• Өнөөдөр 2024-03-29

Тонхил сумын Засаг дарга асан Р.Даваадоржийн дүү Р.Түвдэндорж: Ах минь хэрэг гарснаас хойш сэжигтнээр хоригдож байгаа

2020-09-15,   19341

Өнгөрсөн тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын эхнэр Б учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт талийгаачийн нөхөр Р.Даваадоржийг сэжигтнээр татан саатуулаад байгаа. Талийгаач Б нь тус сумын “Төрийн банк”-ны захирлаар ажилладаг байсан нэгэн. Хэрэг гарахын өмнөх өдөр тус банканд аймгийн төвөөс шалгалт очиж нэлээд оройтож гэртээ харьсан гэдэг. Үүнээс болж талийгаачийн нөхөр хардаж, ийм хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Хэргийн талаар болон сэжигтэнийг сул чөлөөтэй явж байгаа гэх мэдээлэл гараад байгаа тул Р.Даваадоржийн бага дүү Р.Түвдэндоржтой ярилцлаа.

-Ахыг нь эмчийн магадлалаар суллагдсан гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Зарим хүний ярьж буйгаар ах минь эмчийн магадлалаар гарч ирээд гадуур чөлөөтэй явж байгаа байх. Гэтэл хэрэг гарсан өдрөөс хойш сэжигтнээр татагдаад, өнөөдрийг хүртэл ах минь хоригдож байгаа. Монгол Улсын хуульд шүүх хурал болж, хэрэг таслагдаагүй тохиолдолд сэжигтнийг саатуулах байрнаас гаргах боломжгүй шүү дээ. Сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг магадалгаа гараагүй. Хэрэв үнэн байсан бол тийм хүнийг төрийн албанд томилохгүй шүү дээ.

-Ахынх нь гурван хүүхэд аавынхаа ээж дээр байгаа гэсэн. Хүүхдүүд нь ямар байна вэ?  
-Ах минь сэжигтнээр татагдаад аймгийн төвд хоригдож байгаа. Ээж болон гурван дүүгийн хамт бид аймгийн төв рүү нүүгээд ирчихсэн байна. Ахын минь гурван хүүхэд ээж, бид хоёрын асрамжинд өсөж байгаа. Хоёр том нь хичээлдээ яваад, бага нь гурван ой хүрээгүй болохоор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Бага нь хэргийн талаар огт мэдээгүй болохоор аав, ээжийгээ нэхэж байнга уйлдаг. Том охин нь хэрсүү болохоор сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Харин дундах нь их дотогшоо зантай болохоор хэнд ч юугаа ч хэлдэггүй. Үүнээсээ болоод шөнө уйлж, нэг удаа татаж унасан.  

-Ахтайгаа уулзаж байгаа юу. Тухайн үед юу болсон талаар та нарт хэлсэн үү?
-Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт эргэлтээр очиж уулзсан. Аймагт ирснээс хойш эргэлтээр очиж байгаа. Ах минь хүүхдүүдтэйгээ шилний наана, цаанаа харилцаж байна. Тэдний шилний наад, цаадах уулзалт бөөн уйлаан  болдог болохоор харахад үнэхээр гол зурам байдаг юм. Ах хэргийн талаар юу ч яриагүй. Угаасаа хуулиндаа тийм юм ярих хориотой байдаг юм билээ. Уулзалтаар очихоор хүүхдүүдээ, ээжийн биеийг л асуудаг. Өөр юм бараг л ярихгүй. Сэтгэл санааны гүн хямрал, мөн эрүүл мэндийн шалтгаанаар ах минь 28 килограмм турсан. Харахад нүд халтирам л байна.

-Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?
-Хэрэг шалгагдаж дуусаагүй, мөрдөн шалгах шатандаа яваа байх. Шүүх хурал нь товлогдоогүй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэхийг сайн мэдэхгүй. Одоогийн байдлаар би тийм юм уншаагүй.

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Таны ээж хашаанд нь амьдардаг байсан гэсэн шүү дээ?
-Хэрэг гардаг өдөр би Улаанбаатар хотод байсан. Ахын хашаанд ээж, авга ахынх амьдардаг байсан юм. Гэхдээ тэд тухайн өдөр хэрүүл маргаан,элдэв чанга дуу сонсоогүй гэж хэлсэн. Гурван хүүхэд нь бас олигтой юм хэлээгүй. Харин хэрэг гардаг өглөө ах ажилдаа явахдаа охиндоо “Ээжийгээ сэрээгээрэй” гэж хэлээд гарсан гэсэн. Тэгээд ахыг гарахад дунд охин нь ээжийнхээ өвөрт орж байсан гэсэн. Миний ойлгосноор талийгаач эгчийг сэрэхгүй болохоор охид нь аавыгаа дуудсан юм шиг байна лээ. Ах ирээд “Миний хань сэрээрэй, сэр” гээд нүүр, цээж рүү нь ус цацсан гэсэн. Мөн хиймэл амьсгаа хийж, сэгсчсэн бололтой байсан.

