• Өнөөдөр 2020-10-23

57 настай эрэгтэй нас барж, цогцос нь муудсан байжээ

2020-09-08,   203

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах нийтийн байрнаас муудсан цогцос олджээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тус нийтийн байрны  ажилтан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Тэрбээр “Манай байранд ганцаараа амьдардаг байсан эрэгтэй ойрд харагдаагүй, гэрийнх нь цонх байнгын гэрэлтэй, хаалга нь дотроосоо цоожтой байна” гэжээ.

Дуудлага мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоотод  амьдардаг байсан 57 настай эрэгтэй нас барж, цогцос нь муудаж үнэр орсон байжээ. Хэргийн газраас амь хохирогчийн гар утас, банкны картууд болон эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүхийг хураан авч шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач долоо хоног орчимын өмнө нас барсан байж болзошгүй байгаа ба гадны нөлөөгүй гэж үзэж байгаа юм


57 настай эрэгтэй нас барж, цогцос нь муудсан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com