• Өнөөдөр 2024-04-19

“Тэнүүн-Огоо” компанийн удирдах албан тушаалтнуудын ураг төрлийн хэлхээ

2020-10-16,   2695

Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн эцэст өнгөрсөн зургадугаар сард автобус осолдож, жолооч нь хүнд бэртсэн хэргийг бид сурвалжлан хүргэсэн билээ. Тухайн автобус нь “Тэнүүн-Огоо” ХКК-ийн автобус байсан юм. Хэргийн дараа компанийнхан “Жолоочийнхоо эрүүл мэндийг анхаарна” гэж байсан ч хачир дээрээ хэлснээсээ буцаж, хариуцлага хүлээхээс бултаж байна. Автобус осолдсон шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас үүссэн гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Гэтэл тус компанийнхан жолоочийнхоо амь насыг эрсдэлд оруулчихаад хариуцлага хүлээлгэх ёстой ажилтнуудаа хаацайлж, хамгаалж байгаа нь харамсалтай.

Нялх үрээ хоёр ой ч хүрээгүй байхад нь ажилдаа орсон жолооч эмэгтэй ердөө гуравхан хоногийн дараа осолдож, өнөөдрийг хүртэл ухаангүй шахам эмнэлэгт буй. Тухайн өдөр жолооч Буянхишигийн автобус хашлага мөргөж, засварын инженер Д.Гонгорхүү дээр очсон боловч автобусыг нь бүрэн засаж өгөхгүй, үйлчилгээнд хөөж гаргасан байгаа юм. “Тоормос нь ажиллахгүй байна, засаад өгөөч” гэж гуйхад нь “Өдөржин янзлуулчихаад” хэмээн уцаарлаж, засаж өгөөгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Ингээд тухайн өдрийн үүрэгт ажлаа дуусгасан жолооч бааз руугаа явахдаа буюу Шадивлангийн эцсийн буудлаас уруудах замдаа тоормос нь ажиллахаа больж, осолдсон.

“Тэнүүн-Огоо”-д хамаатан садангүй бол тал засахаас өөр аргагүй

Техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцаж, анхаарах үүрэгтэй  засварын инженер Д.Гонгорхүү нь компанийн удирдлагуудтай ураг төрлийн холбоотой аж. Иймдээ ч хариуцлага хүлээх нь битгий хэл, хэдэн жолооч нарынхаа толгой дээр гарч, “Засвар хийж өгөхгүй” гэхчлэн дураараа аашилдаг байна. Компанийн оффист суудаг ажилтнуудын олонх нь хоорондоо ах дүүс, эсвэл хамаатан садан хүмүүс. Харин зөвхөн жолооч нар л бор зүрхээрээ, байнгын дарамт, шахалтад ажилладаг гэнэ. Тухайн компанид ажиллаж эхэлсэн бол хамгаалалтын албаныхнаас нь эхлээд л тал засаж, эвтэйхэн харьцахгүй бол дарга даамал нь нийлж дээрэлхдэг байна.

 Шинэ жолооч нартаа он хуучирсан, актанд гарсан шахуу автобуснуудаа өгч, эвдрэл, гэмтэл гарвал жолооч нартаа хариуцлага тооцдог байна. Өр, зээлд орсон жолооч нар нь ажиллахаас өөр аргагүй байдалд хүрч, хэл ам татлахгүй ая эвийг нь олж ажлаа хийхээс өөр аргагүйд хүрдэг гэнэ. Хамаатан садан нь компанийн удирдлагууд учраас засварын инженер Д.Гонгорхүү жолооч нарын “босс” хийж, тэднийг хүссэнээрээ хөдөлгөн, эрх мэдлээрээ далайлгадаг гэдгийг эх сурвалж ярьж байлаа. Д.Гонгорхүүгийн ааш аягт тааруулж, харьцаж чадвал засвар сайтай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарна. Хэрэвзээ түүнтэй шөргөөцөлдвөл автобус нь явахгүй болсон ч үйлчилгээнд гарахаас өөр аргагүйд хүрдэг. Ийн автобус үйлчилгээнд явж байгаад саатаж, осол аваар гаргах, эвдрэх, цаашлаад хүний амь эрсэдвэл энэ бүхний хариуцлагыг жолооч нарт тохно. Ийм тохиолдол нэг бус гарсан аж.

Ах дүүгээрээ холбогдсон “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагууд

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал нь А.Ганхуяг гэж хүн бий. Тэрбээр хэд хэдэн удаа хэрэг төвөгт орооцолдож байсан бөгөөд өөрийн ураг төрлийн хүмүүсээ компанийнхаа удирдах албанд ажиллуулдаг. Захын жишээ дурдахад, түүний төрсөн эгчийн хоёр хүүхэд нь хоёулаа “Тэнүүн-Огоо” ХХК-д удирдах албан тушаал хашдаг бол дээр дурдсан засварын инженер Д.Гонгорхүү үеэл дүү нь. Тодруулбал, “Тэнүүн-Огоо” компанийн хамгаалалтын албаны дарга Т.Цогтбаатар, хоёрдугаар баазын жолооч нарыг хариуцсан дарга Т.Цогтсайхан нар нь ерөнхий захирал А.Ганхуягийн төрсөн эгчийнх нь хүүхдүүд юм байна. Түүнчлэн осолд орсон жолооч тус компанийн хоёрдугаар баазад харьяалагддаг байжээ. Нэгэнт ийм холбоо сүлбээ байгаа юм чинь доод албан тушаалтнууд нь ч ялаагүй ах дүү, хамаатан садан, найз нөхдөө ямар нэг байдлаар тодорхой албан тушаалд томилон ажиллуулдаг байхыг үгүйсгэхгүй. Өнчин хүнд ноён олон гэгчээр хурган дарга нар хэдэн жолооч нараа дарамталсаар үг хэлэх ч эрхгүй болгодог аж.
 


