• Өнөөдөр 2024-04-19

“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг, Т.Цогтбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

2020-09-23,   1137

“Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, стратеги хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар нь санаатайгаар албаны чиг үүрэг болон Засгийн газраас өгсөн чиглэлийг биелүүлээгүй гэх үндэслэлээр АТГ-т хүсэлт гаргасан байна. 

Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн сайдын 2019 оны долдугаар сарын 31-ний 256 дугаар “Норм батлах тухай тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “автомашинаар ачаа тээвэрлэх нэг тонн км-ийн жишиг траф”-ыг зөрсөн гэж үзжээ. Уг жишиг нормыг дагаж мөрдөх талаар “Эрдэнэс тавантолгой”, “Эрдэнэс Монгол”, “Тавантолгой компани”, “Автотээврийн үндэсний төв”, “Баянзам ТББ”-ын төлөөллүүд УУХҮЯ-нд 2020 оны зургаадугаар сарын 17-нд албан бичиг хүргүүлжээ. Улмаар тээвэрчид тогтоосон үнээр нүүрс тээвэрлэлт хийхээр тав хоног нүүрс тээвэрлэлтийг зогсоосон аж.

Гэвч “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагууд өөр компаниудтай тохиролцож, шөнийн цагаар нууцаар тээвэрлэлт хийсэн байна. Түүнчлэн тус компани нүүрс тээвэрлэлийн ханшийг унагаж, өөрсдөө хууль бус ашиг хүртэж байгаа хэмээн үзжээ. Иймд тус компанийн удирдлагуудыг ашиг сонирхолын зөрчил, өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгуулах хүсэлт өгөөд байгаа аж. Харин энэ хүсэлтийг АТГ үндэслэн тэднийг шалгаж эхэлсэн байна. 
 


“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг, Т.Цогтбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188