• Өнөөдөр 2024-04-20

Жоншны үйлдвэрт нэг хүн амиа алджээ

2020-10-19,   585

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг   “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт осол гарч, нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 17-нд жоншны бутлуурын машины шороонд 20 настай Т нь дарагдаж, амь насаа алдсан байна.

Ослын дуудлага 18:30 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, алба хаагчид талийгаачийн цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. Талийгаач 20 настай Т нь тус үйлдвэрийн жоншны бутлуурчнаар ажилладаг байжээ.


Жоншны үйлдвэрт нэг хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188