• Өнөөдөр 2024-03-29

Н.Номтойбаярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

2020-09-07,   501

Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 2-7-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Тодруулбал, Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байдаг. Тухайлбал, шүүгдэгч Н.Номтойбаярт 5 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 
 
Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн сарын 19-нд хүргүүлсэн байна.
 
Улмаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдлаа.
 
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс
 

Н.Номтойбаярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188