• Өнөөдөр 2024-03-28

“Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё

2020-10-14,   2647

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус осолдож, жолооч нь хүнд гэмтсэн хэргийг Эргэлт.мн сайт нэхэн цувралаар сурвалжилж байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард тус компанийн автобус осолдож, дөрвөн хүүхдийн эх хүнд бэртсэн өдгөөг хүртэл үхэлтэй тэмцэлдэн  УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

Бид өмнөх дугаартаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас осол гарсан талаарх эх сурвалжийн мэдээллийг хүргэсэн. Харамсалтай нь, компанийн зүгээс “Жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан” хэмээн хэргийг хаалгаж, ухаангүй шахам эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жолоочдоо хэргийг үүрүүлэн орхихыг санаархаж байгаа билээ.

Гэхдээ Авто техникийн шинжилгээний лабораторийн дүгнэлтээр ослын шалтгааныг ““23-42 УНМ улсын дугаартай автобусны хойд тоормосны барбаны дотор талд амсард ойр байрлалд элэгдэж ховилдсон гэмтэл, зүүн урд тоормосны хийн тэлэгчийн цан резин язарсан гэмтлүүд ашиглалтын явцад үүсэх бөгөөд тоормосны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж тоормос татгалзах шалтгаан болох үндэслэлтэй” хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн автобусны тоормос ажиллахаа больж, осол гарсан гэдэг нь дээрх баримтаар нотлогдож байгаа юм. Эрүүл, саруул биетэй байсан эхнэр нь ухаангүй шахам дөрвөн сар эмнэлэгт, өөрөө өдөр шөнөгүй сахиж байхад нь хэргийг хаалгах гэж байгааг мэдсэн Буянхишигийн нөхөр  Д.Төрбат Тээврийн прокурорын газарт хандаж, хэргийг дахин шалгуулах хүсэлт өгчээ. Улмаар өнгөрсөн баасан гарагт хэргийг дахин шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас жолоочийн ар гэрт мэдэгдсэн байна. “Хэрэг шалгах ажил үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн.

Манай сурвалжлах баг энэхүү асуудлаар Тэнүүн-Огоо компанийн удирдлагуудаас тодорхой мэдээлэл, байр суурь авахаар компанийн байранд очсон боловч холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөхгүй хэмээгээд ажлын байрнаасаа гарч ирэлгүй, бултаж үлдсэн билээ. Улмаар бид тус компанийн тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзаж, зарим бодит мэдээллийг түрүүчийн дугаараараа хүргэснийг уншигч та санаж байгаа биз ээ. Харамсалтай нь, бодит байдлыг бидний хүсэлтээр ярьсан нэр бүхий жолооч нартаа “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагууд дарамт, шахалт үзүүлээд эхэлжээ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Танайд мэдээлэл өгсөн жолоочийг шүүхэд өгнө гэж дарамталсан байна лээ. Ярьж байгаа асуудал нь зөв шүү дээ. Та нар наад асуудлаа эцсийг нь хүртэл яваарай. Их юм гарна. Гэхдээ ил гарч хэлбэл асуудалд орох гээд байна” гэв. Мөн тэрбээр “Хэдэн жолооч нартайгаа нохой, гахайтай харьцаж байгаа юм шиг харьцдаг. “Ажлаа хийж чадахгүй бол тэргээ тавиад зайл” гэнэ. Машин нь эвдрээд ороод ирэхэд “Албаар эвдлээ, явах дургүйдээ эвдлээ” гэдэг. Уг нь өглөө таван цагт гэрээсээ гарчихаад өдөр хоёр, гурван цагт гэрээсээ гарчихаад, явах дургүйдээ машин эвдээд орно гэж байхгүй шүү дээ. Шалгалт гэж байхгүй. Шалгах хуудсан дээр бид гарын үсэг зураад машинаа аваад гардаг. Нийтийн тээврээс шалгалттай гэхэд шалгах механикууд нь худлаа гарч ирж зогсдог. Уг нь шалгах механикууд гарч ирээд гэрэл, тоормос, аюулгүй бэлэн байдлыг шалгах ёстой байдаг. Гэтэл шалгалт ирлээ гэхээр л шалгадаг. “Тэнүүн-Огоо”-гийн жолооч нар яагаад юм хэлж чаддаггүй гэхээр бүгд цалингийн зээлтэй. Зээлтэй хүмүүсийг дарамтлаад ажилгүй болчихвол зээлээ төлж чадахгүй шүү дээ. Тэгээд л та нар чадахгүй бол тэргээ тавьчихлаа зайл гэдэг. Ер нь жолооч нар аймар дарамтан дор ажлаа хийдэг. Нэг байцаагч нэг байгууллагыг хариуцаж авсан байдаг юм билээ. Тэр өглөө болгон ирж шалгана гэж байхгүй. Хаа нэг л шалгалт ирчихсэн үед нийтийн тээврийн байцаагч нар шалгадаг. Гэхдээ тэрийг хамгийн гол нь танай дээр шалгалт хийлээ гэж хэлэхгүйгээр ирэх ёстой. Тэгээд байгууллагын ямар автобус шугаманд гаргаж байна, ямар бүрэн бус тээврийн хэрэгсэл шугаманд гаргаж байна гэдгийг мэднэ. Гэтэл “Маргааш нийтийн тээврээс шалгалттай гэж байна шүү. Тэргээ бэлдээрэй” гэнэ. 03 гээд Эрдэнэбат захирал байгаа. Актыг нь тавь, чи өөрөө эвдлээ, шинэ автобусыг эвдлээ” гэж яриад байгаа юм. Монголд орж ирснээрээ шинэ болчихдог юм биш, үнэндээ Солонгост 7-8 жил яваад он нь дуусаад хасагдаад өчнөөн удаан хэвтчихсэн улаан зэвтэй тэрэг орж ирдэг” гэлээ. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг албан ёсоор шалгаж, үйлчилгээнд гаргадаггүй гэдгийг өөр эх сурвалжууд ч баталж байгаа юм.

