• Өнөөдөр 2024-04-19

Гадаадын зарим орноос Монгол руу мөнгө гуйвуулахыг зогсоожээ

2020-09-14,   660

Гадаадын хэд хэдэн улсаас Монгол руу мөнгө гуйвуулахыг зогсоосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Герман, Австри Улсаас Монгол руу мөнгө шилжүүлж болохгүй байгаа гэнэ. Учир нь, Монгол Улс мөнгө угаагч орон болсон гэх тайлбарыг өгсөн байна. Мөн тэд мөнгө шилжүүлэхийг бүр мөсөн зогсоосон байх магадлалтай аж. Энэ нь манай улс хар жагсаалтад орсонтой холбоотой гэнэ. Мөн АНУ-д амьдардаг иргэд Монгол руу мөнгө шилжүүлэхэд шимтгэлд нь 25 ам.доллар төлөөд шилжүүлсэн мөнгө нь өдөртөө ордог байсан бол одоо 60 ам.доллар төлсөн ч хоёр хонодог болжээ. Мөдхөн аль ч улсаас мөнгө шилжүүлж болохгүй аюултай тогтолцоод хүрэх вий гэж дэлхийн өнцөг буан бүрт амьдарч буй Монгол иргэд санаагаа чилээж байна


Гадаадын зарим орноос Монгол руу мөнгө гуйвуулахыг зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188