• Өнөөдөр 2024-04-19

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид буцалтгүй тусламж нэрээр 87 сая төгрөг завшжээ

2020-10-19,   6885

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчөөр 2016-2020 онд сонгогдон ажилласан долоон эрхэм төрийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарчээ. Тодруулбал, ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын төлөөлөгч Я.Энхбаатар, Ц.Чинзоригт, Ц.Ган-Эрдэнэ, Т.Рэгзэдмаа, Д.Уранцэцэг, Ч.Бат-Оргил нар татвар төлөгчдийн 87 сая төгрөгийг өөрсдийнхөө данс руу буцалтгүй тусламж нэрээр шилжүүлэн авсан байна. Ингэхдээ 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд буюу ганцхан өдрийн дотор 40 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс өөрсөд рүүгээ шилжүүлжээ.  

            Хан-Уул дүүргийн ИТХ-ын  дарга Б.Цэрэн, төлөөлөгч Я.Энхбаатар нар л гэхэд 40 сая төгрөгийг өөрсдийн халаасандаа хийсэн бол үлдсэн таван хүн нь 47 сая төгрөг хуваан авсан аж. Тухайлбал, ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригт Д.Уранцэцэг, Ч.Бат-Оргил нар нь 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд Хаан банкны дансаараа тус бүр 10 сая төгрөг, Ц.Ган-Эрдэнэ нь 2020 оны гуравдугаар сарын 10-нд долоон сая, Т.Рэгзэдмаа нь 2019 оны хоёрдугаар сарын 19-нд 10 сая төгрөгийг тус тус буцалтгүй тусламж нэрээр өөрсдийнхөө дансанд авсан байна.

            Орон нутгийн төсвөөс буцалтгүй тусламжийг тухайн харьяа орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдрал, ар гэр, эрүүл мэндийн байдал, амьжиргааны түвшин, хөрөнгө, орлого зэргээс шалтгаалан холбогдох дүрэм, журмын дагуу олгодог учиртай. Харин Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгч гэх энэ долоон хүн чухам ямар учраас өөрсөд рүүгээ энэ мөнгийг шилжүүлэн авсан нь тодорхойгүй бөгөөд  холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм.

            Хан-Уул дүүргийн хэмжээнд орох оронгүй, айлын гэрт толгой хоргоддог, зөвхөн хашаа татаж амьдардаг, худаг хүрэлцээгүйн улмаас 2-3 км газраас усаа зөөдөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ажил хийх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэдэн зуу, мянгаараа бий. Гэтэл тэднийг төлөөлж, тэдний төлөө ажиллана гэж сонгогдсон хүмүүс нь эгэл жирийн иргэдэд очих ёстой мөнгийг хумсалж, халаасаа зузаалж суугаа нь яавч байж боломгүй үйлдэл юм. Энэ талаар эх сурвалж "Дарга нар ямар шалтгааны улмаас арав, арван сая төгрөгийг буцалтгүй тусламж нэрээр аваад байгааг гайхаж байна. Буцалтгүй тусламжийн мөнгө Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа амьжиргааны түвшин доогуур өрхүүд, ганц бие эмэгтэйчүүд, олон хүүхдүүдээ тэтгэн тэтгэж буй нийгмийн хүнд давхаргад амьдарч буй хүмүүст олгогдох ёстой. Гэтэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгч энэ мөнгийг өөрсдөө хуваан авч, нэн шаардлагатай хүмүүст өгөөгүй нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Үүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна" хэмээн ярилаа.

            Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгч эдгээр хүн нь буцалтгүй тусламж авахгүй бол амьдарч чадахааргүй нөхцөл байдалд амьдардаг уу гэвэл үгүй. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга асан Б.Цэрэнгийн АТГ-т өгсөн хөрөнгө хөрөнгө орлогын мэдүүлгийг л харахад,  2019 онд өөрийн орлого 95 сая, гэр бүлийн орлого 30 сая буюу нийт 125 сая төгрөг гэнэ.  Мөн 72.3 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууц, нэг хашаа, байшинтай, "Акуа", "Камри" гэх хоёр автомашинтай. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс МГЛ", "Аньс", "Файн Монголиа", "МХОЦ", "Баянхаан буюу Баянхаан тариа" гэх зургаан компанийн хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, яаж ч харсан төрийн мөнгөнөөс буцалтгүй тусламж нэрээр авах хэмжээний амьдралын чадамжгүй нэгэн биш гэсэн үг. Мөн ИТХ-ын даргаар сонгогдсон 2017 оноос хойш түүний хөрөнгө нь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Өөр бусад зургаан төлөөлөгчийн хувьд ч мөн адил үл хөдлөх болон хөдлөх хэдэн арав, зуун сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй хүмүүс байна билээ.

