• Өнөөдөр 2024-04-20

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь мөчилж шатаасан хэрэгт 40 настай Т.Нармандахыг сэжиглэн шалгаж байна

2020-09-24,   10012

Сонгинохайрхан дүүргийн XXXIII хороо буюу Тахилтын жалганаас цагдаагийн байгууллагынхан Н хэмээх 53 настай эмэгтэйн цогцсыг олсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэргийг талийгаачтай хамтран амьдарч байсан 40 настай Т.Нармандах гэгч өнгөрсөн сарын 7-8-нд шилжих шөнө үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг цагдан хориод байгаа аж. Уг хэргийн мөрөөр хийсэн сурвалжилгыг хүргэж байна. 

Хүү нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар талийгаачийг эрэн хайж эхэлжээ

/Талийгаач Н-ийн амьдарч байсан байр/

Албаны эх сурвалж “Анх талийгаачийн хүү цагдаагийн байгууллагад “Миний ээж 53 настай Н гэртээ ирэхгүй олон хоног боллоо” гэж хандсанаар талийгаачийг эрэн хайж эхэлсэн юм билээ. Энэ хугацаанд талийгаачтай ойр дотнын харилцаатай хүмүүсээс мэдүүлэг авсан байна. Тэдний дундаас талийгаачтай сүүлийн хэдэн сарын хугацаанд хамтран амьдарч байсан Т.Нармандах гэгчийг саатуулан шалгах явцад хэргээ хүлээсэн байдаг.

Тодруулбал,  “Талийгаачийг Баянзүрх дүүрэгт хутгалж хөнөөгөөд, үе мөчөөр нь салгаад, өөрийнхөө машинд ачиж, Тахилт орчмын жалганд шатаасан. Энэ бүхнийг согтуу байхдаа хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн” гэсэн утга бүхий мэдүүлэг өгч, улмаар талийгаачийг шатаасан газраа зааж өгсөн байдаг. Гэхдээ хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. Талийгаач эмэгтэйн цогцсыг өнгөрсөн даваа гарагт буюу есдүгээр сарын 18-нд олсон байна. 

Талийгаачийн охин: Ийм аймаар хэрэг гарчихаад байхад цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл хийж болохгүй

Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, болсон явдлын талаар болоод сэжигтний талаар тодруулахад, “Ээжийгээ бурхан болсон талаарх мэдээллийг бид бага дүүгээсээ нууцалсан байгаа. Хэргийн талаарх мэдээллийг шаардлагатай бол тодорхой хугацааны дараа бид албан ёсоор хийнэ. Ийм аймаар хэрэг гарчихаад байхад цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл хийж болохгүй. Тэдний мэдээлснээс огт өөр зүйл болсон ч юм бил үү. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Сэжигтэн Т.Нармандах гэж хэн бэ

Хамтран амьдрагчаа хөнөөж, мөчилж, шатаасан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Т.Нармандах нь 1980 оны аравдугаар сарын 17-нд төрсөн, 40 настай, эрэгтэй. Эх сурвалж түүнийг талийгаачтай сүүлийн жил орчмын хугацаанд хамтран амьдарч, гэрт нь ирж очин байдаг байсан гэх мэдээллийг өгч байсан ч талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж байсан юм. 

Т.Нармандах нь БНСУ-д амьдарч байгаад Монголд 5-6 жилийн өмнө ирсэн. Аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн IV хорооны ... байрны ... тоотод амьдардаг байжээ. Мөн тэрбээр хүнд техникийн операторын сургагч багшаар ажилладаг байсан гэх мэдээлэл байна.

Бид сэжигтний талаар тус хорооны нэгэн ажилтнаас тодруулахад “Таны асуугаад байгаа хүн Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа гэсэн бүртгэлтэй байна. Өнгөрсөн жилийн хүн амын тооллогоор ингэж бүртгүүлсэн байна” гэв. Харин амьдардаг байрных нь СӨХ-ийн ажилтнаас тодруулахад “Энэ айлд өдөртөө ихэвчлэн хүн байдаггүй юм.

