• Өнөөдөр 2024-04-25

П.Шижээравдангийн цацсан бичлэгээс болж амиа хорлосон байж болзошгүй талийгаач Г-ийн эхнэр н.Дашням:Нөхрийг минь хүний нүүр харах аргагүй болгосон

2020-09-08,   3888

.-Миний хань түлээний мод бэлтгэж байснаас биш, хулгай хийгээгүй

"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн асан П.Шижээравдан  энэ оны нэгдүгээр сард “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн тайлбартай бичлэгийг өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Үүний дараахан 52 настай, эрэгтэй Г амиа егүүтгэсэн байж болзошгүйбайдалтай олдсон билээ. Тодруулбал, талийгаач Г-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Билүүт ууландтүлээний мод бэлтгэж байхдаа бусдад зодуулж буй бичлэг цахим орчинд түгээсэн юм. Тэрээр үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа. Хэргийн талаар талийгаач Г-ийн эхнэр н.Дашнямаас тодрууллаа.

-Таны нөхөр Г харамсалтайгаар амиа алдсан. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Хэргийг прокурорын байгууллагашалгаж байгаа. Бүтэн есөн сарын турш шүүх хурал ганц ч удаа болоогүй. Шалгаж дууссаны дараа шүүх хурлыгтовлох болов уу гэж бодож байна. Бид хуулийн мэдлэггүйн улмаас хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгааг ойлгоорой. Мөн хэдэн сарын турштэмцэж,хөөцөлдөж байгаа гомдлоо аль ч үгүй болгох вий гэхээс айж байна.

-Та нөхөртэйгөө амьдраад хэдэн жил болж байсан юм бэ. Нөхрийнхөө талаар ярихгүй юу?

-Нөхөр бид хоёр ханилаад 32 жил болж байсан. Оюутан ахуй наснаасаа  үерхэж, гэр бүл болсон. Нөхөр маань Төв аймгийн гаралтай. 1995 оноос хойш бид Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байгаа. Манай хүн газар тариалангийн салбарт насаараа ажилласан. Нөхөр гэлтгүй манайх удмаараа энэ салбарт ажилладаг, хийсэн, бүтээсэн зүйл ихтэй улс. Бид хоёр хүүхэдтэй, ач, зээ нартайгаа хамт амьдардаг байлаа. Хэрэг гарснаас хойш бидний сэтгэл санаа хямарч, хэцүү байна. Манай хүн зан ааш сайтай, нутаг усандаа хүндтэй нэгэн. Олонд дандаа л тусалж явдаг. Тэгтлээ тартагтаа тулчихсан, хулгай зэлгий хийхээрхүн байгаагүй юм шүү.

-Нөхрийн тань зодуулж буй бичлэг хэдхэн цагийн дотор олон мянган хүнд хүрсэн. Өөрийнхөө бичлэгийг цахим орчноосхарж, амиа хорлосонбайж болзошгүй гэдэг мэдээлэл тухайн үед гарсан. Энэ талаар таны бодол?

-Нөхөр маань тэр бичлэгийг өөрөө үзээгүй. Харин ойр дотныхон болоннутгийн таньж, мэддэг хүмүүс бичлэгийн талаар хэлсэн. Бараг амтай болгон л нөхрийг минь модны хулгайч мэт ярьж байлаа. Үүнээс болж сэтгэл санааны гүн хямралд орсон нь үнэн. Олонд тустай, сайхан нэр хүндтэй, мөрөөрөө амьдарч байсан хүнийг чинь хүний нүүр харах аргагүй болтол байдалд оруулахаар яах ч билээ дээ. Үүнээс болж амиа хорлосон байж болзошгүй. Гудамжаар ч явж чадахгүй болтлоо хямарсан. Мөн манай зээ хүү тэр бичлэгийг үзэж, өвөөгөө хүнд зодуулсан гэдгийг хүртэл мэдсэн. Нялх хүүхдүүд маань өвөөгөө нэхээд уйлаад үнэхээр хэцүү байна. Үгээр хэлж болохгүй зовлон гэж байдаг юм байна.

-Талийгаачийг цагаан цууны хүчил(уксус) ууж амиа хорлосон гэдэг мэдээлэл гарсан. Хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Өглөө гэрээсээ гараад л эргэж ирээгүй. Бид ирэхгүй болохоор нь ах, дүү, хамаатан саднаараа нийлж хайгаад цогцсыг нь олсон. Яаж амиа алдсаныг нь хэлэх боломжгүй байна. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гээд л тэвчээртэй хүлээж байгаа. Түүний дараа дэлгэрэнгүй ярих боломжтой


П.Шижээравдангийн цацсан бичлэгээс болж амиа хорлосон байж болзошгүй талийгаач Г-ийн эхнэр н.Дашням:Нөхрийг минь хүний нүүр харах аргагүй болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 12:27:53
    Зочин: Хүн алсан байна шдээ цагдаа дутуу шалгажээ сэлэнгийн цагдаагийн дарга тэр үед хэн байв бас прокурорын дарга нь хэн байв дахин шалгах хэрэгтэй хэрэг хэзээч хучирахгүй ялангуяа хүн амны хэрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 12:27:04
    Зочин: Хүн алсан байна шдээ цагдаа дутуу шалгажээ сэлэнгийн цагдаагийн дарга тэр үед хэн байв бас прокурорын дарга нь хэн байв дахин шалгах хэрэгтэй хэрэг хэзээч хучирахгүй ялангуяа хүн амны хэрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 11:19:36
    Зочин: Шинжээравдан бээжин ганхуяг гэх мэт хэдэн сагсуу мангуу оркууд олон хүнийг доромжилж дээрэлхэж явна даа. Насны бөгсөнд яана даа. Үр хүүхэд нь яана даа. Үр хүүхдийнхээ өмнө чулуу овоолж байгаагаа мэддэг болов уу дуракууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 11:39:42
    suwd: yadarsn ard tvmen zgr huuguud yawuulhgv bichleg hiideg n buruu boljee shiweerawdan ard tvmenteige bish turuus tursun terbumtadtai temtseechee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 11:37:24
    suwd: en baitugai hereg hiiched shiir tsarailaad yawj l bnshdee tsarai zvs iin martsan bhad yuun hvnii nvvr harh araggv bolgoson be vsee husaad uur ajil hiiged zuw amidrah heregteishde mnaihan haa ochij hvn adlaad baidag uls bish
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 10:29:12
    Ганхуяг: Шинжээравдан гэдэг дээрэмчин алуурчин болжээ шоронд ор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 14:00:13
    зочин: түлээний мод бэлтгэхийн тулд төрийн байгууллагаас "Гоожин" нэртэй зөвшөөрөл авч, зөвхөн хатсан, өмхөрсөн мод бэлтгэдэг юмаа. Ямар ч зөвшөөрөлгүй , ургаа нойтон мод огтолж байгаад илчлэгдсэн байна. Буруу хэрэг хийснээ ухамсарлахгүй, бичлэг цацагдсанаас болж амиа хорлосон бол дэндүү тэнэг, сэтгэлийн тэнхээгүй, арчаагүй "ХҮН ХОГ" байна. Өөрөө өөрийгөө алчихаад байхад гэмт хэргийг нь илчилсэн хүнээс хаиуцлага нэхэх эрхгүй шүү. Дэндүү амин хувиа бодсон арчаагүй хүн хог байна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188