Мөн өөр нэгэн эх сурвалж “Оношилгоон дээр таньдаг хүнтэй учраас 10 автобус оношлууллаа гэхэд таван автобус оруулаад үлдсэн тавыг нь оруулахгүй бичиг хийлгээд авчихдаг. Техникийн бүрэн бүтэн байдлыг жолооч нар нь хар толгойгоороо хариуцдаг. Хүдэрцоож гэдэг дисперч нь Гонгорхүүгээр дарамтлуулаад автобусуудаа гаргачихдаг. Хэрвээ үйлчилгээндээ гарахгүй бол засварыг нь хийж өгдөггүй. Үүнээс гадна осолд орсон автобусаа өөрсдөө журмын хашаанд оруулаад янзалчихдаг. Ингээд л жолоочоос болоод осол гарсан гээд хийчихдэг. Өглөө болгон хийдэг хотын нийтийн тээврийн шалгалт Тэнүүн-огоо компанид ирдэггүй. Нэгдэхэд хотын тээврийн шалгалттай байлаа гэхэд тэрийг нь Тэнүүн-Огоо мэдэж байдаг. Ингээд утаа ихтэй автобус байвал үүрээр гаргачихдаг, бичиг баримтгүй жолооч нараа “Өглөө эрт гараарай, үүрээр гараарай” гэнэ. Тэгээд жолооч нар нь ажлын цаг, талхны мөнгө гээд л гараад явчихна. Өмнө нь мэдчихсэн болохоор асуудалтай жолооч нараа эрт гаргачихна. Засварт орохдоо инженерүүд ямар ааштай байна, гоё ааштай байвал юмаа сайхан янзлуулчихна, муухай ааштай байвал орохгүй гүрийнэ. Осол гаргасан автобусаа ношилгоон дээр юм уу, журмын хашаанд засчихдаг учраас автобусанд буруу өгдөггүй, жолоочид л буруу өгдөг байхгүй юу. Осол гаргасан автобусны тоормосыг янзлах гээд журмын хашаанд засварчин ирж байсан, миний нүдэн дээр” гэлээ.

Нийтийн тээврийн чанар үйлчилгээ бүрэн бүтэн байдалд хэрхэн хяналт, тавьдаг талаар хариуцсан газруудаас тодруулсан юм. Тэд өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлыг нь хянадаг гэх тайлбар өгч байгаа юм. Гэвч хариулт нь бодит байдалтай нийцэхгүй байгааг дээрх баримтууд нотолж байна. Нийтийн тээврийн бүрэн байдлыг хангуулан ажиллуулах байгууллагаа тодорхой болгож өгнө үү, хотын даргаа.  Техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангачихаад жолооч нараас хариуцлага нэхье. “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудаас ядаж хүн чанар нэхэж, хуулийн хариуцлага хүлээлгэе. Энэ асуудлаар бид үргэлжлүүлэн сурвалжилж, эргэн мэдээлэх болно.


“Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-17 09:22:54
    naiz: sain bnauu ene shugamiin ko bhad ko bsan 8 9 huuhnuud bna bid tenuun ogoogiin talaar medeelel ogch bolnoshuu holbogdooroi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-17 09:22:35
    naiz: sain bnauu ene shugamiin ko bhad ko bsan 8 9 huuhnuud bna bid tenuun ogoogiin talaar medeelel ogch bolnoshuu holbogdooroi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-15 09:31:55
    Zochin: Ergelt.mn mash ih bayrlalaa. Ene asuudaliig etsesiig ni hurtel awaarai. Hariutslaga gedeg ym baihgui boljee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-15 02:09:12
    Zochin: Nuguu l darga nariin idleg uulga shahaanii l gai zhuu dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-15 02:09:10
    Zochin: Nuguu l darga nariin idleg uulga shahaanii l gai zhuu dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 13:00:44
    zochin: zarim negen avtobusnii jolooch nar aimaar yavdag shuu, Geendee ch bii Goondoo ch bii gegcheer ali2-nd asuudal bgaa. Uhamsar muutai olon avtobusnii jolooch nuhduud bdag. Shahna, hurd hetruulj davhina, buudlaas hudluhduu chigeeree yavaa teevriin heregselee shurgen aldana. Er ni hetsuu humuus bdag shuu. Hariutslagiig ni deeshluuleh heregtei. Ene emegtei joloochiin huvid tehnikiin asuudal bga bh, Tenuuun Ogoo company-iin udirdlaguud ene deer hun chanar gargaad asuudlaa shiideh yostoi. Jolooch buruugui bh shuu...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 12:10:50
    Zochin: Ergelt.mn -hend bayrlalaa etssii ni hurtel tuushtai surwaljilj medeeleerei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188