• Өнөөдөр 2024-04-25

Эргэлт.мн-ийн онцлох нийтлэл: “Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё

2020-10-18,   767

Нийтийн тээврийн чанар, үйлчилгээний асуудлыг өнгөрсөн долоо хоногт Эргэлт.мн мэдээллийн сайт хөндөж, цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард “Тэнүүн-Огоо” компанийн автобус осолдож, жолооч нь гэмтсэн хэргийг бид нэхэн сурвалжилсан билээ. Уг хэрэг одоогоос дөрвөн сарын өмнө Чингэлтэй дүүргийн XIX хороо, Шадивлангийн I гудамжинд гарсан байдаг.

Тухайн үед оройн ээлжнээс бууж, автобусаа бааздаа хүргэхээр явж байсан Тэнүүн-Огоо компанийн автобусны жолооч Б.Буянхишиг замын руу уруудаж, улмаар айлын блокон хашаа мөргөсөн ноцтой осол гарсан. Тухайн үед зорчигчгүй байсан хэдий ч өөрөө маш хүнд гэмтэж, одоог хүртэл эмнэлэгт ухаангүй шахам эмчлүүлж байна. Харин компанийн зүгээс жолоочийнхоо эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь бүү хэл хэргийг хаах гэж байсан юм. Осол гарснаас тав хоногийн дараа бид тухайн газар дээр очиж, холбогдох эх сурвалжаас мэдээлэл авсан.

Энэ талаар “Тэнүүн-Огоо компанийн автобус осолдож, жолооч нь хүнд гэмтжээ” хэмээх сурвалжилгыг бэлтгэн хүргэж байв. 

http://ergelt.mn/news/59/single/1602

Автобус нь осолдсон жолоочийн дүү Ц.Амарсайхан: Эгчээс минь нэг ч мэдүүлэг аваагүй байж хэргийг хаачихсанд гомдолтой байна

 

Тухайн үед компанийн удирдлагууд “Жолоочийнхоо эрүүл мэндийг юун түрүүнд анхаарна” гэж байсан ч өнөөдөр усан хаясан чулуу шиг алга болжээ. Ар гэрийнхэн нь дөрвөн сар эмнэлгийн үүүд сахиж, хүнээ эрүүл саруул биш юмаа гэхэд ядаж, амьд мэнд байгаасай горьдон сууна. Б.Буянхишиг нь 2011 оноос тус компанид кондуктороор ажилд орсон бөгөөд одоогоос таван жилийн өмнө жолооч болжээ. Дөрвөн хүүхдийн ээж болоод хоёр жил ч хүрээгүй байхдаа осолд орж, ийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр хоёрхон ойтой нялх үртэйгээ ч уулзаж чадахгүй үхэлтэй тэмцэлдэн, өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Хэргийг дахин сануулж, жолоочийн биеийн байдал дөрвөн сарын хугацаанд ямар байсан, одоо ямар байгаа талаар түүний төрсөн дүү Ц.Амарсайхантай ярилцсан. Энэ талаарх мэдээллийг уншигч та “Автобус нь осолдсон жолоочийн дүү Ц.Амарсайхан: Эгчээс минь нэг ч мэдүүлэг аваагүй байж хэргийг хаачихсанд гомдолтой байна” хэмээн ярилцлагаас хүлээн авах боломжтой.

http://ergelt.mn/news/59/single/1622

Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангадаггүй “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудад хариуцлага тооцъё

 

Осол гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд хэрэг буруугаар эргэж, жолоочийн ар гэр хохироод үлдэх гэж буй талаар “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудаас тодорхой мэдээлэл авах гэсэн боловч, бидэнд мэдээлэл өгөөгүй юм. Тухайн үед осол техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүй улмаас гарсан гэдгийг эх сурвалжууд баталж байгаа. Харамсалтай нь, компани хариуцлага хүлээхээс бултаж хэргийг хаалгах гэж байв. Харин ар гэрийнх нь хүсэлтээр  хэргийг дахин шалгахаар болсныг Тээврийн прокурорын газраас бидэнд мэдээлсэн. Хэрэг шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдээд буй. Харин амлалтандаа хүрээгүй “Тэнүүн-Огоо” компаниас хариуцлага нэхэж, “Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангадаггүй “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудад хариуцлага тооцъё” нэвтрүүлгийг бид бэлтгэн хүргэсэн  билээ. 

http://ergelt.mn/news/59/single/1643

“Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё

 

Техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг, стандартын дагуу хангасан бол хэрэг гарах байсан уу. Нийтийн тээврийн чанар стандарт, хяналт шалгалт ямар байдаг талаарх асуултын хариуг хайв. Харамсалтай нь, албаныхан статистик тоон мэдээллээс өөр мэдээлэлгүй, хөрсөн дээр буусан шалгалт явуулдаггүй гэдгийг эх сурвалжуудын баримттай хүргэсэн. Өөрөөр хэлбэл, газраас өглөө бүр бүх нийтийн тээвэрт шалгалт хийх ёстой байтал бодит байдал дээрээ энэ нь  тийм ч үр дүнтэй байдаггүй аж. Энэ талаарх мэдээллийг “Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё” гэх нэвтрүүлгээс хүлээн авч болно. 

http://ergelt.mn/news/59/single/1793

“Тэнүүн-Огоо” компанийн удирдах албан тушаалтнуудын ураг төрлийн хэлхээ

 

Хэргийн гол зангилаа хаанаас эхлэв. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь хангаагүй үйлчилгээнд гаргасан засварын инженер Д.Гонгорхүү нь Ерөнхий захирал А.Ганхуятай ураг төрлийн холбоотой гэдгийг эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон байр суурь эзэлдэг Тэнүүн-Огоо компани иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах хэд, хэдэн ноцтой осол гаргаж байсныг ч бид сануулсан. 
http://ergelt.mn/news/59/single/1856


Эргэлт.мн-ийн онцлох нийтлэл: “Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188