• Өнөөдөр 2024-04-24

Э.Оюунболдын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов

2020-10-19,   545

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал Улсын Дээд шүүхэд өнөөдөр болох байсан ч түүний өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаантай хэмээн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзсэн билээ. Түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж үзсэн.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэрийг нэг жил болгон өөрчилсөн юм.  


Э.Оюунболдын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188