• Өнөөдөр 2024-04-18

Н.Номтойбаяр Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдлээ

2020-09-09,   832

Шүүхээс 5 жил 5 сар хорих ял сонсоод буй Н.Номтойбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдсан. Тодруулбал, шүүгдэгчийн  гомдлын дагуу тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Улмаар тус шүүхээс түүнд ногдуулсан ялыг хэвээр нь үлдээсэн юм. 
Тэгвэл Н.Номтойбаяр шүүхийн шийдвэр албан бичгээр гармагц Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ өмгөөлөгч Н.Мандахаар дамжуулан мэдэгджээ. 
 
Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 2-7-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.
 
Харин гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байдаг. Тухайлбал, шүүгдэгч Н.Номтойбаярт 5 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 
 

Н.Номтойбаяр Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188