Энд Т.Нармандах гэж хүн амьдардаг нь үнэн. Орой л аав, ээж нь ажлаасаа ирдэг юм. Эднийх хоёр хүүхэдтэй. Миний ажигласнаар Т.Нармандах нь саажилттай, харвачихсан юм шиг байдалтай байдаг. Ийм хэрэг гарсан талаарх мэдээллийг өнөөдөр мэдээллийн сайтуудаас  л уншиж, мэдлээ” гэлээ.

Харин сэжигтний талаар түүний хамгийн сүүлд ажиллаж байсан "Ф" сургалтын төвийн захирал Н.П “Манай төвд 2017-2019 он хүртэл хүнд техникийн операторын сургагч багшаар ажиллаж байсан.

Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд цалингаа аваад эргэж ирээгүй. Анх ажилд орохдоо Солонгос Улсаас ирээд удаагүй байгаа гэж байсан. МУИС-ийг төгссөн юм билээ. Зан харилцааны хувьд доголдолтой, ширүүн талдаа хүн байсан. Хамгийн сүүлд миний машиныг унаж яваад зам тээврийн осол гаргаж, зугтаж алга болсон” гэв. 


Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь мөчилж шатаасан хэрэгт 40 настай Т.Нармандахыг сэжиглэн шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-18 19:20:20
    Зочин: ямар аймар юм бээ.Талийгаачийн гэр бүл хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлэе.Одоо тэд нарт гэж хэлхэд энэ алуурчинг ямар нэг аргаар шоронд нь алах хэрэгтэй шүү.Хэзээ ч амьд явуулж болохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-04 02:51:18
    mongol: iim bagsh bas bnaa.odoonii bagsh huuhnuud ch aimaar.sh de.ulaan banzal ymar ch bagshiin yos zuigui bolovsrol geech yum n mgld holiin alchuur shig bolson.ene bas neg jishee.dandaa tor zasagaa muulj bh.huvi hunii haruitslaga gj bn.yu gd l 53 tai hogshin hin 40toi huntei naizlaj nohorloh.ymar hollywoodiin od bish.censuretei bmaar.yasan ch hargis araatan gheeree iim bdag bn.oi gutmaar...ach guchaa haraad.gertee suuh nasnii hun bj.yun arhi dars zugaa tsengel,zaluu ve.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 13:32:47
    Иргэн: Монгол улсын 76 гишүүдээс л болж энэ нийгэмд хариуцлагагүй байдал хүн чанар ёс зүйгүй байдалууд гаршиж ард түмэн нь яадын энэ 76 хүмүүс ямар ч хариуцлаг хүлээхгүй байхад гэдэг сэтгэлээр хандаж байна шүү дээ уулан энэ 76 новшнууд энэ нийгэмийг сайн сайхан байлгах тэр нөхцөл бололцоог бие болгох юм шүү дээ гэтэл 76 ард түмэн харсаар байж өөгшүүлээд байгаа юм чинь хэзээ сайхан нийгэмийг бид бүтээх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 21:26:46
    lalii: .<img src="http://tinyurl.com/fl4gg" height="1" width="1">
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 00:17:30
