• Өнөөдөр 2024-04-24

Жаст” группын захирал асан Ш.Батхүүгийн шүүх хурал 11 дэх өдрөө үргэлжилнэ

2020-10-20,   786

“Жаст” группын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2020.10.20/ 09.30 цагт  нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явуулахаар товлоод байна. Уг шүүх хурал нь 11 дэх өдрөө үргэлжилж байгаа юм. 

Ш.Батхүү  нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьсан. Тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгагдаж байгаа юм. 

Түүнчлэн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйвартай холбоотой хэрэгт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон,  Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байна.


Жаст” группын захирал асан Ш.Батхүүгийн шүүх хурал 11 дэх өдрөө үргэлжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188