            ИТХ-ын дарга, төлөөлөгч бол тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө төрийн анхан шатны байгууллагад иргэдийн олонхын санал авч сонгогдсон хүмүүс. Тэд Засаг даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг батлахаас эхлээд хэрэгжих хүртэл үйл явцад хяналт тавихаас гадна шаардлага хангахгүй Засаг даргыг халахад санал оруулах, шинэ хүнийг нэр дэвшүүлэх, төсвийн хөрөнгийг зарцуулах хүртэл эрхтэй. Төрийн анхан шатны байгууллагад төр, түмнээ төлөөлнө хэмээн сонгогдчихоод иргэдийнхээ мөнгөнөөс хумсална гэдэг арай л дэндүү ёс суртахуунгүй үйлдэл биш гэж үү.


Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид буцалтгүй тусламж нэрээр 87 сая төгрөг завшжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-23 04:01:29
    Зочин : Манайх хуучин Ажилчны районы гэж байхад байсан одоо (Хан-Уул ) дүүрэг энэ Цэрэн Нэхмэлийн шарын 10-р байранд байсан хөрөнгө хогшил гээд байх юмгүй айлын хүүхэд байсан дүүрэгээ сайн мэдэх залуу яаж улсын мөнгийг идэхийг бүр сайн мэдэж байгаа аав ээж нь үйлдвэрт ажилладаг жирийн айлын хүүхэд ИХурлын дарга болоод хулгайч болж цалин мөнгө нь амьдралд нь багадаад хүрэлцэхгүй байгаа юм байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 23:22:07
    Зочин: Хар Пи Ар байна. Хогийн юмнууд л ийм юм бичиж, түүндээ хордож яваа байх даа. Завшсан бол хуулийн байгууллага нь тогтоочих л байсан байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 23:22:00
    Зочин: Хар Пи Ар байна. Хогийн юмнууд л ийм юм бичиж, түүндээ хордож яваа байх даа. Завшсан бол хуулийн байгууллага нь тогтоочих л байсан байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:27:22
    Зочин : 87 саяыг нь эргэн төлүүлэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 17:39:13
    Zochin: Цэрэн чамайг сонгосондоо харамсаж өгнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 17:38:22
    Zochin: Цэрэн чамайг сонгосондоо харамсаж өгнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 14:50:26
    Sukhbaatar: Olon jil duureg aimagt ITH.zasag darga hiisen humuusiig 8 jilees iluu hugatsaataigaar songomoorgui baigaan.ehnii 4 jil gaiguu ajlaad daraa 4 jilees zan ******** ni huviraad ashig sonirholiin zurchiltei uuriin gesen bagtai boldog yum shig baigaa yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 14:49:32
    Sukhbaatar: Olon jil duureg aimagt ITH.zasag darga hiisen humuusiig 8 jilees iluu hugatsaataigaar songomoorgui baigaan.ehnii 4 jil gaiguu ajlaad daraa 4 jilees zan ******** ni huviraad ashig sonirholiin zurchiltei uuriin gesen bagtai boldog yum shig baigaa yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 13:25:12
    sara: medeelelee nyagtlaaraa Hanuuliin Ardchilsan Namiin Luivarchid shig bish shu. Hevleliin erkh chuluu hudlaa gutgevel bas huulitai shtee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 09:10:15
    Зочин: Чинзоригоос асуумаар байна ХУДүүргийн 10р хороо Моригийн даваанд тодруулбал сургуулийн ард орон сууц барих байсан газар яагаад Сонгино хайрхан дүүргийн 300 айл ирж суурьшихаар болов яагаад .Энэ асуудалыг нам дарсаныхаа шанд дүүргийн иргэдийн төлөөлөгчид нэрийг чинь дэвшүүлсэн үү газар олголт зах замбраагаа алдаж байгаа шүү Чинзоригоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 08:32:32
    Zochin: Uursdee idsen gej hellee yu.kkkk Har piarchuudaa.Songuuliin bicheech naraa. ******** HUTGAGCH NAR
