• Өнөөдөр 2024-04-24

Хахууль авсан Д.Батбаярыг зургаан сая төгрөгөөр торгожээ

2020-10-14,   729

Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болжээ. Д.Батбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Шүүхээс Д.Батбаярыг зургаан сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасжээ. Уг торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гарсан байна.

Хэргийг эргэн сануулбал, АТГ-аас Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн жилийн долдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа тээврийн эрх олгох зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14-ны өдөр хүртэл хугацаанд 57.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон юм. 


Хахууль авсан Д.Батбаярыг зургаан сая төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 18:10:45
    бадам: өө заа заа, 6 жилийн дараа ирж дахин ажиллах уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188