• Өнөөдөр 2024-04-19

Шүүгдэгч Х.Бат-Ялалтын торгуулийн ялыг хүчингүй болголоо

2020-10-08,   660

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо. Давж заалдах шатны шүүхээс Х.Бат-Ялалт ногдуулсан торгуулийн ялыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Хэргийн эргэн сануулбал, Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын  ээлжит сонгуулийн өмнө  Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан гэх  хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тухайн үед Х.Бат-Ялалт Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан юм. Анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноосон юм.


Шүүгдэгч Х.Бат-Ялалтын торгуулийн ялыг хүчингүй болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188