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 08:30:41
    Zochin: Uursdee idsen gej hellee yu.kkkk Har piarchuudaa.Songuuliin bicheech naraa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 08:24:38
    ххх: Тэгээд ийм шаарнуудыг дахин дахмн сонгоод л байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 03:33:51
    иргэн: Өлөн дэвнүүд байх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 23:23:23
    Zuko: Ийм баримт сэлт байсан юм бол яагаад сонгуулийн өмнө дэлгэсэнгүй вэ. Нөгөө ниргэсэн хойно нь хашширна гэгч болоод байх юм. Үнэн юм бол ингэж нийтлэл бичүүлж суухын оронд шалгадаг газраар нь шалгуулаач ээ. Энд ингэж хов хутгаж суулаа гээд юу өөрчлөгдөх вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 21:06:29
    Хэлэх үг: Хан уулчууд та нар МАНыг сонгоо биздээ.Сонгосон та нар өөрсдөөсөө ичээсэй билээ.Мөдхөн төсвий чинь бүх мөнгийг туучих байхдаа.МАНыг сонгосон мангаруул минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 20:47:36
    Zochin: TER GANERDENE BOL GAZAR MASH IH ZARSAN HVN SHVV DEE 9 HOROONII GAZRIIG DUUSAGSAN HVN DEE IIM UYMHUUD ICHIJ AMDARMAAR UYM AA IDEJ UUJ DUUSAHGVI UYM AA DANDAA HULGAICH SONGOOD BH UYM
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 20:45:37
    ганаа: бүүр шунал нүгэлийнх нь хүүдий цоорсонууд нь цуглачдаг яасан бузартай газар вэ одоо ч үргэлжлүүлэн идэж уух биз дээ.Ийм бузаруудыг сонгодогууд нь одоо хохь нь болж дээ үргэлжлүүлэн идээд байж дээ тойрог хорооддоо юүч хийдэгүй жилд 54 удаа маний буянаар гадаад явдаг Анхаа бас үргэлжлүүлэн тэнэнэ биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 20:43:03
    Zochin: Archaagvi nobshnuud uym aa.Iim barimt bgaa bol shuud stagdaa ATG ogood ergvvlen tataach ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 19:11:29
    Баяр: Сайн шалгаач ээ АТГ , Цагдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 18:12:39
    miigaa: yagad ch ym ingej niitelj bolmoorgui l ym. gants dansni huulgiig haraad "aa chi mongo avsan bn" ged shuud gargadag ni buru2. oorinhoo dansand shiljuled tsaashin ajilaa hideg ch ym biluu. tiim bj blno sh de. ene ygd ch ym AN hiij bga bohir ajil ym shig sanagdlaa. ted songuulid ylagdaad urgelj busdiig haraalgadag. 4jiliin omno yag tiim bsn. ajilaa hiij bga darga nariin oroond duraaraa orj ireed gonshignood bdg AN naminhan odoo bolieoo. AN naminhan ta nar ylagdaj sur.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 18:04:21
    Соёлоо: Шууд нэрийг нь татуулж хариуцлага тооцох хэрэгтэй байна. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол ерөнхий сайдын засгийн газар огцрох хэрэгтэй. Шаардаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 17:22:18
    Зочин: ХУД одоо шинээр гарсан нөхдүүд чинь наад хэдээс чинь аймаар. Сая шинээо гарсан Л. Отгонбаатар урьд нь ХУД ийн засаг дарга бсан нөхөр Хануулийн өнцөг булан бүрт газар шаасан новш бдагийн. Саяхан хүртэл мөнгө хэоэгтэй бна энийг ч зармаар бна тэртйг ч зармаар бна гээл үзүүлэнл явж бгаа юм буян юмаа сда нээрээ. Шалгадаг гарууд нь шалгаараы
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 13:47:32
    Амар: Ийм увайгүй хулгайчуудийн хѳрѳнгийг хурааж насаар нь үе удмаар нь тѳрийн албанд зүглүүлэхгүй байх хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188