ийн хоолой орчимд нь нэг удаа эхлээд заазуурдсан. Энэ үед манай найз Б хохирогч бид хоёрын хажууд байгаагүй. Тэгээд би тухайн үед маш их уурласан байсан бөгөөд талийгаачийг заазуурдчихаад хартал хоолойг нь нэлээд гүнзгий зүсчихсэн байсан болохоор тэртээ тэргүй үхэх юм байна гэж бодоод дээрээс нь барьж байсан заазуураараа хөл, гар болон хүзүү толгой руу нь хэд хэдэн удаа заазуурдсан. Би одоо бодоход талийгаачийг ямар ч байсан 10-аас дээш удаа хутгалж, 10-аас дээш удаа заазуурдсан” гэжээ.

Харин гэрч Б мэдүүлэхдээ “Бие засчихаад гадаа тамхи татаад зогсож байтал байшин дотор чимээгүй болчихоор нь яваад ортол байшингийн яг голд А дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Х нэг гартаа заазуур нөгөө гартаа алх барьчихсан өвдөглөөд сууж байсан. А-ийн эргэн тойрон нэл цус болчихсон байсан бөгөөд Х хажууд нь өвдөглөж суучихаад гартаа барьсан заазуураараа А-ийн хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад, нөгөө гартаа барьсан алхаараа мөн толгой руу нь ээлжлээд цохиод байсан. Х над руу дайраад "Чамд хамаагүй, бид хоёрын хоорондын асуудал" гэчихээд үргэлжлүүлээд А-ийн толгой руу нь алхаараа цохиод, заазуураараа хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад байсан. Хохирогч А-гийн бие нь татганаад, “Болиочээ, гуйж байна” гэж сул дуугаар хэлээд байсан. Ингээд намайг балмагдаад зогсож байхад Х босоод “Чиний зүрхийг сугалж, нохойд хаяж өгнө” гээд ... тэр хутгаараа А-ийн цээжний гол хэсэг рүү дээрээс доошоо чиглэлтэй зүссэн. Тэгтэл талийгаач 2-3 удаа урт амьсгаа аваад нас барчих шиг болсон” гэж мэдүүлсэн байна.

Хохирогчийн цогцсыг нууж, зуны халуунд машины арын тээшинд хийсэн байсан тул ялзарч муудан, зөөлөн эдгүй болж, яс нь ил гарсан байсан тул хэчнээн тооны гэмтэл, шарх авсныг нь тогтоох боломжгүй болсон байжээ. Хэргийн бусад гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, хэрэгт холбогдолтой бусад нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Бүх насаар нь хорих ял бол амьдын там, гэмт хэрэг үйлдсэн хүнд оноож байгаа хамгийн хатуу ял шийтгэлд тооцогддог. 

Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо


Хавтаст хэрэг: Монголын анхны бүх насаараа хорих ял авсан этгээд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 14:27:14
    Түй: Ийм малнаас 7 дор юмнууд одоо ч бидний дунд байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-12 06:48:03
    jak: ene bol manai niigemd bdag Zunduu allagin neg jishee. minii sanahiin hamgiin aimmar allaga bol odoogoos 10 hdn jiliin omno neg zalu nz ohinihoo eej aav duu nz ohin geed buhdiig sundej alsan hereg sanaanaas gardaggui ger buliin 4.5 huniig bugdiig ni aimahigtaigaar horooson
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-12 01:20:17
    о: аймар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-11 23:11:44
    Zochin: Huuhed huchindsen hund orshooliin huuli ******** og. Hun hun adilgui davtagdashgui ovormots muu hun boloh bolno gej baidaggui davuu drhtea
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-11 17:33:42
    зочин: ӨӨР ТАНИН МЭДЭХҮЙН ЮМ БИЧЭЭЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:54:12
    Хургаа: Ийм туухай харгис хэрцгий гэмт хэргийг ингэж зураглан нийтэд бичиж тарааж болдог юм уу? Ёс зүйн хяналт гэж бна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:32:58
    уншигч: аймшигтай юмаа. гаж донтой мэдрэл юмнууд их байх юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188