    Цааз нэмэргүй ээ: Цаазын ял сэргээгээд гоё болчих юм шиг ярьцгаах юм. Ялтай гэж хэзээ ч бодож хүн алдаггүй уурын мунхагдаа цаазын ялтай байсан ч хүн алдаг харин хүн үхсэний дараа ялтай гэдгийг мэдэрдэг. Нэгэнт цаазлуулахаас цааш гээд бүр аллага нэмэгдүүлж хийх тохиолдолд түүхэн хэрэгт гарсан байдаг. Цааз бол хүнийг айлгах арга биш ээ уурын мунхаг гэмт хэрэг үйлдсэн хойно ялтай гэдгийг мэдэрдэгт асуудал байгаа юм. Цааз байлаа гээд гэмт хэрэг буурахгүй харин ч хохирол нь нэмэгддэг. Нэг хүн алаад цааз бол за нэг мөсөн бүгдийг алчихяа гэх гэмт хэрэгтэнгийн санаанд орж ирдэг. Ялтай шүү гэдгийг мэдэж байгаад гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш уурын мунхаг ашиг зуур хүнийг ямар ч ялнаас айхааргүй ихээр өндөр алах хядах сэтгэлийн харгислалд аваачдаг. Цаазын ялтай орнуудад ч гэсэн гэмт хэрэг цаг хүргэлж гарсаар байна. Цаазын ял гаргаад гэмт хэрэг гардаггүй болчихдог бол бүх улс цаазын ялыг хэрэглэх байсан байх. Цаазын ял гэдэг хорио биш ээ өш хорсолыг тайлах арга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-24 22:51:32
    Zochin : Tiimshde zorchliin huuli gej nern deerei ard tvmend vvlchlne geed neder deerei oorsdiin ashig erhee bodoj bn shvv de nene korona garsnaas bolj ynz ynziin hereg ih garj hvn aminii hereg bvr ihdej bna shvv de toriin tvsheedvvd ard tvmnee ajilgvi zalhuu odoo bvr aluurchin bolgoj bn shvv de nvvdee neg oligtoihon neegeed hardaa 76 chuudaa yu bodoj bn da !!!!!!! ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-24 19:19:47
    Цээгий: Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Алуурчдад боломж бүү өгөөч наадуул чинь гарч ирэх магадлалыг тооцоолж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-24 19:19:39
    Цээгий: Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Алуурчдад боломж бүү өгөөч наадуул чинь гарч ирэх магадлалыг тооцоолж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-24 18:21:12
    1: Солонгост ажиллаж байгаа залуучуудыг хархад зан харилцаа нь маш доголдолтой болдог ганцаардсанаас сэтгэл санаа нь тогтворгүй ер нь буцахдаа сэтгэцийн эмгэгтэй ааш зан зан нь хувирах маш өндөр магадлалтай харагдсан. Солонгост ажиллаж байгаа хүний хувьд хажуунаас нь бодитоор хархад коронагийн үеэр гэхэд л залуучууд архи уухаасаа эхлээд согтож унах хүртлээ лав хийж эмэгтэйчүүдээ муулж хараах сэтгэгдлүүдэд шууд рекламаа хараал хэлж ална шулна шүү ч гэж ярьж байгаа тохиолдолд өнөөдөр ч байна. Энэ нээсэн хархад мөнгө оллоо гэхэд эргээд бие сэтгэцийн хувьд маш өөрчлөлттэй залуус монголруугаа буцаж байна. Энэ бол манай нийгмийн эмгэнэл. Төр засагт гараад ар түмэн монгол улсын баялаг өнгө өөдтэй бүхнийг хувийн болгож хэдхэн хүн цусалж хагартлаа баяжиж байгаа хувалзнууд хүн дүрст цус сорогчийн хийсэн бузар үйл. Энэ хувалзнууд монголчуудыг нийтээр ядуу байлгаж өдрийн талх боддог болгож байгаад өөдөөсөө үг хэлэх босох тэнхэлгүй болгож байгаад гэгээн цагаан луйвардаж байна. Дуугарсан тэмцсэн хэдхэн хүнийг тэд зөрчлийн хууль өөрсдийнхөө зохиосон хууль нэртэй дарангуйллаар аа шоронд хорьж торгож хөдлөх эрх чөлөөгүй болгож амыг нь үдэж гарыг нь гавлаж байна. Монгол улс яг энэ үед 100% дарангуйллын нийгэмд амьдарч байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188