• Өнөөдөр 2024-04-19

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосонтой холбоотой журамд орсон өөрчлөлтүүд

2020-10-20,   696

Засгийн газрын шийдвэрээр ипотекийн зээлийн хүүг бууруулж, энэ сараас зургаан хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Тэгвэл зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулжээ. Уг журам нь шинээр орон сууцны зээл авах гэж иргэдэд хамаарах юм. Харин найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэд хүүгээ зургаан хувь руу шилжүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн шинээр зээл авч байгаа иргэдэд шинэ журам үйлчилнэ. 

Журамд орсон өөрчлөлт:

-Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.

-Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.

-Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгчээ.


Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосонтой холбоотой журамд орсон өөрчлөлтүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188