Чухам юу болсныг хажууд нь байгаагүй болохоор үнэхээр хэлж мэдэхгүй. Хамгийн сүүлд талийгаач эгчийн зураг өөрийнх нь чатаар ирсэн. Талийгаачийн ар гэрийнхэн над руу явуулсан байх. Тэндээс харахад эгчийн нүүр, бие нь хөөчихсөн байсан. Мөн ах сэрээх гэж ус цацаж, сэгсэрсэн болохоор бие нь зарим газартаа улайсан байж магадгүй харагдсан. Түүнээс өөр юу ч мэдэхгүй. Бид нэг биш, хоёр хүний гарзтай гашуун амьдрал дунд гурван дүүгээ хүн болгож байна. Хохирогч талаас нэхэмжилсэн мөнгийг төлөхийн тулд бид байгаа бүхнээ зарсан. Одоо үлдсэн машинаа зарах гээд зар тавьчихсан байгаа. Өдрийн хоолоо ч дийлэхгүй шахам өдөр хоногууд өнгөрч байна даа.

-Ах, бэр эгчийнх нь харилцаа ямар байсан бэ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас тэр хоёрыг сүүлийн хэдэн жил тусдаа амьдарч байгаад буцаж нийлээд удаагүй байсан гэх мэдээлэл гарсан байсан үнэн үү?

-Тэд хамт амьдраад 10 гаруй жил болж байсан. Хоорондоо хэрэлдэж, салж сарнисан зүйл байхгүй. Ажлын шаардлагаар л бие биеэсээ холдож, томилолтоор явж байснаас ер салдаггүй, байнга хамт байдаг байсан хүмүүс.


Тонхил сумын Засаг дарга асан Р.Даваадоржийн дүү Р.Түвдэндорж: Ах минь хэрэг гарснаас хойш сэжигтнээр хоригдож байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 17:34:11
    М: Сэрсэнгүй гээд орхиод гарсан болж таарах уу. Цэцэрлэгийн хүүхэд шиг л юм ярьлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 08:42:38
    Зочин: Угаасаа тодорхой!!! Хогийн шаар! Тэр хүүхдүүдийг аавын талд баЙлгах ёсгүй!!!! Аймгийн хүүхдийн эрхийн байцаагч, хүүхэд хамгааллын ажилтан хаа бн! Ажлаа хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 00:59:13
    unen : ern gobi altai aimag gj ylzarsan udirdlaguudtai 2 ch hunii amind hurlee heden huuhed amidiin hagtsal uzej bga bile de hens bolow yunas bolow origo zodood aldag hun gj bhu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 00:58:57
    unen : ern gobi altai aimag gj ylzarsan udirdlaguudtai 2 ch hunii amind hurlee heden huuhed amidiin hagtsal uzej bga bile de hens bolow yunas bolow origo zodood aldag hun gj bhu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 00:56:36
    Unen: uda dara tsagdaagiin baiguulagad ger bvliin huchirhiileld ortson talr gomdol gargaj bhad holbogdh baiguullaguud ymarch arga hemjee awahgui bsar bgad iim bdald hurgj bgn yliin deed hemjeeg ogh heregtei dahiad or hench iim zuil tohioldoh ym bile
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 19:00:14
    Зочин: Үнэн зөвийг нь хууль шүүхийн байгууллага олох байлгүйдээ. Хүүхдүүд л өрөвдмөөр юмдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 08:06:58
    Зочин: Za ene bol heterhii neg taliig barisan yriltslaga surwaljlaga boljee l gej bodloo end ahiinhaa 28kg tursan nud halitram bolson talaar l yrijee. Huniig amisgaa huraah hurtel ger buliin huchirhiilel uildene gedg bas l. Ter hun zoduur huchirhiilliin ulmaas nas barsan baihad yasn hunii ami nasiig haihardaggui ymbee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 07:46:35
    Зочин: Талийгаачийн ар гэрийнхэн дүүгээ таниагүй танихгүй болох хэмжээнд нүд халтирам аймар болсон байсан гэсэн байна лээ. Ганц ус цацаад сэгсэрсэн төдий бол хүн танихын аргагүй болохгүй л байлтай ???????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-16 00:07:38
    Зочин : Хохирогчын НЭХЭМЖЛЭЛ гэнэ үү???Үр хүүхэд нь байхад. Ариа талийгаачийн ах дүүс нь төлбөр нэхсэн юм бишүү???Хүүхдүүд нь аль талдаа байгаа болоод. Хэн нь хохирогчын болоод байгаа юм болоо. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь л мэдэж байгаа байх даа. Харамсалтай л асуудал юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 13:40:49
    Vklö: Huurhii alaagui bval yanaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188