“Тэнүүн-Огоо” компанийн удирдах албан тушаалтнуудын ураг төрлийн хэлхээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 12:20:59
    zochin: Хайран сайхан бүсгүй хүний сайхан хань үрсийн ээж энэ арчаагүй новшнуудаас болж хүний гарт орох гэж бүрэн бус буснууд хөдөлгөөнд оруулж байгаа компаниуд эрх ашигийн төлөө жолооч нарыг боддог болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 11:20:53
    ннн: биеийн бузрыг бурханы ном арилгадаггүй юм даа Д.Гонгорхүү чамайг үйлийн үр чинь тойрохгүй дайраад гарна даа харж л байгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 06:52:32
    Zochin: Niitiin teever 100. Huvi ulsiin medeld bh shaardlagatai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 01:38:40
    Samdan: Busad oor olon iim gazar bdag niitiin teewer hiij bga hilooch nar bol vnedee daramtand bdag .owol bolohoor eejileed ter baaz deerei shonjin awtobunuuda asaaj holdoohgvi hono geed honuuldag ogloo n ajilda gardag iim iinerhvv baaz zondoo tegeed ter chigeerei hamaaran sadanguud negentei n joohon am muringuut bvgd hawchaad iheldej tsalin tsagaa n deer n ynz ynziin akt tawdag vnendee hetsvvv medeh n meheh l bh da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 22:16:51
    Zochin: Gongoroo chi bvten noirtoi yaj ywj chadaj bnaa.chamd zaawal hariu ni ireh bolno doo.adgin muu jongonson erin shinjgvi muu har ********.nvgel henig ch anduurdaggvi ym shv.harnaa chamaig tvmen olon....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 22:10:56
    Zochin: Busad baazuudad ch hamaatan sadan udirdlaga ih l bdag.harin Ganhuyg zahiral ene Gongor,Erdenebat 2g hamag ajilig ni samarch,heden joloochig ni daramtalj,hyjaa selbeg oruulj irj mungu zawshij,ner hvndig ni gutaaj bgag mededgvi bhaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 18:07:38
    Зочин : Хүний зовлонгоор жаргал хийж бгаа новшнууд ямар сайхан эмэгтэй бсан тэр хэвэнд оруулж өгөөч автобусаа олигтой засахгүй бж гөлийсөн дурак үйл лайгаа эдэлнээ энэ компанийн удирдлага Гонгор бас ээлжийн инженер хийдэг хүүхэн гонгор 2бөгс бөөрөөрөө холбоотой бузарууд та нар шиг тийм бузар хүүхэн биш ариун цагаан хөдөлмөрөөрөө явж бгаа сайхан бүсгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 18:02:31
    оюунгэрэл: Тэнүүн огоод ажилчид бол хүн биш яаж торгууль тавихуу гэж л өөрсдийн эрх ашгийн төлөө явдаг цалин мөнгөө өгөхгүй Гонгор гэж эргүү нь яг л хүүхэн шиг дуу гаргаад жолооч нарыг бол үнэн дарамтална Сайхан гэр бүлийг сүйрүүлж байгаа компани Хариуцлага тооц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 15:44:31
    ganzo: gongoriig horiyo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 15:42:06
    Byambajav Munhbaatar : ******** bi bsan bol shuud alaltsana oorsdiigoo omoorch buruugvi met awirlah hereggvi ******** udirdlaguudaas aih yu bnaa shireenii bogloosvvd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 14:59:33
    Buya: Gongor ah mindee suganii vs hiihed bolj oligtoihon amidarldaa altangerel injener sharawarildii amka injeneer nymaa taliigch baihad iim******** baigaagui shdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 14:54:00
    Зочин: Бусад автобус баазууд ч гэсэн ялгаагүй яг адилхан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 14:41:34
    зочин: gongoriig yamar hvn gedegiin muu mal awtobusnii utaa vnerleed gemteliig ni meddeg gelvv ha ha muu mal mini cham shig gulug bitgii hel chamaas tsaadah nj mededgvi yum muu ******** hvnii saihan vr saihan emegtei hvnii ervvl mendeer togolchihood yuch boloogvi yum shig ajilaa hiij yawhaasaa ichih heregtei yaj chadaj b aa chinii vils chin yaj bvthev dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 08:44:47
    Zochin: Bodit baidal yg l iim bga ym da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-19 08:17:00
    zochin: 2r baaziin Tsogtsaihan darga bol harin setgel saitai zaluu hun bdag yum busad ni bol ******** ter tusmaa Gongor bol hun bish adguus
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188